Үндэсний номын сангийн хөмрөгөөс ЮНЕСКО-д бүртгэлтэй өв нэгээр нэмэгдлээ


4-р сарын 23
17 цаг 22 минут
        ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит 221 дүгээр хуралдаан /2025.04.02-17/-аар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Хүйс толгойн хөшөөний бичээс” болон “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” баримтат өвүүдийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн баярт мэдээ “Дэлхийн номын өдөр”-ийг таширлуулан ирлээ.
Ингэснээр Монгол Улсаас ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт 12 баримтат өв бүртгэлтэй болж байгаагийн 10 нь Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгөөс болон тус номын сангийн нэр дэвшүүлэн бүртгүүлсэн дурсгал болж байна.
Энэ удаа Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” баримтат өв нь Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа, тэр дундаа Үнэт ховор номын музейн үзмэрт дэглээтэй байгаа, европын анагаах ухаан, хүний биеийн анатомийн талаар монгол бичгээр бүтээсэн зурагт ном бөгөөд Монголын Анагаах ухааны академи эл сурвалжийг нэр дэвшүүлэн бүртгүүлсэн юм.
ДЭЭРЭЭС ТОГТООСОН ДҮРСИЙН ТУС БҮРИЙГ БҮРТГЭСЭН БИЧИГ
Бүтээсэн хүн: Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхуд Сангажавын Жамьян гүн
Бүтээсэн он: XX зууны эхэн
Хэл: Монгол
Хэлбэр: Гар бичмэл, дэвтэрчилсэн
Материал: Орос цаас, хар бэх, даавуу
Боть / дэвтрийн тоо: 4
Хэмжээ: 21.1х33.6 см
“Манж анатоми” нэрээр олон улсад эрдэм шинжилгээний эргэлтэд орж судлагдсан “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээх хар бэх, хулсан үзгээр бичсэн 4 дэвтэр ном өдгөө Монгол Улсын Үндэсний Номын Санд хадгалагдаж байна.
Манжийн Энх-Амгалан хаан 1692 онд хумхаа буюу халуун чичрэг өвчнөөр өвдөхөд Францын эрдэмтэн, эмч, Христосын шашны элч, номлогч Жоаким Бүве нар түүнийг эмчилсэн үеэс эхлэн Энх-Амгалан хаан Европын анагаах ухааныг сонирхож, хүний биеийн анатомийн тухай анагаах ухааны бүтээл бэлтгэхийг даалгажээ. Түүний зарлигийн дагуу Ж.Бүве анатомийн ном бичих явцдаа тусгай лекц бэлтгэн Энх-Амгалан хаанд хичээл зааж байсан бөгөөд Франц руу буцах болсны улмаас анатомийн ном бүтээх ажил түр зогссон учир 1698 онд Хятадад ирсэн өөр нэг элч Доминик Пареннин, Жан Франсуа Жербильоны хамтаар уг ажлыг гүйцээж, хүний биеийн эрхтэн систем, тэдгээрийн үйл ажиллагааг үзүүлсэн зурагт тайлбар бүхийн номыг бүтээн хаанд өргөжээ.
Уг бүтээл бэлэн болмогц Бээжин хот, нийслэлээс гаднах Цэнгэлдэх ордон, Манжийн хааны өвөг дээдсийн нутаг Жихолд тус бүр 1 хувь нийт 3 хуулбарыг гараар хуулж хадгалжээ. Харин Пареннин нэгэн тусгай хуулбарыг гараар бичиж, Парис дахь ШУА-д илгээсэн нь “Манж анатоми” хэмээн алдаршиж, эрдэм шинжилгээний эргэлтэд орсон байна.
Энэ номын манж гар бичмэл эхээс монгол хэлнээ хөрвүүлэн 4 дэвтэр болгож, “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээн нэрийджээ. Хожмоо уг номыг Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхуд Сангажавын Жамьян гүн хулсан үзгээр хуулан бичсэн бөгөөд зургийг тухайн үед Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн В.И.Лисовский гэрэлтдэг цааснаа хуулан зуржээ.
“Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээх энэхүү ном нь Монголын Манба дацангуудад үздэг хүний биеийн бүтэц зүйн нэгэн сурах бичиг, эрдэмтэн мэргэдийн судалгааны бүтээл байсан төдийгүй сургалт, эмнэл зүйд нэвтрүүлэх, дэлгэрүүлэн хөгжүүлэхэд гол баримтлал болж байсан онол, практикийн чухал ач холбогдолтой бүтээл байжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бурхан багшийн их дүйчэн өдрийн дэлгэрэнгүй хөтөлбөр6 сар 11. 10:14Бурхан багшийн найман сургаал6 сар 11. 10:09УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндийг дэвшүүллээ6 сар 11. 10:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан6 сар 11. 9:58Ерөнхий сайдын томилгоог нөгөөдөр ТББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ6 сар 10. 20:45Нутгийн захиргааны байгууллагад чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн баталгаажуулж гэрчилгээ гардууллаа6 сар 10. 19:16УИХ дахь МАН-ын бүлэг Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ6 сар 10. 19:13"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна6 сар 10. 18:28Баруун далай ордыг түшиглэн хэрэгжүүлэх Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна6 сар 10. 18:26Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 10. 18:24“Хүннү хотын эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах төсөл”-ийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна6 сар 10. 17:11Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ 20 цагаас хэлэлцэж эхэлнэ6 сар 10. 17:08Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурал дээр "Миний карьер дууслаа. Намын даргаа өгнө" гэдгээ мэдэгдэж, Хэнтийнхэн, огцорсон сайд нар, 80-аад оны НАМЗХ-ныхон Г.Тэмүүлэнг дэмжих нэрийдлээр У.Хүрэлсүхийн эсрэг нэгджээ6 сар 10. 16:52Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд 35700 ширхэг гоёлын цэцэг тарьж байна6 сар 10. 16:16Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа6 сар 10. 16:03Сэрэмжлүүлэг: Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ6 сар 10. 10:14Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ6 сар 10. 10:08Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар дангаараа засаглаж, бүтцээ багасгаж, төсөвт тодотгол хийнэ гэжээ6 сар 10. 10:01172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа6 сар 10. 9:05УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 10. 8:52Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан6 сар 10. 8:49“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “Монгол кино өдөрлөг” зохион байгуулж байна6 сар 9. 19:25Төрийн банк “Кинг Тауэр” цахим тооцооны төвийн нээлтээ хийлээ6 сар 9. 19:21Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг МАН-ын бага хурал дэмжлээ6 сар 9. 19:18Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно6 сар 9. 19:04Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 9. 18:59Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна6 сар 9. 18:55Г.Занданшатар: Миний үйлдэл үгнээс илүү байх болно6 сар 9. 18:15Т.Даваадалай: ТҮЦ түүхэндээ үүргээ гүйцэтгэсэн. Хотын асуудлыг улстөржүүлж болохгүй6 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ6 сар 9. 16:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.