Компаниудын хүсэлтийн дагуу Нийтийн тээврийн бодлогын газраас жуулчин угтах үйлчилгээнд том оврын автобус явуулахаар боллоо


4-р сарын 21
9 цаг 39 минут

         Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотод аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад Нийслэлийн ЗДТГ-ын дарга, УБЗАА-ны дарга, Нийслэлийн аялал, жуулчлалын газрын дарга, нийтийн тээврийн бодлогын газрын дарга нар оролцож, бизнес эрхлэгчийн асуултад хариулан, санал солилцов.

Аялал, жуулчлалын бизнес эрхлэгчдийн зүгээс замын түгжрэлтэй холбоотойгоор жуулчин тосох, зочин угтах үйлчилгээ төвөгтэй байна үүнийг нэгдсэн журмаар хийх боломжтой эсэх талаар санал гаргасан юм. Тодруулбал бизнес эрхлэгчид компаниуд тус тусын машинаараа зочноо тосоод буцахдаа түгжрэлд орж, зочиндоо тавгүй сэтгэгдэл төрүүлдэг тиймээс хотын зүгээс нэгдсэн үйлчилгээ үзүүлэх боломжтой эсэх талаар санал тавьсан юм.

Үүний хариуд Нийтийн тээврийн бодлогын газраас 45 хүний суудалтай тохилог автобусаар үйлчлэх боломжтой. Мөн эдгээр автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулах учир жуулчдыг түргэн шуурхай буух газарт нь хүргэх боломжтой гэдгийг хэллээ. Үүнийг хамтран нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар жуулчин тосохтой холбоотой түгжрэлд үзүүлэх нөлөөллийг бууруулах, зочдыг түргэн шуурхай хүргэх, нэгдсэн системтэй болох зэрэг давуу тал үүсэх юм.

Мөн аялал, жуулчлалын бизнес эрхлэгчид Гандантэгчэнлин хийд, Сүхбаатарын талбай зэрэг жуулчид ихээр зорчдог газруудад өндөр хурдны утасгүй интернэтийн сүлжээ нэвтрүүлэх, нийтийн тээврийн чиглэл, такси үйлчилгээний мэдээлэл, тухайн газрын түүх, онцлог, зочид буудал, зоогийн газрын байршлын мэдээллүүдийг агуулсан самбар байрлуулах шаардлагатайг хэлэв.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлийн зүгээс та бүхний санал санаачилгыг дэмжиж ажиллахад бэлэн байна. Бид хот орчмын аялал, жуулчлалыг нэмэгдүүлэх, аялал, жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулахаар ажиллаж байна. Мэдээллийн самбар байршуулах, өндөр хурдны утасгүй интернэтийн сүлжээ байршуулах ажлыг яаралтай зохион байгуулна” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой1 цаг 39 минутын өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ3 цаг 15 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа4 цаг 2 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ6 цаг 45 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ6 цаг 49 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 40 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа7 цаг 44 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа7 цаг 52 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ7 цаг 56 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна8 цагийн өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна8 цаг 30 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ8 цаг 48 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 цаг 25 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 цаг 34 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.