Одоогоос нэг жил гаруйны өмнө Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч 7 хүн нас барж, 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 ААН байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон билээ. Уг хэрэгт "Дашваанжил" компанийн компанийн удирдлага Г, жолооч Р нарыг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Ингэхдээ "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон", "Хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан" хэрэгт яллагдагчаар татсан. Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2025.04.22/ боллоо.-
Мөрдөн байцаагч шийдвэр гаргаж зарим иргэдийг иргэний хэргийн нэхэмжлэгчээр тогтоосон ч энэ шийдвэр нь хууль зүйн үндэслэл шаардлагад нийцсэн нотлох баримтыг бүрдүүлсэн эсэхийг бүхэлд нь хянаж үздэг. Зарим иргэнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн байна гэж үзэж байна. Өмчлөгч бус иргэдийг нэхэмжлэгчээр тодорхойлсон байсныг дахин шинжээчийн дүгнэлт гаргуулна. -
Зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй байгаа учир дахин шинжээч томилохоор шийдвэрлэлээ. -
207-р байрны улсын комисс хүлээж авахдаа галын аюулгүй байдлыг шалгаж хүлээж авсан эсэхийг тодруулах шаардлагатай хэмээн шүүх үзлээ. ХаринШүүх хурлын үеэр хавтаст хэрэгт цугласан шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтад тулгуурлан Патрол маркийн автомашины жолооч Э.Мөнхнаранг буруугүй гэж үзсэн нь учир дутагдалтай гэдгийг өмгөөлөгчид онцолсон юм.
Н.Баатаржав: Хуулийн байгууллага энэхүү хэргийг зөвөөр шийднэ гэж найдаж байна
Эх сурвалж: Ганхуяг ХЭРЛЭН itoim.mn
Facebook
Twitter
Youtube


Д.Цолмон: Энэ жил томуугийн дэгдэлт эрт эхэлж байна. Хүүхдэдээ шингэн сайн уулгаж, асаргаагаа маш сайн хийх хэрэгтэй
Багш нарын ажил хаялт 4 дэх 7 хоногтоо үргэлжилж, орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд нэмэгдэж байна
Английн "Фүлхэм" багт өгөх 2 тэрбум төгрөгөө Ч.Номин хувиасаа төлчихвөл яасан юм бэ?
Л.Оюун-Эрдэнийн засагласан дөрвөн жилд бараа, бүтээгдэхүүний үнэ 157 хувь хүртэл өсчээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан нь үнэн
Үндсэн хууль зөрчсөн санал хураалт явуулах гэж байгаа учраас гишүүд ирцэнд орохгүй байна
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалаа
С.Нарангэрэл: Эх орон хэмээх хөлөг онгоцонд живэх аюул бодитой нүүрлэлээ.gif)

Сэтгэгдэл бичих