УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ


4-р сарын 28
14 цаг 08 минут

       Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тус уламжлалын дагуу Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 81 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан генералуудыг Төрийн есөн хөлт цагаан тугнаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд генерал хэмээх дээд цолыг анх удаа олгосон түүхтэй.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол генерал Та бүхэн монголын цэрэг, арми, зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагын бахархал, нэр төр, сүр хүч, амьд түүх, алдар гавьяаны эзэд, бас өнөөгийн удирдан манлайлагчид мөн. 

Эх орныхоо тусгаар тогтнол, энх цагийн бүтээн байгуулалтын төлөө амьдрал тэмцлийн хатуу бэрх замыг туулсан бэлтгэл болон чөлөөндөө байгаа генералуудынхаа туулсан замнал, туршлага мэдлэг, эр зориг, эх оронч зүтгэлээр бахархдаг. Та бүхэндээ гүн хүндэтгэл илэрхийлье гэлээ.

Мөн тэрбээр, өнөөдөр төрийн тусгай албаны удирдах дээд албан тушаалыг хашиж буй 33 генерал байгааг онцлоод, эрхэм дээд генерал цолны эзэд Та нар бол хувь хүний төдийгүй төрийн түшмэдийн төгс сайн чанар, үлгэрлэн манлайлагчид. Тиймээс генералуудаа төр засаг нь хүндэтгэн эрхэмлэдэг, цэрэг арми нь мэхийн ёсолдог, ард түмэн нь бахархан дээдэлдэг билээ.

Та бүхэндээ болон танай гэр бүлийнхэнд УИХ-ын өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье гэв.

Монгол Улсын төр засгаас генерал цолыг бий болгож, олгож эхэлснээс хойших 81 жилийн хугацаанд 230 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэн бөгөөд өнөөдөр бэлтгэл, чөлөөнд, ажиллаж байгаа нийт 129 генерал цолтон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав2 цаг 38 минутын өмнөӨнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна2 цаг 42 минутын өмнө“Титаник”-ийн хийл хөгжмийг дуудлагаар худалджээ3 цаг 7 минутын өмнөБагахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ3 цаг 11 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ4 цаг 9 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа4 цаг 23 минутын өмнөБогд уул руу өнөөдөр, маргааш гарахгүй байхыг зөвлөв4 цаг 25 минутын өмнөҮ Вон Шиг: Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ руу зорчиж буй иргэдэд визний таатай нөхцөл бүрдүүлнэ4 цаг 30 минутын өмнөУИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа4 цаг 36 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа5 цаг 24 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ7 цаг 37 минутын өмнөТавдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь8 цаг 8 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ8 цаг 11 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.28-05.028 цаг 14 минутын өмнөМонголын хоккейчид эхний хожлоо авлаа8 цаг 22 минутын өмнөТөмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ8 цаг 30 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 цаг 25 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан9 цаг 28 минутын өмнөBig Bang хамтлагийн дуучин Taeyang Монголд тоглолтоо хийнэ4 сар 27. 20:30Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна4 сар 27. 9:50Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 сар 27. 9:41БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа4 сар 26. 18:39БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.