Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2025.04.16) Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силваг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын “Гуравдагч хөрш”, Европ дахь дотны итгэлт түншийн нэг БНФУ-тай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилт гэдгийг тэмдэглэв.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгаа хоёр орны хамтын ажиллагааны эрчийг бэхжүүлэн хадгалж, харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Францын харилцааны түвшнийг стратегийн түншлэлд хүргэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ.
БНФУ-ын Элчин сайд Коринн Пэрера Да Силва хамтын үнэт зүйлсд тулгуурласан хоёр орны харилцааг улам идэвхтэй өргөжүүлэхэд парламентын найрамдлын бүлгүүд чухал ач холбогдолтойг онцлон цаашид хамтын ажиллагаа илүү өргөжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Тэрээр хоёр улсын хооронд эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдээс гадна иргэний аюулгүй байдал, хот байгуулалт, нийтийн тээвэр, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйг онцлон тэмдэглэлээ.
Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа
ХЗБХ: Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
АҮЭБЯ: Энэ сард 193460 тонн шатахуун импортолно
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж, хөгжүүлж ажиллахыг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
“УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.gif)

Сэтгэгдэл бичих