Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жэннон Коулинтай уулзав


4-р сарын 24
14 цаг 04 минут

       Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан өнөөдөр (2024.04.24) Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Шэннон Коулинг урьж уулзан, эрүүл мэнд, нийгэм, боловсролын чиглэлээр тус банкны явуулж буй үйл ажиллагаа, хэтийн зорилт, төлөвлөлтийн талаар ярилцлаа.

Байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад явуулж ирсэн үйл ажиллагаа, тэр дундаа бүсчилсэн хөгжил болон цар тахлын үеийн дэмжлэг, туслалцаанд талархаж байгаагаа илэрхийлээд, Нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Гэр бүлийн тухай болон Гэр бүлийг дэмжих тухай, нийгмийн халамж, хамгаалал, тэтгэврийн бодлогыг шинэчлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хууль, эрх зүйн орчныг боловсронуй болгохоор ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн эмчийн хариуцлага, цусны болон эд эс, эрхтний донорын харилцаа, сургуулийн болон цахим орчны эрх зүйн зохицуулалтыг бий болгоход онцлон анхаарал хандуулж буйг дурдан, нийгмийн эрүүл мэнд, хүний хөгжлийн суурь үзүүлэлтийг сайжруулах, үүний дотор зохистой, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих, эрчүүд, залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн бэрхшээлийг бууруулах зэрэг олон тулгамдсан асуудал шийдлээ хүлээж байгааг өгүүлсэн юм.

Азийн хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийгмийн хамгаалал, боловсролын салбарт илүүтэй анхаарал хандуулан ажилласныг суурин төлөөлөгч Шэннон Коулин онцолж, ядуурлыг бууруулах, энэ бүлгийн иргэдийн ядуурлыг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх болон ахмад настны халамж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцууллаа. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн талаарх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг дэмжихэд анхаарал хандуулахаа илэрхийлэв. Түүнчлэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлгийг байгуулснаа үргэлжлүүлэн бүсүүдэд нэгдсэн эмнэлэг байгуулах замаар эрүүл мэндийн дэд бүтцийг бэхжүүлэх хөтөлбөр боловсруулж байна гэлээ.

Манай улстай хамтран ажиллах Азийн хөгжлийн банкны дунд хугацааны төлөвлөгөө 2024 он дуусгавар болсон бөгөөд 2028 онд хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө ирэх сард батлагдах аж. Үйл ажиллагааны төлөвлөлтөд дээр дурдсан асуудлуудын зэрэгцээ хүүхдийн амьдрах орчны зэрэг цогц суурь судалгааны ажлуудыг анхаарч, Нийгмийн бодлогын байнгын хороо болон холбогдох бусад байгууллагатай нягт хамтран ажиллах нь зүйтэйг Байнгын хорооны дарга Л.Энхнасан чухалчлан тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа30 минутын өмнө2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав35 минут 38 секундын өмнөЕрөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов1 цаг 43 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна1 цаг 49 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ2 цаг 41 минутын өмнөИраны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна2 цаг 44 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.173 цаг 15 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 цаг 22 минутын өмнөЦ.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй4 сар 12. 13:08Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа4 сар 11. 9:08“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ4 сар 10. 19:18Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 сар 10. 17:10Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлт илэрхийллээ4 сар 10. 17:05“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажууллаа4 сар 10. 17:00Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 сар 10. 16:57“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50Чингүнжавын гудамжийг тохижууллаа4 сар 10. 16:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ4 сар 10. 13:16Нийслэлийн нутаг дэвсгэрт 14 байршилд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр зохион байгуулна4 сар 10. 13:12“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно4 сар 10. 12:22Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ4 сар 10. 10:26АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа4 сар 10. 10:20“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа4 сар 10. 10:14Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно4 сар 10. 10:07“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг үргэлжилж байна4 сар 10. 10:05Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 10:01Өнөөдрөөс суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ4 сар 10. 9:58Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 10. 9:54Манай улс дахь 172 хадгаламж, зээлийн хоршооны 53.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг4 сар 10. 9:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.