“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа


4-р сарын 25
10 цаг 01 минут

 

       Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-23-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаад арга хэмжээний цар хүрээ улам тэлж, төр, хувийн хэвшлийн идэвх оролцоо нэмэгдсэнээрээ онцлогтой байлаа.

Үзэсгэлэн худалдааны үеэр харилцагчид байгальд ээлтэй, сүүлийн үеийн, дэвшилтэт технологиудтай танилцаж, ногоон зээлүүдийг газар дээр нь судлуулснаас гадна Төрийн банкны харилцагчдад сонирхсон бүтээгдэхүүнээ тэр дор нь худалдаж авах боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай байсан юм. Мөн энэ жил амины ногоон орон сууцны шийдлүүдийг танилцуулах аж ахуйн нэгжүүдийн тоо өссөнөөр зогсохгүй тэдний дуу хоолойг бодлого тодорхойлогчдод хүргэж чадсанаараа арга хэмжээ ихээхэн ач холбогдолтой байв.

“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааны үеэр “Тогтвортой хөгжил-ногоон барилга” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлэгт салбарын яам болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, ногоон барилгын салбарт тулгамдаад байгаа асуудал, бодлогын дэмжлэгүүдийн талаар санал солилцсон юм.

Хэлэлцүүлгийн панелист, Хайбрид хаус ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн хугацаанд банк санхүүгийнхэн ногоон барилга худалдан авч байгаа иргэдэд л зээл их олгосноос биш үйлдвэрлэгчдэд чиглэсэн зээл санхүүжилтийн бодлого нь дутмаг байсан” хэмээн учирласан бол Төрийн банкны тогтвортой хөгжил хариуцсан дэд захирал Ц.Энхмөрөн ногоон шийдлүүдийн санхүүжүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаагаа онцолсон юм. Тэрбээр Төрийн банкнаас зах зээлд нэвтрүүлээд буй бэлтгэн нийлүүлэгчийн зээлийн хүрээнд ногоон барилгын бизнес эрхлэгчид ч зээл санхүүжилт татах боломжтойг хэлж байв.

Мөн ХББОСЯ-ны Орон сууц санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд төрөөс амины ногоон орон сууцыг дэмжих хэд хэдэн шалтгаан бий гэдгийг тодотгож байсан нь анхаарал татаж байсан юм. Тэрбээр “Зах зээл дээрх нийтийн зориулалттай орон сууцны үнэ амины орон сууцныхаас өндөр байна. Түүнчлэн гэр хорооллын нэг айлыг инженерийн шугам сүлжээнд холбоход дунджаар 50-70 сая төгрөг шаардлагатай бол ногоон барилгын үзүүлэлтэд нийцсэн инновацлаг технологиудаар амины орон сууцны инженерийн байгууламжийг шийдэхэд 30 сая төгрөг болно. Энэ бол төрөөс амины орон сууцыг дэмжих гол шалтгаан. Хүн амыг орон сууцжуулах гол гарц” гэсэн юм.  

Бусад панелист ч мөн амины ногоон орон сууцны хүртээмжийг сайжруулахын тулд бодлогын дэмжлэг хэрэгтэйг онцолж байв. Тухайлбал, Амины орон сууцны инновац хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал А.Отгончимэг “Ногоон барилгынхан тийм ч их ашиг олдоггүй. 20-30 хувийн ашиг харж байгаа компаниудаас НӨАТ-ын 10 хувь хасчихаар урт хугацаанд хүртээмжтэй ажиллах хүчийг нь тамирдуулаад байдаг. Хэрэв хөрс, агаарын бохирдлын эсрэг төр, хувийн хэвшил нэгдье гэвэл аль аль нь вин-вин зарчмаар ажиллах хэрэгтэй. Ингэж байж амины ногоон орон сууцны хүртээмж нэмэгдэнэ” гэсэн юм.

                               Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв5 цаг 58 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.