Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намын бүлгүүдийн хуралд оролцож Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох саналаа танилцуулах юм байна. МАН-ын бүлэг 10.00 цагаас, АН-ын бүлэг 12.00 цагаас хуралдахаар товложээ.
Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлэн УИХ-тай зөвшилцөж зургаан жилийн хугацаагаар томилдог. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшүүлэн томилж байлаа.
Сэтгэгдэл бичих