“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ


4-р сарын 24
13 цаг 39 минут

        Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг уриалах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотод анх удаа өнөөдөр Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулж байна. Тэмцээнд 999 шатарчин оролцож, шилдгүүдээ тодруулна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй уг тэмцээнийг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар үг хэллээ.

Х.Нямбаатар: Өнөө цагт суудаг, боддог, аливаа асуудлыг олон талаас тунгаадаг залуу үеийг хүмүүжүүлэхэд шатрын спорт ихээхэн тустай

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотод аялал жуулчлал багатай байдаг 4, 5 дугаар сард аялагч, жуулчдыг татах зорилгоор уламжлал болгон зохион байгуулах арга хэмжээний нэг нь “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн болж байна. Өмнө нь дөрөвдүгээр сарын 8-14-ний өдөр болсон “UB food” фестивалиар гэхэд давхардсан тоогоор 130 мянга гаруй хүн үйлчлүүллээ. Мөн монгол циркээ иргэд, тэр дундаа хүүхэд залуус маань үзэж сонирхлоо. Өнөөдөр монголчууд оюуны спортоор дэлхийд үнэлэгдэж байна. Дэлхийн түвшинд өрсөлдөж чаддагаа харуулах бас нэгэн арга хэмжээ бол 999 шатарчны тэмцээн болж байна. Шатрын спорт монголчуудад эртнээс өвлөгдсөн ирсэн уламжлалтай. Өнөө цагт суудаг, боддог, аливаа асуудлыг олон талаас тунгаадаг залуу үеийг хүмүүжүүлэхэд ихээхэн тустай. Хүн бүр шатрын спортоор сонирхон хичээллэж, оюуны цар хүрээгээ тэлцгээе. Улаанбаатар хотын зүгээс тавдугаар сарын эхээр унадаг дугуйн парад арга хэмжээг зохион байгуулна. Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээн тавдугаар сарын 24-нд болно. Мөн зургаадугаар сарын 27, 28-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатар хотын иргэдийн баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах Засгийн газрын тогтоол гараад байна. Бид энэхүү уламжлал болгох арга хэмжээнүүдээ илүү сайжруулж, чанаржуулж зохион байгуулах болно” гэдгийг хэллээ.

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнд өсвөрийн шатарчид 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 насны таван ангилалд, насанд хүрэгчид А зэрэглэл 2100-аас дээш рейтингтэй, В зэрэглэл 1700-2099 хүртэлх рейтингтэй, С зэрэглэл 1699 хүртэлх рейтингтэй гэсэн гурван ангилалд өрсөлдөж байна. А ангилалд 1-5 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. В, С ангилалд 1-10 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. Өсвөрийн шатарчид буюу хүүхэд ангилалд 1-10 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө1 цаг 30 минутын өмнөБаянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 цаг 41 минутын өмнөБагахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 цаг 44 минутын өмнө25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ5 цаг 13 минутын өмнөНийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна6 цаг 19 минутын өмнөУлаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ6 цаг 21 минутын өмнөИргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ6 цаг 27 минутын өмнө“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа6 цаг 33 минутын өмнөБаруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна6 цаг 37 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 44 минутын өмнөМ.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна6 цаг 47 минутын өмнө“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна7 цаг 10 минутын өмнө“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа7 цаг 15 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ7 цаг 24 минутын өмнөУИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жэннон Коулинтай уулзав4 сар 24. 14:04Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно4 сар 24. 14:01Д.Амарбаясгалан: Үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байвал бүтээгдэхүүн үнэтэй байсан ч яахав гэсэн үзлээр хандаж хэрхэвч болохгүй4 сар 24. 13:57БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа4 сар 24. 13:49Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов4 сар 24. 13:47ТҮЦ-т номын худалдаа эрхэлж байсан 9 иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэллээ4 сар 24. 13:42“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ4 сар 24. 13:39Б.Дөлгөөн: Бонд гаргах нөхцөлийн шалгуурыг бууруулсан нь чухал ач холбогдолтой4 сар 24. 13:05Д.Амарбаясгалан: Импортын гурилын татвар тэглэснээс гурилын үйлдвэрүүд дампуураад дуусаж байгаа гэж ярих нь зохисгүй4 сар 24. 12:11Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно4 сар 24. 12:04УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 24. 12:01“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!4 сар 24. 9:04Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна4 сар 24. 8:46УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 24. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.