Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ


4-р сарын 25
16 цаг 54 минут

      Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.04.25/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.03 цагт 72.2 хувийн ирцтэйгээр эхэлж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн явууллаа.

УИХ-ын гишүүд өмнөх өдрийн нэгдсэн хуралдаанаар хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Тиймээс хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.  

Дараа нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэв.

Тус хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд өмнөх өдрийн нэгдсэн хуралдаанаар төсөл санаачлагч болон, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн гэдгийг УИХ-ын дарга тодотгов. Тэрбээр, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх талаарх хэлэлцүүлэг өргөн хүрээтэй болсон. УИХ-ын 26 гишүүн асуулт асууж, дөрвөн гишүүн байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр хуулийн төсөлд засаж сайжруулах шаардлагатай зүйлс олон байгааг гишүүд дурдсан. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг төрийн бус байгууллагуудаас мэдэгдэл гаргаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоог хангаж хуулийн төслийн хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулах шаардлага тавьсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр өглөө 8.30 цагт УИХ-ын даргын хувиар Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу нарын хамт 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг нэгдсэн хуралдаанаар шийдсэний дараа УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллахаар ярилцлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд бүх талын оролцоог бүрэн хангаж, хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулан ажиллахаар санал нэгдсэн. Бүх талын оролцоог хангасан ажлын хэсэг нэгдсэн шийдэлд хүрвэл хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахаар тогтлоо хэмээсэн.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.  

Мөн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ хэмээн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн С.Лүндэг төсөлд “агнасан бол” гэж тусгасныг тодруулж, оновчтой үг хэрэглээгүйгээс үүдэн хийдэл, зөрчил гарах, эрсдэл үүсэх эсэх талаар хууль санаачлагчаас асуулт асууж, үг хэлсэн байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар төслийн 1 дүгээр зүйлд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан тохиолдолд амьтны тухай хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй байхаар, төслийн дагаж мөрдөх хугацааг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс байхаар өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Саарал чонын байгальд гүйцэтгэж байгаа үүрэг үлэмж их. Ер нь байгальд илүү юм гэж үгүй. Малын тоо толгойг зохицуулдаг, мал, хүний гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг байгалийн хамгийн чухал зохицуулагч чоно. Монголын нөхцөлд тоо толгойн судалгаа хийгээд зохицуулалт хийх боломж бий гэдэгтэй санал нэг байгаа гэлээ. Тэрбээр, амьтан агнах төлбөрт хэдэн төгрөг төвлөрдөг, үүний хэдийг нь амьтан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулдгийг тодруулсан.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн хамтын менежментийн хэлтсийн дарга П.Цогтсайхан, Байгалийн нөөцийн төлбөрийн тухай хуулийн дагуу амьтны нөөц ашигласны төлбөрт 2024 онд 14.3 тэрбум төгрөг орсон. Энэ нь нийт байгалийн нөөц ашигласны төлбөрийн 5.1 хувийг эзэлж байгаа. Амьтны нөөц ашигласны төлбөрийн 42 хувийг амьтныг хамгаалах, нөөц судалгаа хийхэд зарцуулсан  хэмээн хариулсан юм.

Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Дараа нь Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хийснийг УИХ-ын гишүүн Б.Жаргалан танилцуулав.

УИХ-ын гишүүдээс хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 11 саналын томьёолол бичгээр урьдчилан ирүүлсэн аж.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан олон улсын жишиг, зарчмыг баримтлан Монголбанкнаас тогтоосон нөхцөл, шаардлагыг үндэслэн зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсөө өөрөө тогтоох, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төслийн 3 дугаар зүйлтэй холбогдуулан зээлдэгчийн мэдээллийг таван жил хадгалах агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Мөн хуулийн төслийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал зээлдэгчийн зээлжих зэрэглэлийн онооны аргачлал бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтоох үндсэн зарчим, нөхцөл шаардлагыг Монголбанк батлах агуулга бүхий зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн О.Батнайрамдал тогтоолын төслийн 2 дугаар зүйлийг зээлдэгчийн зээлжих зэрэглэлийн онооны аргачлал, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтоох үндсэн зарчим, нөхцөл шаардлагыг холбогдох байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгах агуулгаар өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Харин тогтоолын төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Сэддорж зээлдэгчийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд гурван жилээр тусгах гэсэн агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй хэмээн танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Хариуцлагатай зээлэгчдийг урамшуулах тухай санал хэлээд, өндөр оноотой хүмүүст зээлийн хүүгийн бодлогоороо дэмжлэг үзүүлэх боломжтой эсэхийг тодруулсан юм. Мөн тэрбээр "Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн талаар дурдав. Нийт бизнес эрхлэгчдийн 40 хувь, аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтны 37 хувь, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 70 хувь нь тус тус эмэгтэйчүүд байдаг гэдэг баримтыг онцлоод “Нийт зээлдэгчдийн дансны тоо эрэгтэйчүүдийнхээс 33 хувиар их атлаа зээлийн дундаж хэмжээ нь эрэгтэйчүүдийнхээс 45 хувиар бага. Зээлийн дундаж хүү нь эрэгтэйчүүдийнхээс 0.8 буюу бараг 1 хувиар их байгаад байна. Тодруулбал, богино хугацаатай, өндөр хүүтэй жижиг зээлийн дийлэнхийг эмэгтэйчүүд авдаг. Тулгамдаж байгаа асуудал нь барьцаа хөрөнгөгүй, бизнесийн сүлжээ, зах зээлийн хязгаарлагдмал нөхцөл болон жендэрийн хэвшмэл ойлголт” хэмээгээд төрийн зүгээс бодлогын дэмжлэг хууль эрх зүйн орчин сул гээд олон улсын санхүүгийн салбар дахь сайн жишгийг нэвтрүүлсэнд талархалтай байгаагаа хэллээ.

Нийт зээлийн багцыг харахад хамгийн хариуцлагатай зээлдэгч нь эмэгтэйчүүд, малчид байдаг талаарх мэдээллийг Э.Батшугар гишүүн хариултынхаа үеэр бататгаад “Оноо нь өсөх хэрээр зээлийн нөхцөл нь сайжирна. Зээлийн хүү буурах, шуурхай болох, дээрээс нь барьцаа хөрөнгийн шаардлага ч буурдаг” хэмээсэн. Тэрбээр зээлийн онооны системд шилжсэн Латин Америкт барьцаа хөрөнгийн шаардлага нь 12 хувиар буурсан судалгааны талаар жишээ татсан. Зээлдэгчийн оноо нь биет бус хөрөнгө болох талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Эдийн засгийн байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар үдээс хойших нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар тогтоод, үдээс өмнөх хуралдааныг өндөрлүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо34 минут 33 секундын өмнөДунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ46 минут 12 секундын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо51 минут 58 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө57 минут 6 секундын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов59 минут 44 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо1 цаг 4 минутын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх4 цаг 2 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой5 цаг 46 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 53 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна6 цаг 36 минутын өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ6 цаг 42 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ6 цаг 47 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна6 цаг 50 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно7 цаг 24 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа7 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн7 цаг 31 минутын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.