Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж байхад…


4-р сарын 15
9 цаг 50 минут

        Дэлхийн хавар жихүүн байна. Манай гарагийн хамгийн том хоёр эдийн засгийн хооронд өрнөөд удаж байгаа худалдааны дайн ширүүссээр эцэстээ тулж ирлээ. Тийм ч учраас дэлхий нийт албан ёсоор “дайн” гэж нэрлэж байгаа юм.

Энэ дайныг шулуутгасан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь довтолгоогоо хийж, БНХАУ-ын бараанд ногдуулах тарифыг хоёр дахин нэмэгдүүлэхээр мэдэгдсэний дараа Бээжингийн эрх баригчид ямар ч салаа утгагүйгээр “эцсээ хүртэл тулалдана” гэсэн хариу өгөв. Нөхцөл байдал ийнхүү хурцадмал байдалд шилжсэн ч хоёр тал буулт хийх шинж алга.

Жишээ нь, энэ талаар China Center at The Confer­ence Board тинк танкийн ерөнхий зөвлөх Альфредо Монтуфар-Хелу “Хятад улс байр сууриа өөрчилж, тарифыг бууруулна гэх төсөөлөх шалтгаан алга. Ингэх нь тус улсыг сул дорой харагдуулах төдийгүй АНУ-ыг улам ихийг шаардах суурь болж өгөх юм. Тиймээс дэлхийн эдийн засагт урт хугацааны гай зовлон дагуулах мухардмал байдал үүслээ” гэж хэлжээ.

Дональд Трампын бараг дэлхий дахиныг хамарсан тарифын өөрчлөлтөө зарласнаас хойш дэлхийн улс орнуудад эдийн засгийн уналтын шинж тэмдэг илэрч эхэлснийг ажиглагчид эхнээсээ мэдэгдэцгээж байна. Дэндүү хурдан өрнөж байгаа энэхүү шинэ нөхцөл байдлын өмнө бэлтгэлтэй байсан буюу ямар нэгэн анти программтай улс орон алга.

Одоо бид яах вэ. Бор хоногуудын маань амьдралын чанар улам буурах нь тодорхой боллоо. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсад ам.долларын ханш 3550 төгрөгт хүрсэн байна.

Гэвч бид сошиалдаа уралцсаар, улаантан цагаантан болж зодолдсоор өдөр хоногийг өнгөрөөж байна. Дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хамрах худалдааны дайн илүү аюултай байдал руу шилжсэн энэ үед 600 сая төгрөгөөр хотынхоо төв талбай дээр будаатай хуурга аягалан тарааж байгааг ойлгох уужуу ухаан надад лав алга. Ингэтэл тэнэгэрч чадах эрх чөлөөг нийслэлд 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай төсвөөр тавиад өгчихсөн. Одоо тэд өөрөөр яаж ч гайхшируулж мэднэ.

Өнгөцхөн харахад, Монголд улс төр л бужигнаж байгаа мэт. Улс төрөөс өөр үзүүлбэр байхгүй мэт болсон. Ийм байлгахыг ч зориуд бодлого хийж өгөн явуулж байна. Харж байгаа биз дээ. “Ухаа худаг” -ийн дуулиан гэх үзүүлбэрээр эхэлж, “Төгрөг нуур” -аар өрнөл хийн өчүүхэн ч бодох эргэцүүлэх завдал олголгүй бужигнуулж байна. Жаахан завсар гарвал хүмүүсийн сонирхлыг татдаг хүчнийхний томилгоог явуулан үзэгчдийн суудлыг дүүргэж, ахин шинэ сэдвээр сэлбэж өгнө. Мэдээж сценари тасалдаж болохгүй. Эс тэгвээс хэрүүл шуугианаар хооллох ёстой цахим троллууд нь хэцүүднэ. Энэ дэглэлтийнх нь ард чухам юу юу болж байгаа вэ, юу юу болж өнгөрөх магадлалтай вэ гэж өнгийж харах сэхээтэй хүн алга байна. Гэхдээ хэдүүлээ үүнийг анхаарч, сэхээрч байхгүй бол болохгүй гэдгээ мэддэг баймаар байна. Зориуд хүч тавин, олон түмнээр бүчүүлэн шуугиулж байгаа үйл явдлуудыг харах нүдээ ухаалаг болгомоор байна. Сүүлийн үеийн улс төр бөөн жүжиг, зохиомжилсон драмын ард явдаг болсон.

Олон түмнийг уймруулж уухируулсан том хэмжээний дуулиан шуугианыг энэ чиглэлээр мэргэшсэн багууд тусгай технологиор хийх нь бий. Ийм технологиуд тоног төхөөрөмжөөс гадна асар олон оролцогч бүхий түгээлтийн систем дээр явдаг. Тэгэхээр бид гэнэт босгож ирсэн шуугианы ард юу байгаа вэ гэдгийг анхаарах хэрэгтэй байна. Ойрын үед явуулж байгаа хөтөлбөрүүдийн ард гэхэд газын хоолой яригдаад байгаа. Мөн Үндсэн хуулийн Цэц дээр ч сэм нэгэн шийдвэр гарч мэдэх талаар жиг жуг хийцгээж байна. Бид хэрсүү байх цаг ирээд байна.

Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж байхад Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “jade Gas Holdings” компани манай Өмнөговь аймаг дахь нүүрсний давхаргын метан хийн “Улаан нуур” төслийн талбайд хоёр дахь хэвтээ цооногоо амжилттай өрөмдөж, 802 метр зузаантай хийт нүүрс огтолсноо мэдээллээ. Ингэснээр энэ компанийн сүүлд өрөмдсөн хоёр хэвтээ цооногноос илэрсэн хийт нүүрсний зузаан нийлээд 1500 метрт хүрч.

Энэ мэдээллийг дэлхийд цацсаны дараа тус компанийн хувьцааны ханш Австралийн хөрөнгийн бирж дээр дахин 20 хувь давж өслөө. Одоогоор хоёр цооногт үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж суурилуулах ажил ид явж байгаа бөгөөд 3-4 долоо хоногийн дотор хий олборлож эхлэхээр байна гэж тэд мэдэгдээд байна. “jade Gas Holdings” компани олборлосон хийгээ CNG буюу байгалийн хий үйлдвэрлэгч компанид нийлүүлэх ярих хэлэлцээ одоо үргэлжилж байгаа.

Энэ бүхний үр дүнд “Улаан нуур” төсөл ирээдүйд дэлхийн зэрэглэлийн хийн орд болох итгэл маань баталгаажлаа. Бид эхний хоёр цооногийн ажлыг аль болох эрт дуусгаж, олборлолтоо эхлүүлэх болно хэмээн “ jade Gas Holdings” компанийн ТУЗ-ийн дарга Деннис Мортон догдлон мэдэгдэж байна.

Айлын хүүхдүүд амжуулж байна. Ажлыг хийж чадаж байна. Харин алтан дээр сандайлж төрсөн бид алалцаж байна.

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй2 минут 9 секундын өмнөСонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна7 минут 34 секундын өмнөГИХГ: Тэтгэвэртээ гарсан ажилтан Д.Б нь БНХАУ-ын иргэнтэй хамтран хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогдсон12 минутын өмнөНийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна30 минут 11 секундын өмнөСалхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгджээ32 минут 54 секундын өмнөНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа37 минут 13 секундын өмнөАргаа барахдаа аавыгаа барьж өгөв1 цаг 39 минутын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно1 цаг 46 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ2 цаг 57 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно3 цаг 1 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.243 цаг 57 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 цаг 4 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.