Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.




Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гэргий Д.Бямбасүрэн нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ү Вон Шиг хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг нарын уулзалт эхэллээ.
Эрхэмсэг ноён Ү Вон Шиг энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


ХШТХ: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлов
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ирцийн мэдээ
ЧУУЛГАН: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай“ тогтоолын төслийг хэлэлцэнэ
Ж.Энхбаяр: Би МАН-ын даргад өрсөлдөхгүй, УИХ-ын дарга ч болохгүй
Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ
Эмч нарын цалинг ирэх онд 75 хувиар нэмэгдүүлэхээр болж, нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурлаа
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.gif)

Сэтгэгдэл бичих