“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!


4-р сарын 24
9 цаг 04 минут

        Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна. Баялгийн сан хийгээд том төслүүдийг хөдөлгөсний шан нь энэ. Гэвч Монгол Улс уул уурхайгаа түшиглээд эрчим хүч, дэд бүтцийн том төслүүдийг хөдөлгөхгүй бол цааш хөдлөхөд хүнд болчихсон нь үнэн юм. Тэр утгаараа, өнөөдрийг эмх замбараагүй мэт элдвийн үйл явдал бол Баялгийн сан, бусад том төслүүдийг дагасан шинж тэмдгийн улс төр гээд оношилчиход болно. Гэхдээ Засгийн газрын сайд нар хэт аймхай байна. Гал аваад улсын хэтэд хэрэгтэй салбарынхаа төсөл, арга хэмжээг даагаад гарах эр зоригтой нь цөөн аж. Нэгэнт, цаг хугацааны шүүлтүүрээр үнэн худал нь ялгараад ирэхээс хойш өнөөдрийн хөөсөн шүүмжлэлээс зугтах хэрэггүй байгаа юм. Хийхгүй тайван сууснаас хийгээд ад болсон нь онох цаг ирж л таарна.

Бод доо, хэдэн жилийн өмнө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “...УИХ-аар оруулалгүй толгой мэдэж шийдсэн” гээд “Эрдэнэтийн 49” дээр буруутаад эх орноосоо явж байв. “...Түүний зөв байжээ” гэдэг дүгнэлт бараг л гарч эхлээд байна.

Өчигдөр, өнөөдрийн улс төр Евразийн худалдааны түр хэлэлцээр, Оростой хийх онгоцны түлшний гэрээг тойроод улайслаа. Ард нь мөнөөх л Баялгийн сангийн шалтгаан байгаа нь тодорхой л харагдаад байна. Энэ “шинж тэмдгийн улс төр”-өөр бид олон зүйлээ үгүйсгэж, бас үгүй хийж байгаа юм. Бүр цаашилбал, олон нийтийн дунд тогтмол болж бүтэхгүй улс төр хийж явдаг улстөрчид “...Жоомоо алах гээд байшингаа шатаана” гэдэг шиг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлаар наадад байж ч болзошгүй юм. Хаана хаанаа л анхаарч, ам хамраа татах цаг нэгэнт болжээ.

Тухайлбал, Евразийн худалдааны түр хэлэлцээр гэхэд л манайх төрийн бүх шатныхаа зүгээс 20 жилийн өмнөөс гуйж ирсэн байдаг. Монголын зах зээл тэдний хувьд шаардлагагүй учраас ач холбогдол өгч зөвшөөрдөггүй байсан. Харин өнөөдөр манай хүсэлтэд “..За” хэмээсэн нь ердөө л өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой.

Товчхондоо, энэ худалдааны түр хэлэлцээрээр Монголын зах зээлийг бус “...Монгол” хэмээн харилцагч улсынхаа тоог нэмэх л сонирхол тэдэнд үүссэн гэсэн үг. “...Хэрвээ энэ хэлэлцээрт орчихвол манай үндэсний үйлдвэрлэл сөнөнө” гэсэн бидэнд тохируулсан суртал ухуулга хүчтэй явж байна. Юу гэж дээ. Харин, хэрвээ бид эрчим хүчээ өөрсдөө гаргаж, түлш шатахууны өөртөө үйлдвэрлэдэг байсан бол ингэж үзэж болно. Гэтэл манайх энэ хоёр суурь хэрэглээгээ импортолж оруулж ирээд, тэр өртгийг шингээж архи, боов боорцог, өндөг зэргээ үйлдвэрлэдэг. Энэ бүхнээс болоод өндөр үнэтэй гардаг бүтээгдэхүүнээ ард түмэнд шахдаг. Онгоцны түлш дээр ч ялгаагүй. Бидэнд өөр гарц юу байгаа юм бэ. Явж явж энэ бүх эсэргүүцэл бол эдгээр бизнесийг л хамгаалж буй хэрэг. Өчигдөрхөн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэвлэлд “…Монгол Улс онгоцны түлшээ Оросоос авахаас өөр гарц байхгүй. Өөрсдөө бид хүсэлт тавьсан. Хэрвээ хойд хөршөөс түлш авахгүй бол бүх нислэг зогсоно Бид гашуун ч гэсэн үнэнтэйгээ нүүр тулах ёстой. Араас нь гонгиноод байх хэрэггүй” гэж ярьсан байна.

Сайд нар ингэж “…Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд үнэнийг хэлээд эхэллээ. Энэ маш зөв. Тиймээс яг энэ цаг мөчөөс манай энэ УИХ, Засгийн газар нэн яаралтайгаар наад зах нь газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх хэрэгтэй байгаа юм.

Нэмээд, “...Засгийн газрын сүүлийн хоёр ч хуралдааны үеэр дээр хэлсэн “шинж тэмдгийн улс төр”-ийн талаар хөндсөн” гэх мэдээлэл байна. Сайд нар “...Бага улстөржиж, ихийг амжуулцгаая. Хов живийг тоолгүй, том төслүүддээ л анхааръя” гэж ярьцгаажээ. Тэр дундаа, ирэх тавдугаар сарын дундуур Гашуунсухайт-Ганцмодны төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бүх анхаарлаа чиглүүлэх аж.

Эх сурвалж: Б.БАЯР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө1 цаг 32 минутын өмнөБаянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 цаг 43 минутын өмнөБагахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 цаг 46 минутын өмнө25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ5 цаг 15 минутын өмнөНийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна6 цаг 21 минутын өмнөУлаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ6 цаг 23 минутын өмнөИргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ6 цаг 29 минутын өмнө“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа6 цаг 35 минутын өмнөБаруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна6 цаг 39 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 46 минутын өмнөМ.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна6 цаг 49 минутын өмнө“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна7 цаг 12 минутын өмнө“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа7 цаг 17 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ7 цаг 26 минутын өмнөУИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жэннон Коулинтай уулзав4 сар 24. 14:04Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно4 сар 24. 14:01Д.Амарбаясгалан: Үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байвал бүтээгдэхүүн үнэтэй байсан ч яахав гэсэн үзлээр хандаж хэрхэвч болохгүй4 сар 24. 13:57БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа4 сар 24. 13:49Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов4 сар 24. 13:47ТҮЦ-т номын худалдаа эрхэлж байсан 9 иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэллээ4 сар 24. 13:42“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ4 сар 24. 13:39Б.Дөлгөөн: Бонд гаргах нөхцөлийн шалгуурыг бууруулсан нь чухал ач холбогдолтой4 сар 24. 13:05Д.Амарбаясгалан: Импортын гурилын татвар тэглэснээс гурилын үйлдвэрүүд дампуураад дуусаж байгаа гэж ярих нь зохисгүй4 сар 24. 12:11Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно4 сар 24. 12:04УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 24. 12:01“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!4 сар 24. 9:04Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна4 сар 24. 8:46УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 24. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.