УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар гурилын гаалийн татварыг буцааж нэмэх асуудал яригдаж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Сүүлийн 3 жилд 212,4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгсөн шүү дээ. Ахиад жил бүр 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл өгдөг юм байна. Гурилын үйлдвэрүүд тэгвэл төрөөс ийм их дэмжлэг авчхаад үнээ яагаад өсгөөд байдаг юм? Гэтэл гурилын үйлдвэрийн үр тарианы зах зээл 225 тэрбумын л зах зээл шүү дээ. Үнэ тогтоодог монополь зах зээл бодит үнэн. Хоёр том үйлдвэр нийлээд 50-аас дээш хувийг зах зээлд эзэлж байна. Хэдхэн гурилын үйлдвэрүүд монополь болж, үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг нь үнэн шүү.
Нэг жилийн дотор үнэ яагаад 78 хувиар нэмэгдсэн юм бэ, гэдэг тайлбарыг ярих нь зүйтэй” гэв.
Эх сурвалж: DNN.mn
Сэтгэгдэл бичих