М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна


4-р сарын 25
10 цаг 29 минут

      Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр “Ивээлт Цамхаг констракшн’’ ХХК-ийг 2021 онд батламжилсан. Гэвч тухайн компанийн буруутай үйл ажиллагаанаас болж уг төсөл хэрэгжихгүй бүрэн зогсож, газраа чөлөөлсөн 16 айл өнгөрсөн жилүүдэд хохирсон байна. Уг асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг даргын 2024 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн А/778 дугаар захирамжаар тухайн компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. 2024 оны есдүгээр сарын 18-ны өдрийн А/1092 дугаар захирамжаар тухайн байршлын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр гэрээ байгуулах эрх олгож ажиллахыг нийслэлийн Орон сууцны корпорацид  даалгасан. 2024 оны арваннэгдүгээр сард хохирсон иргэдийг түр суурьшуулах орон сууцаар хангасан.

Тэгвэл өнөөдөр нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, нийслэлийн Орон сууцны корпорацийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан болон албаны хүмүүс тус төсөлд хамрагдаж, хохирсон 16 иргэнийг хүлээн авч уулзаж, цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, гарц гаргалгааг ярилцлаа.

Уулзалтын үеэр НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Тухайн газар чөлөөлсөн байршилд орон сууцны барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарлахад бэлэн байна. Дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа санхүүгийн чадамжтай, хөрөнгө оруулагч  барилгын компани байх шаардлагыг тавина” гэв.

Харин иргэд тус байршлын газрыг дахин төлөвлөн, барилгын компанийн сонгон шалгаруулалтыг нийслэлийн Орон сууцны корпорациас хийх болсонд баяртай байгаагаа илэрхийлээд, холбогдох материал болон мэдээллээр хангаж ажиллахаа хэлсэн юм.

Ташрамд, “Ивээлт Цамхаг констракшн’’ ХХК тухайн төсөлд хамрагдсан иргэдтэй гэрээ байгуулахдаа орон сууцны барилга ашиглалтад орох хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрийг хариуцна гэсэн ч түрээсийн төлбөрөө хугацаа хэтрүүлэн өгөх, зарим тохиолдолд өгөхгүй байдгаас үүдэн иргэд түрээсийн орон сууцнаасаа хөөгдөх асуудлууд гарч байсан тул нийслэлийн Орон сууцны корпорациас 2024 оны арваннэгдүгээр сард тухайн хохирсон иргэдийг түр суурьшуулах орон сууцаар хангасан юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

МАН-ын Бага хурал лхагва гарагт хуралдана1 цаг 4 минутын өмнөУрт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна1 цаг 35 минутын өмнө“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо1 цаг 40 минутын өмнөЧ.Лодойсамбуу: У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд "Өргөдлөө өг" гэсэн нь үнэн байна1 цаг 43 минутын өмнөАрд түмэндээ үзэн ядагдсан Ерөнхий сайд байх гутамшигтай биш үү, Л.Оюун-Эрдэнэ ээ3 цаг 29 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Ажлаа өг“ гэжээ5 цаг 10 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна5 цаг 41 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдана5 цаг 44 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдаас огцоръё” гэдгээ хэлж, Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайд болгохоор ярьж байгаа гэв үү6 цаг 20 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж байна6 цаг 41 минутын өмнөХЭДХ-ны дарга С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна7 цаг 3 минутын өмнөГэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав8 цаг 16 минутын өмнөСтандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ5 сар 19. 12:16Энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно5 сар 19. 10:45“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!5 сар 19. 10:41Уулчин А.Баттогтох, Б.Батхишиг нар Эверестийн оргилд гарлаа5 сар 19. 10:19Орчлон хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа5 сар 19. 10:14Т.Бямбасүрэн: Ерөнхий сайдын хүүгийн бэлэг 610 эмчийн нэг сарын цалин5 сар 19. 9:26УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.19-05.235 сар 19. 9:06УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 19. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 19. 8:59У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй5 сар 18. 16:2937 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо5 сар 17. 21:14НЗДТГ, Монголын барилгын үндэсний ассоциаци хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа5 сар 17. 10:12Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 17. 9:06Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцааг эзэмшиж эхэллээ5 сар 16. 20:29Тахилтын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулна5 сар 16. 20:24Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 20:23Ногоон бүсийн 51 мянган өрхийн сууцыг дулаалах, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ5 сар 16. 20:21Монгол Улс, ОУСБХБ хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 16. 20:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.