Д.Амарбаясгалан: Импортын гурилын татвар тэглэснээс гурилын үйлдвэрүүд дампуураад дуусаж байгаа гэж ярих нь зохисгүй


4-р сарын 24
12 цаг 11 минут
        УИХ-ын нэгдсэн чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Сонгууль дөхөж байсан учраас МАН-ынхан гурилын татварыг байхгүй болгосон. Үүний үр дүнд хямд гурил идээд, сонгуульд ялалт байгуулсан. Ялчихсан учраас буцаад татвартай болгож байна. Евразийн эдийн засгийн хэлэлцээрт орохоор гурилын татвар нь тэглэгдэнэ. Тэгэхээр яах юм бол. Импортын гурилыг татваргүй болгож дотоодын гурилын үйлдвэр, тариаланчдыг асуудалд оруулчихаад одоо буцаагаад татвартай болгох гэж байна.
Коммунистууд нэг алхам урагшаа, хоёр алхам хойшоо гэдэг зарчим дээр ажилладаг. Сайн шийдвэр гаргачихаад түүнийгээ засах маягаар улам доройтуулдаг. Хүнс хөдөө аж ахуйн салбарт асар их хөрөнгө зарцуулдаг. Атарын 4, Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд нийт 1.6 их наяд төгрөгийн зээл олгож байгаа. Гэхдээ манай Ховд аймагт нэг ч төгрөгийн зээл гараагүй.
Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Евразийн эдийн засгийн холбоотой хийх түр гэрээнд гурил ороогүй. Атарын 4, Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд нийт 1.6 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа. Арилжааны 10 банктай хариуцлагын гэрээ хийгээд энэ зээлийг олгож байгаа. Өмнөх шигээ сайд мэдэж нэг төгрөгийн зээл гаргахгүй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: ЖДҮ-ийг дэмжих зээл гэж энэ оны төсөвт 30 орчим тэрбум төгрөг суулгасан. Үүний 10 тэрбум нь танай тойрогт оччихсон бусдыг нь хохироогоод байж байгаа. Бүх зүйлийг будилуулдаг байж том, том юм яриад байх хэрэггүй.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, өнгөрсөн 7 хоногт Увсын тариаланчид надтай ирж уулзсан. Зээлэнд хамрагдах гэж ирсэн Д.Амарбаясгалантайгаа очиж уулз гээд Хөдөө аж ахуйн яамнаас явуулсан байна лээ. Б.Пүрэвдорж гишүүний ярьж байгаа зүйл үндэслэлтэй шүү. Зүүн бүсийн гишүүд бас үүн дээр асуудал яриад яваад байсан. Та үүн дээр тайлбар хийгээч.
Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Гишүүд ээ, би ямар нэгэн аж ахуйн нэгжид зээл олго гэж хэлж чадахгүй. Хуулиар хориглогдсон. Бусдад давуу байдал олгосон асуудалд унана. Өмнө нь тэгж явдаг байсан байж магадгүй. Арилжааны банкууд хариуцлагаа хүлээгээд зээл олгож байгаа. УИХ бодлогын зээл гарга гэж шийдвэр гаргаж өгвөл зохион байгуулахад бэлэн байна. Энэ газар илүү өг, үүнд анхаар гэж хэлэх боломж байхгүй.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Татвартай болговол улаан буудай болон гурилын чанар хэрхэн сайжрах вэ. Хяналтаа хэрхэн тавих вэ. Дотоодын улаан буудайн 70 хувь, импортын улаан буудайн 9.5 хувь нь шаардлага хангахгүй байна гэсэн судалгаа байна. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд байхад чанарын шаардлага хангахгүй байгааг яах вэ. Импортоор оруулж ирэх гурил нь сайн гэсэн судалгаа байна. Дотоодын гурилын үйлдвэрүүдийн тоо цөөрөөд байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ. Баяжуулсан гурил яагаад хийхгүй байна вэ?
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Баяжуулсан хүнсний тухай хууль гэж бий. Баяжуулсан болон баяжуулаагүй бүх гурилыг гаалийн татвараас чөлөөлсөн. Тэгэхээр үндэсний үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосон. Гурилын үйлдвэрүүд цөөрч байгаа нь өрсөлдөөн ширүүн байна л гэсэн үг. Одоогоор 9 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна, хоёр нь зогсоосон. Тав нь 15-20 хүчин чадлаараа ажиллаж байгаа, байдал хүнд байна гэдгээ мэдэгдсэн. 2-3 үйлдвэр нь тогтвортой байдлаа хангаж байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн хүчин чадлынхаа 40 хувийг алдаад байна. Хүнсний хувьсгалын үр дүнд дотоодод гурилын хэрэгцээ 100 хувь хангадаг байсан бол өдгөө 60 хувь дотоод, 40 хувиа гадаадад зах зээлд алдаад байна. Энэ байдлаараа үргэлжилбэл дотоодын гурил үйлдвэрлэл тэсэж үлдэх бололцоогүй. Чанарын хувьд манайх хамаагүй сайжирсан. Тасралтгүй сайжирч байгаа. Төрөл баяжиж байгаа. Тариаланчид хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж, улаан буудайн чанар ч сайжирч байна. Нарийн боовны зах зээл хэрхэн өсөж байгааг та бүхэн ч харж байгаа байх.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Татвар тэглэхээс өмнө гурилын үйлдвэрийн зах зээл хумигдаж цөөрсөөр монопол тогтож буй нь харагдаж байна.  Өмнө нь 37 үйлдвэртэй байсан бол 2019 онд 11 болсон. Одоо 9 байна гэж байна. 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: 37 үйлдвэртэй байснаа 2019 онд 11 үйлдвэр болтлоо буурсан. Үнэ тогтоодог монопол зах зээл бий болчихсон. Өмнө нь үгсэн хуйвалдаж гурилын үнэ өсгөж байгаа асуудлаар шүүх дээр шийдвэрлүүлэхээр хоёр жил болж байв. Дотоодын үйлдвэрлэл муу байна, дотоодын үйлдвэрлэл байх ёсгүй гэх нэг ч гишүүн байхгүй. Гол нь зах зээлээ яаж зохицуулах юм бэ.
Гурилын зах зээл олигарх хэлбэрээр яваад байгаа нь үнэн. Энэ бүгдийн цаана төр хэрэглэгчийн эрх ашгийг л хамгаалах ёстой. Үйлдвэртэй байхад хэрэглэгчид үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж болно гэж бид асуудалд хандаж болохгүй. Үнийн өсөлтийг хэрхэн зохицуулах вэ гэдэг л асуудал байна. 2023 онд гурилын үйлдвэрүүд нийт хүчин чадлынхаа 33 хувьд л ажилласан. Татвартай байх үед. Харин татваргүй болоод 2024 онд 25 хувийн хүчин чадлаар ажилласан. Хөнгөлөлттэй зээл тусламжийг өгч, үр дүнд нь олон үйлдвэр гарч ирсэн. Харамсалтай нь өнөөдөр бодит байдалд 25-30 хувийн хүчин чадлаар л ажиллаж, үйлдвэрлэж байна. Гэтэл үүнийг татвар тэглэсэнтэй холбож тайлбарлаад гурилын үйлдвэрүүд дампуураад унаж байгаа мэтээр ярих нь зохисгүй. Гурилын үйлдвэрүүдээ хамгаалах ёстой. Гэхдээ хэрэглэгчийн эрхээ хэрхэн хамгаалах вэ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Эх сурвалж: Пүрэвдагва БУЛГАН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: 2027, 2028 оны ялалт бол зүгээр нэг улс төрийн зорилт биш11 сар 15. 15:40Г.Занданшатар: “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна11 сар 15. 15:24Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ11 сар 15. 15:2017.9 их наяд төгрөгийн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлж ажиллахыг үүрэг болгов11 сар 14. 19:54Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа11 сар 14. 19:47Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн төсөв батлагдлаа11 сар 14. 19:44Хууль бусаар их хэмжээний алт хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ11 сар 14. 19:37УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа11 сар 14. 19:30“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдлээ11 сар 14. 19:24“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-ын гишүүд дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ11 сар 14. 13:142026 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулж Засгийн газрын гишүүд мэдээлэл өгч байна11 сар 14. 13:00УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ирцийн мэдээ11 сар 14. 11:36БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа11 сар 14. 10:18Ши Жиньпин G20-ийн уулзалтад оролцохгүй11 сар 14. 9:43Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зуд болох төлөв гарчээ11 сар 14. 9:36Ц.Түмэнбаяр: Бидний хэрэглэж буй хоёр төрлийн түлш угаартах эрсдэл өндөртэй байна11 сар 14. 9:16“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ11 сар 14. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн11 сар 14. 8:57Эмч нарын цалинг ирэх онд 75 хувиар нэмэгдүүлэхээр болж, нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурлаа11 сар 13. 17:35“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ11 сар 13. 17:28Ж.Энхбаяр: Би МАН-ын даргад өрсөлдөхгүй, УИХ-ын дарга ч болохгүй11 сар 13. 15:28Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ11 сар 13. 15:23“what3words” апплейкшн таныг эрсдэлээс хамгаална11 сар 13. 12:54Алтны үнэ 4200 ам.доллароос давжээ11 сар 13. 11:09Авлигыг мэдээлэх 110 дугаараар 136 дуудлага хүлээн авав11 сар 13. 10:29УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ирцийн мэдээ11 сар 13. 10:25Эмч нар ажил хаялтаа нэг хоногоор хойшлуулжээ11 сар 13. 10:06Э.Боргил: Монголчууд даруухан дүр төрхтэй мөртлөө яг талбай дээр өрсөлдөхдөө ирвэс, арслан мэт гэсэн шүү дээ11 сар 13. 10:01ЧУУЛГАН: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай“ тогтоолын төслийг хэлэлцэнэ11 сар 13. 9:52Монгол Улс 177 улстай худалдаа хийжээ11 сар 13. 9:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.