Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Тэгвэл өнөөдрөөс зуслангийн бүсийн авто замын засвар шинэчлэлтийн ажил эхэллээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зуслангийн замын нүхэн эвдрэлийг засварлаж байна. Цаашид зуслангийн бүсийн замын хөдөлгөөн эрчимжихээс өмнө бусад замыг үе шаттай засварлана. Зам засварын ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Зуслангийн чиглэлийн хөдөлгөөн эрчимжихээс өмнө Шаргаморьтын авто замын засварыг эхлүүллээ. Энэ замын дараа Гоодойн ам, Яргайт, Шадивлан, Их тамир зэрэг зуслангийн чиглэлийн авто замыг хөдөлгөөн эрчимжихээс өмнө засварлана. Мөн гол болон туслах замын шинэчлэлтийн хүрээнд 25 дугаар эмийн сангаас Амарсанаагийн уулзвар хүртэлх авто замын ажил эхэлсэн. Энэ жил мөн Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засаж шинэчилнэ. Зам хаах мэдээллийг тухай бүрд иргэдэд хүргэнэ” гэлээ.

Энэ онд авто замын засвар шинэчлэлтийн хүрээнд дамжин хэрэгжиж байгаа 26, шинээр 10 ажил төлөвлөөд байна. 1978 оноос хойш их засвар хийгээгүй Найрамдлын авто зам, 2008 оноос хойш их засвар хийгээгүй Энхтайваны өргөн чөлөөний авто замыг бүрэн шинэчилнэ. Энхтайваны өргөн чөлөөний нийт 8,9 км авто зам болон Найрамдлын 16 км авто замын засварыг долоодугаар сарын 10-аас өмнө хийж дуусгана гэдгийг хэлж байлаа.



Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Гол, нуурын мөсөн дээгүүр зорчиж, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Авлигыг мэдээлэх 110 дугаараар 136 дуудлага хүлээн авав
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн.gif)

Сэтгэгдэл бичих