Ү Вон Шиг: Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ руу зорчиж буй иргэдэд визний таатай нөхцөл бүрдүүлнэ


4-р сарын 28
13 цаг 47 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтэй өнөөдөр /2025.04.28/ Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Эрхэмсэг ноён Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, Үндэсний Ассамблейн даргын түвшинд хэрэгжиж буй энэхүү албан ёсны айлчлалд Улсын Их Хурлын зүгээс өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий манай чухал “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно “Стратегийн түнш” БНСУ-тай хэрэгжүүлж ирсэн өнгөрсөн 35 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, үүнд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлэг, Байнгын хороодын хэлхээ холбоо, нягт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов.

Түүнчлэн, хоёр улсын бат бэх итгэмжит харилцаа, иргэд хоорондын ойр дотно найрамдал, нөхөрлөлд тулгуурлан цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр улсын давуу тал, нөөц бололцоог ашиглан харилцан бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол, Солонгосын улс төрийн итгэлцэл, харилцааны эрх зүйн үндэс батжин бэхжиж, хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтвортой үргэлжилж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Тэрээр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө байгааг нотолж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг төлөвлөсний дагуу үр дүнтэй хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн салбарын хүрээнд БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визний таатай нөхцөлийг бүрдүүлэх тал дээр Үндэсний Ассамблейн зүгээс анхаарч, дэмжиж ажиллана гэв.

Хоёр улсын иргэдийн зорчих урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан иргэд харилцан чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, хоёр оронд оршин суугаа монгол, солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө талууд нягт хамтран ажиллахаа илэрхийлэн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов хэмээн Улсын ИХ Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав2 цаг 21 минутын өмнөӨнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна2 цаг 24 минутын өмнө“Титаник”-ийн хийл хөгжмийг дуудлагаар худалджээ2 цаг 50 минутын өмнөБагахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ2 цаг 54 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ3 цаг 52 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа4 цаг 6 минутын өмнөБогд уул руу өнөөдөр, маргааш гарахгүй байхыг зөвлөв4 цаг 8 минутын өмнөҮ Вон Шиг: Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ руу зорчиж буй иргэдэд визний таатай нөхцөл бүрдүүлнэ4 цаг 13 минутын өмнөУИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа4 цаг 18 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа5 цаг 7 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ7 цаг 20 минутын өмнөТавдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь7 цаг 51 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ7 цаг 54 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.28-05.027 цаг 56 минутын өмнөМонголын хоккейчид эхний хожлоо авлаа8 цаг 5 минутын өмнөТөмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ8 цаг 13 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан9 цаг 10 минутын өмнөBig Bang хамтлагийн дуучин Taeyang Монголд тоглолтоо хийнэ4 сар 27. 20:30Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна4 сар 27. 9:50Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 сар 27. 9:41БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа4 сар 26. 18:39БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.