Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ


4-р сарын 28
15 цаг 07 минут

        Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн. Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм. Тэгвэл өнөөдрөөс Багахангай-Улаанбаатар чиглэлд эхний автобус цагийн хуваарийн үйлчилгээнд явж эхэллээ.

Энэ талаар Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд “Манай дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээг хувийн аж ахуйн нэгж гүйцэтгэж байсан. Эрэлт их, хүртээмжгүй байгаа талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, нийтийн Тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал нарт танилцуулж, шуурхай арга хэмжээ авч өгөхийг хүссэн. Иргэдийг ая тухтай , аюулгүй автобусаар үйлчлүүлэх боломжийг олгож, олон улсын стандартыг хангасан автобус үйлчилж эхэлсэнд баяртай байна” гэв.

Багахангай дүүргийн иргэн Д.Насанжаргал “Би Багахангай дүүрэгт амьдраад 11 жил болж байна. Тэтгэврийн насны хөгшид хурдан, ая тухтай байдлаа бодоод таксинд суух шаардлага гардаг ч өндөр үнэтэй учир явах боломж тааруухан л байлаа. Харин одоо тохилог, тав тухтай автобустай боллоо. Мөн ачаагаа хийх хэсэгтэй, агааржуулагчтай, суудал нь зөөлөн, тухтай автобус үйлчилж эхэлсэнд үнэхээр баяртай байна. Нийслэл рүүгээ ирж очиход амар боллоо. Жолооч нарын алтан шар зам нь өлзийтэй байх болтугай” гэв.

ЧИГЛЭЛ: Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багахангай эцсийн зогсоол

ЗОГСООЛ: Баянзүрх шалган нэвтрүүлэх товчоо, Оргил- Налайх, 86-р үйлдвэр, Багахангай дүүргийн 2-р хорооны зогсоол 

Цагийн хуваарь:

Багахангайгаас хөдлөх цаг-09:00, 13:30, 17:30

Улаанбаатарт ирэх цаг-10:30, 15:00, 19:00

Улаанбаатараас хөдлөх цаг-11:00, 15:30, 19:30

Багахангайд ирэх цаг-12:30, 17:00, 21:00

Рейсийн тоо: Өдөрт 3

Үнийн мэдээлэл: Том хүн 8000, хүүхэд 4000 төгрөг

Ташрамд, “ZK6117H” загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо11 минут 2 секундын өмнө“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байна13 минут 58 секундын өмнөГэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав3 цаг 43 минутын өмнөӨнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна3 цаг 46 минутын өмнө“Титаник”-ийн хийл хөгжмийг дуудлагаар худалджээ4 цаг 12 минутын өмнөБагахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ4 цаг 16 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ5 цаг 14 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа5 цаг 28 минутын өмнөБогд уул руу өнөөдөр, маргааш гарахгүй байхыг зөвлөв5 цаг 30 минутын өмнөҮ Вон Шиг: Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ руу зорчиж буй иргэдэд визний таатай нөхцөл бүрдүүлнэ5 цаг 35 минутын өмнөУИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа5 цаг 40 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа6 цаг 29 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ8 цаг 42 минутын өмнөТавдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь9 цаг 13 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ9 цаг 16 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.28-05.029 цаг 18 минутын өмнөМонголын хоккейчид эхний хожлоо авлаа9 цаг 27 минутын өмнөТөмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ9 цаг 35 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 28. 8:52Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан4 сар 28. 8:50Big Bang хамтлагийн дуучин Taeyang Монголд тоглолтоо хийнэ4 сар 27. 20:30Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна4 сар 27. 9:50Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 сар 27. 9:41БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа4 сар 26. 18:39БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.