Тайван жагсах эрхээ эдлэхдээ засаг захиргааны нэгжид бүртгүүлдэг, хариу авдаг зохицуулалтыг өөрчлөх хуулийн төсөл өргөн барьжээ


4-р сарын 22
17 цаг 41 минут

       УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаараа Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Засгийн газр 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн. Жагсаал, цуглаан хийх эрх нь зөвхөн нийтийн дэг журмыг хөндөхүйц бодитой үндэслэл байвал хязгаарлагдаж болох хэдий ч захиргааны байгууллагаас “зөвшөөрөхгүй байх үндэслэл”-ийг хэт өргөн утгаар тайлбарлаж, жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлаж байна. Түүнчлэн, цар тахлын эсрэг холбогдох хуулиудаар нийслэлийн Засаг даргад тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг хязгаарлах эрх олгоогүй байхад захирамж баталж, иргэдийн жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлаж, жагсаалыг бүртгэхгүй байх, түүнийг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан зэрэг хүний эрхийг зөрчсөн цөөнгүй тохиолдол гарсан нь хуулийн төслийг санаачлах үндэслэл болжээ.

Иргэд тайван жагсах эрхээ эдлэхдээ засаг захиргааны нэгжид бүртгүүлдэг, бүртгэсэн эсэх талаар хариу авдаг зохицуулалтыг өөрчилнө гэв. Одоо үйлчилж буй хуульд жагсаал, цуглааныг зохион байгуулагчид үүрэг ногдуулсан байдал нь иргэний эрхийг хязгаарлах, эрхийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна. Иймд олон улсын гэрээ конвенцод нийцүүлэн шинэчлэх шаардлагатай хэмээн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Хүний эрхийн үүднээс жагсаал, цуглаан хийх байршлыг хорьж тогтоохдоо хавтгайруулахыг зохисгүйд тооцдог. Иймд хүрээ хязгаарыг аль болох багасгаж олон улсын гэрээнд нийцүүлэх шаардлагатай. Хуулийн төсөл нь 6 бүлэг 16 зүйлтэй, Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад заасан иргэдийн тайван хуран цуглах эрхийг бүрэн хангаж, зөвхөн хуульд заасан үндэслэлээр энэхүү эрхийг хязгаарлах зохицуулалт баталгаажуулахыг зорьжээ.

Хэрвээ уг төсөл батлагдвал зайлшгүй хориглох цөөн тохиолдлоос бусад тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэл хүргүүлснээр хариу хүлээхгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах боломж бүрдэх юм. Байнгын хороо хуралдаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жэннон Коулинтай уулзав4 сар 24. 14:04Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно4 сар 24. 14:01Д.Амарбаясгалан: Үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байвал бүтээгдэхүүн үнэтэй байсан ч яахав гэсэн үзлээр хандаж хэрхэвч болохгүй4 сар 24. 13:57БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа4 сар 24. 13:49Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов4 сар 24. 13:47ТҮЦ-т номын худалдаа эрхэлж байсан 9 иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэллээ4 сар 24. 13:42“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ4 сар 24. 13:39Б.Дөлгөөн: Бонд гаргах нөхцөлийн шалгуурыг бууруулсан нь чухал ач холбогдолтой4 сар 24. 13:05Д.Амарбаясгалан: Импортын гурилын татвар тэглэснээс гурилын үйлдвэрүүд дампуураад дуусаж байгаа гэж ярих нь зохисгүй4 сар 24. 12:11Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно4 сар 24. 12:04УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 24. 12:01“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!4 сар 24. 9:04Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна4 сар 24. 8:46УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 24. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.