Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг 6 дугаар сарын 23-ны өдрөөс сэргээнэ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр явуулна.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу зөвхөн нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд иргэний шилжилт хөдөлгөөнийг өчигдрөөс (2025.04.23) эхлэн зогсоосон.
Нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдийн иргэний шилжилт хөдөлгөөнийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр сэргээх юм.
Нөхөн сонгууль явуулах хэсгийн сонгогч Та Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://election.burtgel.gov.mn/ цахим хуудсанд хандаж, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт” цонхыг идэвхжүүлэн иргэний бүртгэлийн дугаар /РД дугаар/, бүртгэлтэй хаягийн мэдээллээ оруулан шалгах боломжтой.
Нөхөн сонгууль явуулах хэсгийн мэдээлэлтэй доорх холбоосоор танилцана уу.
https://m-election.mn/.../17274137732091&id=1745469493135230
Сэтгэгдэл бичих