УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Дэлхийн бүтээлч байдал, инновацын өдөр”-т зориулан мэндчилгээ дэвшүүллээ


4-р сарын 21
12 цаг 28 минут

      Нийт иргэд та бүхэндээ “Дэлхийн бүтээлч байдал, инновацын өдөр”-ийн мэнд хүргэж, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санал санаачилга бүхэнд нь өндөр амжилт хүсье. 

Нэгдсэн Үндэстний байгууллага 2018 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 21-нийг “Дэлхийн бүтээлч байдал, инновацын өдөр”-ийг болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ онд “Дэлхийн дэвшилд бүтээлч байдлыг ашиглах нь” уриатайгаар тэмдэглэн, бүтээлч байдал, инновацыг дэмжих, ядуурал, эдийн засгийн тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд илүү түлхэц өгч, чухал хувь нэмрээ оруулахыг уриалсан  байна.

Дэлхийн улс орнууд иргэдийнхээ бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, инновац нэвтрүүлэх чадавхыг бэхжүүлэн, мэдлэг ойлголтыг сайжруулснаар аливаа саад бэрхшээлийг шийдвэрлэн соёлын дархлаа, үндэсний ялгарал, нийгмийн сайн сайхан байдал, эдийн засгийн боломжоо илүү өргөтгөж байна. Эдүгээ хиймэл оюуны хөгжил шинэ шатанд гарч, бүхий л  салбарт бүтээмж, өрсөлдөөн эрчимтэй өрнөх боллоо.

Манай улсын хувьд хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, хөгжүүлэх зэрэг зарим салбарт бүтээлч байдал, инновацыг дэмжин санаачилгатай ажиллаж байгаагийн нэг илрэл нь санхүүгийн салбар дахь ногоон инновац юм. Цаашид бид бүх чиглэлд илүү хүрээгээ тэлж, иргэд бүх нийтээрээ бүтээлч байдлаар өдөр тутмын ажлаас эхлүүлээд үндэсний болон олон улсын хэмжээнд инновац нэвтрүүлэх чадамж бүрэн бий гэдэгт итгэлтэй байна.

Иймд хувь хүн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгч, иргэний нийгмийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага дор бүрнээ энэхүү өдрийг салбар салбартаа бүтээлч байдал, инновац нэвтрүүлэн, технологийн дэвшлийг өргөн хүрээнд ашиглан, улс орныхоо хөгжилд оруулсан дүгнэдэг, цаашдын зорилтоо тодорхойлон хөгжил өөд тэмүүлдэг өдөр болгон тэмдэглэхийг уриалъя.  

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

2025.04.21



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

МАН-ын Бага хурал лхагва гарагт хуралдана2 минут 27 секундын өмнөУрт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна33 минут 32 секундын өмнө“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо37 минут 48 секундын өмнөЧ.Лодойсамбуу: У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд "Өргөдлөө өг" гэсэн нь үнэн байна41 минут 14 секундын өмнөАрд түмэндээ үзэн ядагдсан Ерөнхий сайд байх гутамшигтай биш үү, Л.Оюун-Эрдэнэ ээ2 цаг 28 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Ажлаа өг“ гэжээ4 цаг 9 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна4 цаг 40 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдана4 цаг 42 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдаас огцоръё” гэдгээ хэлж, Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайд болгохоор ярьж байгаа гэв үү5 цаг 18 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж байна5 цаг 40 минутын өмнөХЭДХ-ны дарга С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна6 цаг 1 минутын өмнөГэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав7 цаг 15 минутын өмнөСтандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ9 цаг 57 минутын өмнөЭнэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно5 сар 19. 10:45“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!5 сар 19. 10:41Уулчин А.Баттогтох, Б.Батхишиг нар Эверестийн оргилд гарлаа5 сар 19. 10:19Орчлон хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа5 сар 19. 10:14Т.Бямбасүрэн: Ерөнхий сайдын хүүгийн бэлэг 610 эмчийн нэг сарын цалин5 сар 19. 9:26УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.19-05.235 сар 19. 9:06УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 19. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 19. 8:59У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй5 сар 18. 16:2937 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо5 сар 17. 21:14НЗДТГ, Монголын барилгын үндэсний ассоциаци хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа5 сар 17. 10:12Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 17. 9:06Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцааг эзэмшиж эхэллээ5 сар 16. 20:29Тахилтын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулна5 сар 16. 20:24Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 20:23Ногоон бүсийн 51 мянган өрхийн сууцыг дулаалах, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ5 сар 16. 20:21Монгол Улс, ОУСБХБ хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 16. 20:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.