БНСУ-ын "Кимхэ" олон улсын нисэх онгоцны буудал нь 24 цагаар үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд өдөр бүр 05:30-22:00 цагийн хооронд ажилладаг.
Сүүлийн үед Улаанбаатар хотоос бусад улс руу "Кимхэ" ОУНОБ-аар дамжин өнгөрч буй монгол иргэдийн дунд зарим хүндрэл үүсэх тохиолдол гарч байна.
Тухайлбал, нислэгийн хуваарь нь цаг агаар болон бусад шалтгаанаар өөрчлөгдөх үед тус нисэх буудал шөнийн цагаар ажилладаггүй тул зорчигчдыг хилээр гаргаж, түр байрлуулах шаардлага үүсдэг. Энэ тохиолдолд БНСУ-д визийн зөрчилтэй, эсвэл өмнө нь визийн асуудал гаргаж байсан иргэд хилээр нэвтрэх боломжгүй болж, саатуулах байранд саатуулагдах эрсдэлтэй юм.
Иймд БНСУ-аар дамжин өнгөрөх иргэдэд Инчоны Олон улсын нисэх онгоцны буудлыг сонгон үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Мөн БНСУ-ын визгүй иргэдийг "Кимхэ" олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөхгүй байхыг дахин анхааруулж байна гэж Пусан хотод суугаа Консулын газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Хулан түүхэн тархац нутагтаа дахин шилжин нутагшиж эхэллээ
“Шүгдэн” роман япон хэлээр хэвлэгдлээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Монгол оронд ховор тохиолдох зарим нүүдлийн шувууд
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 2 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана.gif)

Сэтгэгдэл бичих