Д.Амгалан: Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг ил тод, нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна


4-р сарын 21
9 цаг 28 минут

        Нийслэлийн өмчид бүртгэлтэй ч бусдын хууль бус эзэмшилд олон жил болсон эмийн үйлдвэрийн барилгыг нурааж, талбайг цэвэрлэж дууслаа. Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг дуудлага худалдаанд оруулах юм. Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан мэдээлэл өгөхөөр байршил дээр нь ажиллалаа. Газрын дуудлага худалдааг ирэх тавдугаар сарын 21-ний өдөр иргэдэд нээлттэйгээр ил тод зохион байгуулах бөгөөд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно хотын төвд байршилтай газар юм.

НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Бусдад хууль бусаар ашиглагдаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг буцаан авч, 32 машин механизмаар 24 цаг тасралтгүй ажиллаж 72 цагийн дотор нурааж талбайг чөлөөллөө. Чөлөөлсөн 3150 ам.метр талбайг дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 төгрөг байна. Ирэх даваа гарагт олон нийтэд дуудлага худалдааны зарыг албан ёсоор хүргэнэ. Нийслэлийн өмчит Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа хуучин эмийн үйлдвэрийн газар нь хотын төвд байрлалтай учраас үнэд хүрнэ гэж төлөвлөж байна. Цаашид Улаанбаатар хотод хууль бусаар газар эзэмшүүлдэг байдлыг таслан зогсоох үүднээс чөлөөлсөн газар дээр үйлчилгээ бүхий орон сууц бариулна” гэлээ.

Нийслэлийн өмчийг ил тод, шударга бусаар хямд үнээр худалдан борлуулж, хэн нь мэдэгдэхгүй хүмүүст эзэмшүүлдэг байдлыг зогсоохоо НЗДТГ-ын дарга Д.Амгалан мэдэгдлээ. Цаашид энэ төрлийн дуудлага худалдааг ил тод, нээлттэйгээр явуулж хэвшүүлнэ. Улс, нийслэлийн өмчийг хувьдаа завшдаг байх нь зүй бус гэдгийг мөн тодотголоо.

Ташрамд, хуучин эмийн үйлдвэрийн барилга бол нийслэлийн өмчит Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа найман объектын нэг бөгөөд иргэн Ж.Хатанбаатар нь элэг судлалын клиник төв болон түүний харьяа объектуудыг олон жил хувьдаа хууль бусаар ашиглаж байсан юм. Ашиглалтад ороод хэдийн 73 жилийг үдэж, ашиглах боломжгүй дүгнэлтэд хүрсэн эмийн үйлдвэрийн барилгыг нураахаар албаныхныг очиход айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч байсан билээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв9 минут 40 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно16 минут 18 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 28 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 32 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 28 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 35 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.