Монголын шилдэг инженер, эрдэмтэн судлаач, шинийг санаачлагч, зохион бүтээгч, зохиолч, уран бүтээлчид, салбарын ажилтан албан хаагчдадаа оюуны өмчийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье.
1944 оноос Монгол Улсад оюуны өмчийг бүртгэх, хамгаалах тогтолцооны үндэс суурь бүрдэж, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн болсноор олон улсын 16 гэрээ, конвенцод нэгдэн оржээ.
Эдүгээ Монгол Улсын Үндсэн хуулийн “Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн заалт хэрэгжиж, оюуны өмчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэж, патентлагдаж, хамгаалагдсаар байна.
Цахимжилт, хиймэл оюун, инновац, техник технологи, соёл урлаг эрчимтэй хөгжиж буй өнөө үед оюуны өмчийн салбарын харилцааг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, давуу, сул талуудаа тогтмол судлан шинэчилж байх нь тус салбарын нэн тэргүүний зорилт байж, хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох аливаа санал санаачилгыг УИХ-ын зүгээс ямагт дэмжинэ гэдгээ илэрхийлье.
Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан
2025.04.26
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
А.Амундра “Тавантолгой төмөр зам”-аас “Бодь интернэшнл” ХХК руу шилжүүлсэн гэх 110 сая ам.долларын гүйлгээний баримтаас дэлгэлээ
Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана.gif)

Сэтгэгдэл бичих