УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа


4-р сарын 28
13 цаг 42 минут

       Ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу өнөөдөр (2025.04.28) 2016-2019 онд Улсын Их Хурлын даргаар ажилласан М.Энхболдын хөрөг зургийг байрлуулах хүндэтгэлийн ёслол болов.

Энэхүү хүндэтгэлийн ёслолд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын дарга асан М.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, 2016-2019 онд Улсын Их Хурлын Тамгын газрын даргаар ажиллаж байсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Цолмон болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Парламентын түүхэнд холбогдох энэхүү үйл явдлыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Хаврын адаг сарын шинийн нэгний, Дашнямтай билигт сайн өдөр тохиож байгааг тэмдэглээд “Орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын 10 дахь даргаар сонгогдон ажиллаж байсан Миеэгомбын Энхболд даргын хөрөг зургийг Төрийн ордонд хүндэтгэн байрлуулж байна. Энэ ёслолын арга хэмжээний эзэн Миеэгомбын Энхболд Та бол Улсын Их Хуралд 4 удаа сонгогдож, 2012-2016 онд Улсын Их Хурлын дэд даргаар, 2016-2019 онд Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан туршлагатай парламентч бөгөөд энэ цагийн парламентын түүхэнд тодоор тэмдэглэгдэх гавьяатай хүн. М.Энхболд дарга бол ардчилал, өөрчлөн байгуулалт эхэлсэн 1990 оноос МАН-д элсэн орж намын бүх шатны сонгуульт албан тушаал хашиж, тус намын даргаар 2 удаа сонгогдон ажилласан төдийгүй Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд, Ерөнхий сайдын албыг хашиж ирсэн, төв шударга, төлөв тулхтай улс төрч юм” гэлээ.

Улсын Их Хурлын дарга асан М.Энхболд нь гүйцэтгэх засаглал болон хууль тогтоох байгууллагыг тэргүүлэн ажиллахдаа хүний хөгжлийг тэргүүнд тавьж, эдийн засгийн үр шимийг хүн бүрд хүртээхэд ихээхэн анхаарч ажилласан болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан онцлов. Тухайлбал хүүхэд, гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт “Шинэ гэр бүл”, ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай”, “Эрүүл монгол хүн”, “40000 мянган айлын орон сууц” зэрэг хөтөлбөрийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм. Ахмад настан, алдар цолны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэрүүдийг гаргаж байсныг тэмдэглэлээ. “Эрчим хүч” нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг барьж байгуулан сумын төвүүдийг эрчим хүчээр хангах, зогсонги байдалд байсан “Мянганы зам” хөтөлбөрийг үргэлжлүүлж аймгийн төвүүдийг авто замаар холбох, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг барих эхлэлийг тавьсан зэргийг онцлон дурдлаа. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Шинэ цагийн парламентад ёсыг хөгжүүлэхэд оруулсан хүчин зүтгэлийн тань гэрч болж, эрхэм Таны хүндэт хөргийг Төрийн ордонд байрлуулж байна. Танд болон таны гэр бүлд гүн хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Улсын Их Хурлын дарга асан М.Энхболд үг хэллээ. "Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга нар, гишүүд, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарын санаачилгаар Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан хүмүүсийн хөрөг зургууд дунд миний хөрөг зургийг байрлуулж байгаад баяртай байна. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хувь хүний хувьд, Төрийн ордонд зургийг минь байрлуулж буй нь их хувь тавилан” гэлээ. Тэрбээр, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан үе маань их онцлогтой байсан хэмээгээд “МАН цөөнхөөс олонх болж, төрийг эрхийг барих үед улс орны санхүүгийн нөхцөл хүнд, эдийн засаг -1.4 хувьд хүрч доройтсон байлаа. Бид нэн тэргүүнд эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох чиглэлээр ажиллан, ОУВС болон хандивлагч улс орнуудаас дэмжлэг туслалцаа хүсэж, хоёр жилийн дотор хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийг 5.7 хувь хүргэн өсгөж байлаа” гэв.

Ийнхүү өнөөдрийн хүндэтгэлийн ёслолд хүрэлцэн ирсэн зочдод чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм. Дараа нь Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын дарга асан М.Энхболд нар хөрөг зургийг тогтоон байрлууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав2 цаг 16 минутын өмнөӨнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна2 цаг 20 минутын өмнө“Титаник”-ийн хийл хөгжмийг дуудлагаар худалджээ2 цаг 45 минутын өмнөБагахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ2 цаг 49 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ3 цаг 47 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа4 цаг 1 минутын өмнөБогд уул руу өнөөдөр, маргааш гарахгүй байхыг зөвлөв4 цаг 3 минутын өмнөҮ Вон Шиг: Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ руу зорчиж буй иргэдэд визний таатай нөхцөл бүрдүүлнэ4 цаг 8 минутын өмнөУИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа4 цаг 14 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа5 цаг 2 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ7 цаг 15 минутын өмнөТавдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь7 цаг 46 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ7 цаг 49 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.28-05.027 цаг 52 минутын өмнөМонголын хоккейчид эхний хожлоо авлаа8 цагийн өмнөТөмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ8 цаг 8 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан9 цаг 6 минутын өмнөBig Bang хамтлагийн дуучин Taeyang Монголд тоглолтоо хийнэ4 сар 27. 20:30Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна4 сар 27. 9:50Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 сар 27. 9:41БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа4 сар 26. 18:39БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.