Судлаач Г.Уянга: “Роснефть”-тэй хамтарч онгоцны буудлаа оросуудад атгуулбал Монгол Улс НҮБ-ын бүх хоригт давхар орно


4-р сарын 22
10 цаг 30 минут

       Олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудлын дэд бүтцийг ОХУ-тай хамтарч ашиглах талаар хэлэлцээрийн төсөл орж ирсэн нь нийгмийг бухимдуулсан асуудал боллоо. Энэ талаар судлаач Г.Уянгатай ярилцлаа.

-Хойд хөршөөс 20 жил тасралтгүй шатахуун авна гэсэн нэрийн дор оросуудад агаарын тээвэр, нефтийн үйлдвэрээ алдах гэж байна уу. Хэрэв энэ гэрээ байгуулагдвал өчнөөн хөрөнгө зарсан нефтийн үйлдвэр бүтээгдэхүүнээ зарж чадахгүй “амбаар” болж хувирна гэж улс төрийн хүрээнийхэн шүүмжилж байна. Дээрээс нь оросууд агаарын гарцыг маань хяналтдаа авна гэсэн үг үү?

-Бид яавч энэ гэрээг зөвшөөрч болохгүй. Оросууд “Шатахуун нийлүүлнэ” гэсэн гэрээний дор манай стратегийн ач холбогдолтой нисэх онгоцны буудлыг эзлэн авахаар зэхэж байна гэж харагдаж байгаа. Гэрээний хугацаа нь 20 жил гэжээ. Энэ бол оросууд барьцаа ахиулах хангалттай урт хугацаа. Тэдэнд ийм давуу байдал олгож байгаагаараа бидний стратегийн орд газрыг бүрэн эзэмших нөхцөл байдал үүсгэж байна. ОХУ олон улсын хоригт орсон энэ цаг үед баруун тийшээ түлш борлуулах, өөрийнхөө эрх мэдлийг тэлэх боломжгүй болчихсон байгаа. Тиймээс зүүн тийшээ эрх мэдлээ алдахгүй байх, барьцаа ахиулах бодлого явуулж байна.

-Магадгүй энэ гэрээ албажвал юу болох вэ?

-Оросууд онгоцны буудал дээр аль улсын онгоцыг түлшээр цэнэглэх, цэнэглэхгүй байхыг шийдэх бүрэн эрх мэдэлтэй болно. Эсвэл гадаадын нислэгийн компаниуд “Роснефть”-ээс түлш авахгүй гэвэл гаднаас нислэг хийгдэхгүй байх нөхцөл үүснэ. Нөгөөтэйгүүр олон улсын “Чингэс хаан” нисэх онгоцны буудал маань дайнаас зугтсан дүрвэгсдийг гуравдагч орноос орогнол хүсэх тэр боломж байв. Жишээлбэл, Орос Украины дайн эхлэхэд дайнд цэрэг болж явахгүй гэсэн Монголын угсаатнууд манай онгоцны буудал дээр ирээд орогнол хүсдэг байсан. Тэндээс маш олон монгол угсаатан өөр улсаас орогнол хүсч гуравдагч орон руу зугтсан байдаг. Хэрэв гэрээ албажвал оросууд энэ байдлыг бүрэн хянах боломжтой болно. Цаашлаад манай гуравдагч хөршийн бодлогод халтай. Тэд манай улсад орж, гарахаас авахуулаад өөр улсын хяналтад орох болчихож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бидний гадаад, дотоод худалдааг бүрэн зогсоохын тулд оросууд манай хилийг хаалттай болгож, гуравдагч хөрштэй харьцахгүй болгож байсан 1930-аад оны бодлогоо дахиж хэрэгжүүлэхээр оролдож байна л даа. Тэр үед оросууд монголчуудыг гадаад ертөнц рүү чиглэсэн орц гарцгүй болгож байгаад бидэн рүү эхлээд халдлагаа чиглүүлж байсан. Монголын хүн амын 10 гаруй хувийг нь сорчилж хядсан шүү дээ. Тэгэхээр нисэх онгоцны буудлаа оросуудад хянуулбал энэ эмгэнэлтэй түүх дахин давтах эрсдэлтэй гэж харагдаж байна.

-Дайн хийж буй орон хөрш зэргэлдээ буурай улсынхаа агаарын тээврийн салбарт өөрсдийн ноёрхлоо тогтоох гэсэн оролдлогыг олон улс яаж хүлээж авч байгаа бол. Биднийг юу гэж дүгнэж байгаа вэ?

-Дайн эхэлснээс хойш оросын компаниуд болох “Газпром”, “Роснефть”-ийн эсрэг олон улсын хоригууд тавигдсан. Жишээлбэл, АНУ 2020 онд газрын тосны экспорттой холбоотойгоор Оросын эсрэг хориг тавьсан. Мөн Европын холбоо 2024 оноос “Роснефть”-ийн эзэмшлийн усан онгоцуудыг ямар нэгэн байдлаар нэвтрүүлэхгүй байх хориг тавьсан. Дээрээс нь “Роснефть” болон “Газпорм”-той холбоотой худалдааны хамтрагчдыг давхар хянах, хоригт оруулах асуудлыг НҮБ-ын гишүүн орнууд тус, тус хэрэгжүүлэхээр олон улсын захирамж гарсан. Хэрэв бид “Роснефть”-тэй хамтарлаа гэхэд НҮБ-аар тавигдсан бүх хоригт давхар орно гэсэн үг. Тэгвэл яагаад манайхыг тэр хоригт оруулаагүй шалтгаан нь “Роснефть”-ээс стратегийн бүтээгдэхүүн авч байгаа гэдгээрээ харгалзаж үзэх тусгай нөхцөл үүсгэсэн байдаг. Гэтэл бид энэ тусгай нөхцөлөөрөө оросуудыг давраагаад олон улсын нисэх онгоцны буудлаа өгөх юм бол дайныг дэмжиж байгаа улс болчихно. Дэлхийд бид тэгж л харагдана. Дахин хэлэхэд, өнөөдрийг хүртэл бидэнд нөлөөлөхгүй байгаа бүх хориг саяны гэрээтэй хамт дагаж орж ирнэ.

-Олон улсын хоригоос шалтгаалж монголчуудад ямар нөхцөл байдал шинээр үүсч болзошгүй вэ?

-Хамгийн энгийнээс нь эхэлье л дээ. Олон улсын нисэх онгоцны буудлаа оросуудын хяналтад атгуулбал Монгол Улс саарал жагсаалт руу баталгаатай орно. Ингэлээ гэхэд бидний гаднаас орж ирж байгаа хөнгөлөлттэй зээл, тусламж бүгд зогсоно. Бид өөрөө өөрсдийгөө боомилж байгаагаас ялгаагүй нөхцөлд орно. “Роснефть”-тэй гэрээ хийлээ гэхэд дээрх эрсдлээс гадна ханшийн огцом өсөлт явагдана. 2024 оны арванхоёрдугаар сард нүүрсний борлуулалт зогссоноос хойш валютын ханш яаж галзуурч байгааг бүгд харж байна шүү дээ. Хэрэв “Роснефть”-тэй гэрээ хийчихвэл валют цаашид зогсоохын аргагүй өсөх байх. Бид ханшаа ч барьж дийлэхгүй хүнд нөхцөл байдалд орно.

-Хэрэв гэрээнд маргаан гарвал ОХУ-ын шүүхээр асуудлыг шийднэ гэж хэлэлцээрийн төсөлд бичжээ?

-Гэрээний төслөөс Монголын стратегийн ганц гарц болох нисэх буудлын дэд бүтцийг ашиглах бүх процедур манай нутаг дэвсгэр дээр явагдсан ч үүнтэй холбоотой ямар нэгэн маргаан гарвал айлын талын шүүхээр шийдэгдэнэ гэсэн ноцтой заалт анхаарал татаж байгаа. Бидний газар нутаг дээр байгаа шүүх биш, Оросын шүүх шийднэ гэдэг бол дахиад л колонийн дээрэнгүй бодлого. Монгол хүн өөрөө өөрсдийгөө мэдэх эрхгүй болох юм байна. Ямар нэгэн асуудал болбол “орос ах нар ирж шийдэх эрх мэдэлтэй байна” гэдэг хуучин зөвлөлтийн колонийн бодлого байна гэж харагдаад байгаа юм. Тэд цаагуураа монголчуудыг асуудал шийдэж чадахгүй мангар гэж хэлээд байна шүү дээ. Магадгүй Монголын газар нутагт болж байгаа маргааныг бид очиж шийдэхийн тулд Оросын хуулийг мэддэг байх шаардлага үүснэ. Айлын хуулийг үг, үсэггүй судалсан хуульч маань тэнд очлоо бүх юм бидний эсрэг шийдэгдэнэ гэдэгт бат итгэлтэй байна. Угаасаа шүүх эрх мэдэл рүү нь улс төр орчихсон оронд очоод бид маргаанаа өөрийнхөө талд шийдүүлнэ гээд горьдох нь гэнэн бөгөөд тэнэг асуудал байгаад байна л даа.

Нэг зүйлд үнэхээр гайхаж байна. зөвлөлт холбоот улс өнөөдөр нурсан. Бид энэ зөвлөлтийн бурангуй бодлого дор 100 жил амьдрахдаа хүн амынхаа 10 гаруй хувийг хядуулсан. Ашигт малтмалын хамаг нөөцөө хойд хөршид 80 жил үнэгүй ашиглуулсан. Энэ хараат нөхцөлөөс арай гэж ангижраад өөрийн тусгаар байдлаа тогтоогоод явж байтал Ц.Туваан сайд яагаад ийм гэрээ оруулж ирж буйг ойлгохгүй байна. Тэр тусмаа нүүрсний борлуулалт уначихсан байгаа үеэ хэрхэн, яаж даван туулах вэ. Урагшаа нүүрсээ хурдтай зарах нөхцөл бололцоо үүсгэх боомтын сэргэлтээ яаж түргэсгэх вэ. Төмөр замаа яаж урагш нь олон гарцтай болгох вэ гэдэгт бодлого барьж ажиллах ёстой. Эсвэл Хятад руу очиж уулзаад нүүрсний борлуулалтын гэрээнүүд дээр дотоодын аж ахуйн нэгжүүддээ хэрхэн туслах вэ гэдэг талаас нь харах байтал Оросын талд илт үйлчиллээ. Монголоо дээрэмдсэн, ялангуяа тусгаар тогтнолоо дээрэмдсэн гэрээ оруулж ирж байгааг ойлгохгүй байна.

-Уг гэрээнд анхаарал татсан өөр ямар заалтууд байна вэ?

-“Оросоос орж ирэх ажилтнуудын амьдрах, ажиллах нөхцөл байдлын таатай орчныг Монголын тал хариуцна” гэсэн байсан. Энэ гэрээгээр энгийн ажилтнууд орж ирнэ гэхээсээ илүү Оросын тагнуулын үйл ажиллагаа өргөжинө гэж ойлгож болно. Үүн дээр манайх аюулгүй байдал талаасаа ямар хамгаалалт авсан юм бол. Үүнээс гадна Оросын төв банкны бодлогоор “Роснефть”-ээс бүтээгдэхүүн худалдаж авч байгаа газрууд заавал рублиэр тооцоо хий гэдэг. Рубль олон улсад хэрхэн үнэгүйдсэн билээ дээ. Гэтэл тэр үнэгүй рублийг нь бид төгрөгөөрөө худалдаж авах юм байна.

Тэгэхээр ханш нь унаад байгаа төгрөгөөрөө Оросын рублийг өсгөх үү. Өөрөөр хэлбэл, Оросоос шатахуун авахаас өөр аргагүй болсноороо төгрөгөө үнэгүйдүүлж, өөрөө өөрийгөө боомилж байгаа хэлбэр рүү орно гэсэн үг. Нэмж хэлэхэд, түлш, эрчим хүч дангаар нэг газарт монополь байдлаар ямар ч тохиолдолд байж болохгүй. Эдгээр нь нийгмийн үндсэн хэрэгцээг хангах зүйлс болчихсон эрин үед амьдарч байна. Хүчилтөрөгчөө хэнээр нээлгэж, хаалгахаа шийдүүлж буй мэт нөхцөлд орно гэдгийг санах хэрэгтэй.

Эх сурвалж: М.Мөнхцэцэг DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ4 минут 47 секундын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо10 минут 33 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө15 минут 41 секундын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов18 минут 19 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо21 минут 36 секундын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх3 цаг 21 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой5 цаг 5 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 12 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна5 цаг 55 минутын өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ6 цагийн өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ6 цаг 5 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна6 цаг 8 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно6 цаг 42 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа6 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн6 цаг 50 минутын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн12 сар 4. 9:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.