Төгрөг нуурын орд тойрсон баримтууд ба Х.Баттулгыг унагах хөдлөшгүй нотолгоо


4-р сарын 9
12 цаг 49 минут
        Ашигт малтмалын тухай хуульд “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд" гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ" гэж заасан. Хүрээнд УИХ-аас стратегийн ордын нэгдүгээр жагсаалтаар 16 ордыг баталсан байдаг. Хоёрдугаар жагсаалтад 39 ордыг хамруулсан ч УИХ-ын тогтоол болон батлаагүй байгаа билээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд эзэмшинэ” гэж заасны дагуу төр стратегийн ордуудад 31-51 хувь эзэмшиж, түүнд ногдох ашгаа Үндэсний баялгийн санд хуримтлуулахаар төлөвлөж буй.
Уг асуудалтай холбоотойгоор стратегийн орд эзэмшигч нарын дунд маргаан өрнөж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногоос стратегийн 39 ордын жагсаалтад багтах Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг дэлгэсэн. Төгрөг нуурын орд газар нь Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байдаг бөгөөд 1983 оноос хойш хайгуул хийж, геологичдын судалгаагаар 3.1 тэрбум тоннын хүрэн нүүрсний нөөцтэй гэж тодорхойлж байжээ. Нөөцөөрөө Тавантолгой бүлэг ордын дараа, эрэмбээрээ стратегийн ордуудын хоёрт орох том орд гэж геологичид үзэж байж. Гэсэн хэдий ч  Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцийг нь албажуулж батлуулаагүй өдий хүрчээ.
Тус ордод хамаарах дөрвөн ашиглалтын лицензийг “Төгрөгнуурын энержи” ХХК эзэмшдэг бөгөөд эл компанийн эцсийн өмчлөгч нь Б.Норовсамбуу гэх иргэн байдаг. Харин хувь эзэмшигчээр нь "Camex" ХХК бүртгэлтэй байна. "Camex" компани шууд бусаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбогддог бөгөөд цаашлаад түүнийг Төгрөг нуурын ордыг гаднынханд зарсан уу гэдэг сэжүүр үүсгэдэг. 2020 болон 2022 онд энэ талын мэдээллүүд гадаад, дотоодын хэвлэлээр мэр сэр гарч байсан аж.
Тухайлбал, 2020 онд https://intpolicydigest.org/-т "Х.Баттулга "Camex" нэрт компанийг Монголд байгуулж, тус компанийн охин компаниуд нүүрс, алт, зэсийн 17 лиценз эзэмшдэг. Баттулга өөрөө “Camex”-ийн 90 хувийг эзэмшиж, үлдсэн 10 хувийг Я.Батсүх эзэмшдэг. 2007 онд Баттулга өөрийн “Camex” компанийн хувьцааг охин Намуун болон эгч Цэндсүрэн нартаа шилжүүлсэн. Харин одоо болтол мэдэгдээгүй зүйл нь Монгол дахь “Camex”-ийн өмчлөл удалгүй Сингапурт бүртгэлтэй өөр нэгэн “Camex” гэх компанид шилжсэн явдал байв. Сингапур дахь уг “Camex” нь Женко Холдингоос оффис түрээслэн, тэдний хаягтай ижил хаягаар үйл ажиллагаагаа явуулдаг байж.
Сингапур дахь “Camex” нь Британийн Виржинийн арлуудад байрлах “Well Delight” компанийн эзэмшилд байв. Харин “Well Delight” компани нь өөрөө "Best State" болон "Sino Access" нэртэй Британийн Виржинийн арлын хоёр компанийн эзэмшилд байсан. Эдгээр компанийн хувьцаа эзэмшигчид нь Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бухбат (Баттулга тэр үед холбооны ерөнхийлөгч байсан), Я.Батсүх, Билли Лимийн охин Хүй Шин Лим Селестина нар байжээ.
Дээрх хоёр компанийг дараа нь "Brave Lion" нэртэй өөр нэг Британийн Виржинийн арлын компанид шилжүүлсэн. 2010 онд Хонконгийн Хөрөнгийн бирж дээр мэдээлснээр Төгрөг нуурын нүүрсний ордыг Х.Баттулга Хятадын эзэмшил бүхий, Кайманы арлуудад бүртгэлтэй Ming Shin Waterworks Holdings Limited компанид 250 сая ам.доллароор худалдсан" гэх мэдээлэл гарч байжээ.
Тэгэхээр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дээрх мэдээллийг батлах хөдлөшгүй нотлох нотолгоог гартаа атгасан учраас Х.Баттулгын эсрэг мэдэгдэл хийсээр байгаа аж.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:  Төгрөг нуурын ордын 4 лицензийг “Төгрөг нуурын энержи” компани эзэмшигч 39 стратегийн ордод хамаардаг Төгрөг нуурыг ордыг Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга зарсан чинь үнэн. Зарах зарахдаа Виржини арал, Сингапур, Хонгконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллароор зарсан нь үнэн.
2025.04.02
Харин уг асуудлыг Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга няцааж, гүтгэлэг гэж мэдэгдэв.
УИХ-ын гишүүн Х.Баттулга: ЗГХЭГ-ын дарга нь босож ирээд Төгрөг нуурын ордоо өг гээл хүн гүтгэж байна. Үнэхээр минийх юм бол 100 хувь буцааж өгье. Бусад нь бас 100 хувь өгчих гэж би уриалмаар байна. Судалгаагаар 40 гаруй гишүүн уул уурхайн лиценз эзэмшдэг гэсэн. Улсдаа, Баялгийн сандаа бүгд өгье. Хэрвээ Төгрөг нуурыг минийх гэж нотолбол би 100 хувь өгнө. Стратегийн ордын 34, 51 хувийг Баялгийн санд төвлөрүүлье гэдэг дээр нөгөөдүүл чинь зохион байгуулалттайгаар ЗГХЭГ-ын даргыг ашиглаж байна гэж дүгнэсэн.
Urug.mn-д өгсөн ярилцлагаас ишлэв. 2025.04.08
Мөн Төгрөг нуурын ордын асуудалтай холбоотойгоор тус ордын эзэмшигч иргэний охин нь олон нийтэд хандан мэдээлэл өглөө.
Төгрөг нуурын ордын хувьцаа эзэмшигч Р.Дүгэржавын охин Болорсүрэн:  Манай аав гурван жилийн өмнө нас барсан. Манай аавыг 1.3 сая ам.доллароор энэ уурхайг зараад идчихсэн, луйварчин гэж бичиж байна. “Төгрөг нуурын энержи” ХХК-ийг манай аав 2005 онд байгуулж байсан. Манай аав шинжлэх ухааны доктор, профессор, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан эрдэмтэн хүн. Манай аав эрүүл чийрэг хүн байсан. Бурхан болоод гурван жил болж байна. Охины хувьд хардаж байна. Би хардах эрхтэй.
Манай аав 2005 онд Төгрөг нуурын орд дээр хэсэг нөхдийн хамт утаагүй түлшний үйлдвэр байгуулаад 2008 онд Ноён Бики гэсэн утаагүй түлшний үйлдвэрийг нээж байсан. Манай аав энэ ордын 20 хувийг эзэмшээд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2009 онд Хонгконгийн хөрөнгийн бирж дээр 250 сая ам.доллароор зарсан. Ингэхдээ 20 хувийг бидний зөвшөөрөлгүй авч, зарсан. 20 хувь дээрээ бидний мөнгийг өг гээд гурван шатны шүүхээр яваад үр дүнд хүрээгүй. 16, 17 жилийн дараа УИХ дээр Төгрөг нуурын ордын асуудлыг гаргаж яриад, улстөржүүлээд байгаад эмзэглэж байна. Иргэн хүнийхээ хувьд өөрт байгаа материалуудаа АТГ-т өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Над руу янз бүрийн дугаараас залгаж, мессеж бичиж байна. Айж байна, надад хамгаалалт хэрэгтэй байна гэлээ.
АТГ-ын гадаад мэдээлэл хийв. 2025.04.08
Дээрх гурван байр суурь нь Төгрөг нуурын ордтой холбоотой олон төөрөгдлийг бий болгож байна. Талийгаач Р.Дүгэржав нь 2007 оноос Төгрөгнуурын Энержи ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь үнэн бөгөөд тус ордыг түшиглэн Хонхорт утаагүй түлш үйлдвэрлэх төсөл санаачилж, улсын төсвөөс гаргуулж явсан байна. Харин сүүлд лицензээ Х.Баттулгын хамаарал бүхий хүмүүст булаалгасан гэх албан бус мэдээлэл хэвлэлээр гарч байжээ.
Өнөөдрийн буюу 2025.04.09-ны Засгийн газрын хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Төгрөг нуурын ордыг зарсан асуудалд Х.Баттулгыг холбоотой дээрх баримтыг мэдээлж, мөн "Төгрөгнуурын Энержи" компанийн хувьцаа эзэмшигч Camex ХХК-ийг татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, залилсан, авлига ашиг сонирхлын зөрчил үүсгэх болон бусад гэмт хэрэг зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлыг шалгуулахаар Ерөнхий прокурор, АТГ-т хүргүүлэхээр болсноо мэдээллээ. Camex ХХК-ийн 90 хувийг Х.Баттулга эзэмшдэг гэж тэрээр дахин мэдэгдэв.
Эх сурвалж: itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?1 цаг 23 минутын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв8 цаг 1 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв8 цаг 9 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо8 цаг 11 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв8 цаг 16 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ8 цаг 21 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов8 цаг 25 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов8 цаг 29 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх8 цаг 31 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана6 сар 9. 13:322025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ6 сар 9. 13:28Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа6 сар 9. 13:25“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 9. 13:22Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 9. 13:192025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ6 сар 9. 13:15Богдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна6 сар 9. 13:12УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна6 сар 9. 13:02Булган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ6 сар 9. 12:59Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 9. 12:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа6 сар 9. 12:45Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна6 сар 9. 12:37БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.