
Төр түмнээс алдагдсан стратегийн орд газруудын 34-50 хувийг Үндэсний баялгийн санд эргүүлэн авч, хүн бүрд үр өгөөжийг хүртээх ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. 2007 оны тогтоолд нийтдээ 39 стратегийн орд байсан. Зөвхөн нэг ордыг ярихад л олон асуудал гарч байгаа. Иймд хяналт шинжилгээ хийж байна.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолтын гэрээ байгуулсан МТАС түншлэлийн компаниудтай байгуулсан гэрээг хүчингүй болголоо.
Сэтгэгдэл бичих