Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!


4-р сарын 16
8 цаг 42 минут

          Эрчим хүчний үнэ 2024 оны арваннэгдүгээр сарын 16-наас нэмэгдсэн. Тэр хүртэл айл өрхийн хэрэглээний тариф л шгэхэд нэг квт нь 140 орчим төгрөг байснаа 280 төгрөг болсон. Тэр үед энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “…Эрчим хүчний зохицуулах хорооноос өртөгт нь ойртуулах шийдвэр гаргаснаар эхний 150 квт хүртэлх хэрэглээг 175 төгрөгөөр, 150-300 квт хүртэлх хэрэглээг 256 төгрөгөөр, 300 квт-аас дээш хэрэглээг 280 төгрөг болгож өртөгт нь ойртуулсан” гэж тайлбарласан.

Мөн тэрээр “…Эрчим хүчний зохицуулах хороо үүнийгээ тайлбарласан. Харин хүмүүс буруу ойлгоод байна. Санаатай ч юм уу, санаандгүй ч юм уу, “…Эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэгдүүлсэн” гэдэг ойлголт төрүүлээд, одоо болохоор “…30 хувиас илүү нэмэгдүүлсэн” гэдэг шүүмжлэл явж байна.

Хаанаасаа 30 хувь гэдэг ойлголтыг гаргаж ирээд шүүмжлээд байгааг ойлгохгүй байна. Уул уурхайн компани, аж ахуй нэгжүүд, ахуйн хэрэглээний тарифыг дундажлавал 30 хувь болно. Тэрийг буруу ойлгосон юм уу, мэдэхгүй. Эрчим хүчний үнийг өртөгт нь хүргэхгүй бол Куба зэрэг орон шиг байдлыг сонгох юм уу, аль эсвэл бусад салбараа боомилохгүй шиг ойролцоо хурдтайгаар хөгжих юм уу гэдэг салаа замын уулзвар дээр байна. Сүүлийн 30-аад жилд эрчим хүчний салбар Халамжийн яам шиг явж ирсэн. 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар эрчим хүчний салбар богино хугацааны 320 гаруй тэрбум төгрөгийн, урт хугацааны 1.8 их наяд төгрөгийн өр төлбөртэй байна. Мөн урьд авсан зээлийн хүүнд жилд 88 тэрбум төгрөг төлдөг.

Хэрвээ эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах авах арга хэмжээ аваагүй бол дампуурах эрсдэл байсан” гэсэн. Б.Чойжилсүрэн сайд ч яахав, ингэсхийгээд тайлбарлаад өнгөрсөн. Гэтэл үүний ард ноцтой байдал үүсээд байгаа аж. Тэгж эрчим хүчний үнийг нэмэхэд аргачлал, тооцоолол дээр нь алдаа гарчээ.

Шулуухан хэлэхэд, эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмчихсэн нь тодорхой болсон байна. Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооныхон буруу тооцоолол хийснээр төр эрчим хүчний үнийг 30-300 дахин нэмсэн байгаа юм. Ингэхээр эрчим хүчний үнийн нэмэгдэл үндэслэлгүй буюу хууль бус гэсэн үг. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооныхон бараг л хамт олноороо шахам хариуцлага хүлээх дээр тулаад байгаа бололтой юм. Сайд биш, тэд шүү. Хамгийн гол нь Эрчим хүчний зохицуулах хорооныхноос ингэж “бушуу туулай борвиндоо баастай” шийдвэр гарахад тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдал нөлөөлсөн байх магадлалтай. Хэрэв санаж байгаа бол, дөнгөж намар нь ашиглалтад орж, хөлтэйхэн нээлт хийж байсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ил хүйтрэх үеэр гал гарч, үйл ажиллагаа нь саатчихсан. Ингэснээр Улаанбаатар хотод байн байн эрчим хүчний хязгаарлалт хийгээд эхэлсэн.

Өвөл болж, хүйтний эрч чангарч байсан тул хотын иргэд ихээхэн бухимдсан. Тийм л үед эрчим хүчний үнэ нэмэгдсэн. Харин, удаж төдөлгүй 2025 он гарангуут Бөөрөлжүүтийн цахилгаан станц ажиллаад эхэлсэн.

Энэхүү засварын дараах “нээлт” дээр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эзэн “Бодь интернэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нэг үг хэлсэн. Тэрээр “…Төсөлтэй холбоотой хоёр зүйлийг хүмүүст зориулж хэлэхийг хүсэж байна. Нэгдүгээрт, үнэ тарифыг 2016 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд тодорхой зааж өгсөн. Тэр гэрээнд эрчим хүчээ 28 жилийн турш нэг тарифаар нийлүүлнэ гэж заасан. Тэр тариф Орос, Хятадаас худалдан авч буй тарифаас 30-35 хувиар хямд байгаа. Тэгэхээр төрөөс эрчим хүчний үнэ тарифыг нэмсэн нь манай станцын үйл ажилллагаатай ямар ч холбоогүй, олон жилийн өмнө шийдсэн асуудал” гэсэн юм. Үүнийг зарим нь “…Эрчим хүчний үнэ нэмсэн гээд байгаа ч хүссэнд хүрээгүй шүү гэж байна” гэж тайлж байв. Ингэхээр, Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн байж ч мэдэх юм.

 

Эх сурвалж: Б.Гарьд “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь4 сар 2. 17:52“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө4 сар 2. 17:47“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав4 сар 2. 17:43“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ4 сар 2. 15:43Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна4 сар 2. 15:40Өмнөд Солонгос төрийн салбарт 2 өдрийн автомашины хязгаарлалт тогтоолоо4 сар 2. 15:38С.Бямбацогт: Улс төржилтийг хойш тавьж, зөрчилгүй байх тал дээр анхаарч ажиллана4 сар 2. 15:31Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 2. 13:09УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 2. 11:13Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина4 сар 2. 9:51АТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв4 сар 2. 9:44Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна4 сар 2. 9:37НҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана4 сар 2. 9:32Ажлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав4 сар 2. 9:29ХҮН нам Засагт хамтрахаар шийджээ4 сар 2. 9:16Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр4 сар 2. 9:10УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 2. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 2. 9:04УИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.