Энэ сарын 21-25-ны өдрүүдэд зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг зохион байгуулна


4-р сарын 21
9 цаг 25 минут

      Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулна. Уг арга хэмжээг дөрөвдүгээр сарын 21-25-ны өдрийн хооронд зохион байгуулах юм. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодрууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хот орчмын зуслангийн бүс болон Богдхан ууланд зэрлэгшсэн нохой, муурыг барих ажлыг нэгдсэн хэмжээнд зохион байгуулна. Урьдчилсан судалгаагаар дээрх байршлуудад 1000 орчим эзэнгүй мал, нохой, муур байна гэж тооцоолсон. Тиймд, дөрөвдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд дүүрэг, хороод, онцгой байдал болон цагдаагийн 1270 орчим албан хаагчтай хамтарч, бүсчилсэн байдлаар ажиллана. Мөн эдгээр албан хаагчдыг сургах, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах, тусгай багаж хэрэгслээр хангах зэрэг ажлыг зохион байгуулж байна” гэв.

Зэрлэгшсэн нохой, муурыг түр байрлуулах асрамжийн газрын талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодруулав. Тэрбээр “Урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор зуслангийн бүс, ногоон бүсэд амрагч иргэдээс ирсэн гомдлын дагуу дээрх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус ажлын хүрээнд зэрлэгшсэн нохой, муурыг түр байрлуулах асрамжийн газрыг ашиглалтад оруулсан. Иргэдийн аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд уг зориулалтын байр нь зайлшгүй байх шаардлагатай. Тиймээс иргэдийг энэ сарын 21-25-ны өдрүүдэд нохойгоо уях, ногоон бүсэд амарч, зугаалахаас түр зайлсхийхийг уриалж байна” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 цаг 17 минутын өмнө“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө9 цаг 21 минутын өмнө“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав9 цаг 25 минутын өмнө“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ4 сар 2. 15:43Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна4 сар 2. 15:40Өмнөд Солонгос төрийн салбарт 2 өдрийн автомашины хязгаарлалт тогтоолоо4 сар 2. 15:38С.Бямбацогт: Улс төржилтийг хойш тавьж, зөрчилгүй байх тал дээр анхаарч ажиллана4 сар 2. 15:31Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 2. 13:09УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 2. 11:13Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина4 сар 2. 9:51АТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв4 сар 2. 9:44Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна4 сар 2. 9:37НҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана4 сар 2. 9:32Ажлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав4 сар 2. 9:29ХҮН нам Засагт хамтрахаар шийджээ4 сар 2. 9:16Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр4 сар 2. 9:10УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 2. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 2. 9:04УИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.