О.Дашпагам: Халдварт өвчний дэгдэлтэд вакцинд хамрагдаагүй хүмүүс өртөх эрсдэлтэй


4-р сарын 13
12 цаг 10 минут

      ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамтай товлолт вакцины талаар ярилцлаа.

-Манай улсад товлолт вакциныг хэдэн оноос хойш хийж эхэлсэн юм бол. хэдэн төрлийн вакцин хийдэг талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Үндэсний товлолт вакциныг товлосон насанд нь хийнэ гэж Дархлаажуулалтын тухай хуульд заасан байгаа. Манай улсад 1962 оноос үндэсний товлолт дархлаажуулалтад орсон вакциныг нэвтрүүлж эхэлсэн түүхтэй. Хамгийн эхэнд халдварт саа өвчний вакциныг нэвтрүүлж байсан. Түүнээс өмнө урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг зохион байгуулж байсан ч товлолт дархлаажуулалтыг анх энэ үед нэвтрүүлсэн. Үүнээс хойш хэд хэдэн вакциныг нэвтрүүлж, одоогийн байдлаар 13 халдварт өвчнөөс сэргийлэх есөн төрлийн вакциныг 0-15 хүртэлх насны хүүхдүүдэд үндэсний товлолоор хийдэг. Тухайлбал, сахуу, хөхүүл ханиад, татран өвчний эсрэг вакциныг 1965 онд, Улаанбурханы эсрэг вакциныг 1974 онд эхний тун, 1987 онд хоёр дахь тунгаар дархлаажуулах ажлыг зохион байгуулсан. Түүнээс хойш улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон улс орны нэг болсон. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтын үр дүнд зарим халдварт өвчнийг устгахаас гадна хяналтад авч, хэрэгжүүлсэн гэсэн үг.

Үндэсний товлолт вакциныг Монгол Улсад Засгийн газрын тогтоолоор баталдаг. Хамгийн сүүлд 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Монгол Улсад мөрдөгдөх үндэсний хэмжээний товлолыг батлуулаад, мөрдөн ажиллаж байна.

-Манай улсад товлолт вакцин хийж эхлэхээс өмнө халдварт өвчний тархалт ямар байв?

-Мэдээж өвчлөлийн тохиолдол өндөр байсан. Харин вакцин нэвтрүүлснээс хойш халдварт өвчний тохиолдлын тоо, дэгдэлт бүртгэгдэх давтамж буурсан статистик байдаг. Жишээ нь, Монгол Улс халдварт саа өвчний вакциныг нэвтрүүлснээс хойш 2000 онд энэ өвчнийг устгасан тухайгаа зарлаж, саа өвчнийг устгасан гэдэг батламжийг авч байсан. Үүнээс хойш уг өвчин одоогоор бүртгэгдээгүй байна.

-Зарим насанд хүрсэн хүн бага байхдаа товлолт вакцин хийлгэж байгаагүй гэж ярьдаг. гарт нь вакцины сорви байхгүй болохоор тэгж ярьдаг байх. энэ нь ямар учиртай юм бол?

-Бүх вакцин сорви тогтдоггүй. Ганцхан сүрьеэгийн халдвараас сэргийлэх вакцин л сорвитой үлддэг. Уг вакциныг хийлгэсний дараа тодорхой хугацааны дараа сорвижилт үүсдэг. Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн хувьд вакцин хийлгэхгүй байх заалттай буюу бага жинтэй төрсөн, тухайн үедээ нярайн эмч нь вакциныг хойшлуулах зөвлөмж өгснийг үгүйсгэхгүй. Бүх вакцинжуулалтыг сорвиор үнэлэх боломжгүй. Харин вакцинжуулсан талаарх мэдээллийг сэргийлэх тарилгын карт, эсвэл эх хүүхдийн ягаан дэвтэр дээр нь бичиж тэмдэглэж үлдээдэг учраас үүн дээр үндэслээд нягталж үзэх хэрэгтэй.

-Зарим эцэг, эх хүүхдэдээ вакцин хийлгүүлэхгүй гэдэг. Гэтэл вакцин бол өвчнөөс хамгаалах гол зүйл шүү дээ. Ер нь товлолт вакцины хамрагдалт ямар байна вэ?

-Тухайн вакциныг товлолт насанд нь хийхийг зөвлөмж болгодог. Тухайлбал, улаанбурханы эсрэг вакциныг есөн сартайд нь эхний тунгаар, хоёр настайд нь хоёр дахь тунгаар дархлаажуулна гэсэн үндэсний товлол байдаг. Тэгэхээр хүүхдийг төрснөөс хойш есөн сартайд нь, хоёр настайд нь товлолт вакцинд хамрагдсан уу гэдгийг тухайн онд төрсөн хүүхдийн тоонд нь харьцуулж боддог. Жишээ нь, 2024 онд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдвал зохих хүүхдүүдийн дунд нэгдүгээр тунд хамрагдалт 95.3 хувьтай байхад, хоёрдугаар тунгийн хамрагдалт 95.1 хувьтай гарсан. Таван хувь нь ямар нэгэн шалтгаанаар хамрагдаагүй үлдсэн байдаг. Магадгүй яг товлолт хугацаанд томуу болон ямар нэгэн цочмог халдвараар өвдсөн байвал вакцины хамрагдалтыг хойшлуулах шалтгаан болдог. Үүнээс гадна эцэг эхчүүд дархлаажуулалтын хугацаанд мартах талтай. Хэрэв хоцорсон тохиолдолд Дархлаажуулалтын тухай хуульд зааснаар вакцин нөхөж хийлгэх бүрэн боломжтой. Хоцорсон бол санасан даруйдаа, эсвэл эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэл өгөнгүүт эцэг, эхчүүд маань сум, өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очоод нөхөн дархлаажуулалт хийлгэх хэрэгтэй. Энэ тохиолдолд ямар нэгэн төлбөргүй, харьяалал харгалзахгүй хийдэг. Ер нь хоёр хүртэлх насны хүүхдийн хамрагдалт төдийлөн буураагүй байгаа.

Халдварт өвчний вакцин өөрийг нь хамгаалаад зогсохгүй нийгмийн хэмжээнд халдварт өвчин тархах эрсдлээс сэргийлдэг. Цаг хугацаандаа хамрагдахгүй хэд хэдэн шалтгаанаас гадна зарим эцэг, эх вакцин хийлгэхгүй байгаа нь худал, нотолгоонд тулгуурлаагүй мэдээлэлд автдаг байхыг үгүйсгэхгүй. Хэрэв тэгвэл таны хүүхэд л халдварт өвчинд өртөнө. Халдварт өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэхэд вакциндаа хамрагдаагүй, хамрагдсан ч бүрэн тундаа хамрагдаагүй хүмүүс өвчлөх эрсдэлтэй байдаг. Тиймээс эцэг эхчүүд маань эмч, эмнэлгийн мэргэжилтний өгч байгаа мэдээлэлд үндэслэж, вакцинжуулалтад хүүхдээ хамруулах эсэхээ шийдэх хэрэгтэй.

-Улаанбурхан өвчний тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байна. Товлолт вакциндаа ямар нэгэн шалтгаанаар хамрагдаагүй хүүхдүүд уг халдвараар өвчилж байна уу?

-Ер нь вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчний дархлаажуулалт буурахын хэрээр дэгдэлт нэмэгддэг. Цар тахлын дараахь жилүүдэд зөвхөн Монгол Улс биш, бүх улс орны цар тахлын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбоотойгоор вакцины хамрагдалт буурсан статистик үзүүлэлт гарсан. Дэлхий дахинд улаанбурханы өвчлөл, дэгдэлт 2022 оноос эрчимтэй нэмэгдэж эхэлсэн. Энэ нь нөгөө талаар бусад улс оронд тархах эрсдлийг бий болгодог. Тухайлбал, халдварт саа, улаанбурхан зэрэг өвчин нь вакцин гэдэг сэргийлэлтийг хэрэглэхээс өмнө маш өндөр хэмжээний давталттай бүртгэгддэг байсныг вакцин хийж, эрс бууруулсан байдаг. Ер нь хүүхдийг бага насанд нь вакцинд хамруулах нь эрсдэлтэй халдварт өвчнүүдээс сэргийлж байна гэсэн үг. Жишээ нь, халдварт саа өвчин нь хөгжлийн бэрхшээлтэй болоход хүргэх эрсдэлтэй. Тийм учраас эцэг эхчүүд маань хүүхдээ товлолт вакцинд цаг хугацаанд нь заавал хамруулах хэрэгтэй.

Эх сурвалж: Г.Балгармаа DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ7 цаг 8 минутын өмнөЭдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 13 минутын өмнөМонголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна7 цаг 17 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ7 цаг 22 минутын өмнөП.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов12 сар 18. 16:18Шатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өгч байна12 сар 18. 12:55Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо "Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо12 сар 18. 12:01Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдол, мэдээллийг хянан шалгажээ12 сар 18. 11:52Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ12 сар 18. 11:44Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар үзэгчдийн хүртээл болно12 сар 18. 11:24БНСУ-д хуурамч иен солихийг завдсан Монгол иргэнийг саатуулжээ12 сар 18. 11:07УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 18. 10:28Х.Баттулгынхантай хамт зогсож байгаад “Засгийн газрыг огцруулна” гэсэн нь О.Цогтгэрэлийн бүтэлгүй улс төр үү12 сар 18. 10:27Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 18. 9:53Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно12 сар 18. 9:49ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ12 сар 18. 9:45“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ12 сар 18. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн12 сар 18. 9:36Төв талбайд мөсөн хотхон урлаж байна12 сар 17. 17:11УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 17. 17:06ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна12 сар 17. 17:00Зүрх судасны үндэсний төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барина12 сар 17. 16:57Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна12 сар 17. 16:52Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэлээ12 сар 17. 16:50ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдууллаа12 сар 17. 16:45Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно12 сар 17. 16:42Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна12 сар 17. 16:40Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо12 сар 17. 16:37“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 17. 15:58АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 17. 12:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.