НББХ:Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжлээ


4-р сарын 29
14 цаг 27 минут

        Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.29/ хуралдаан 10 цаг 35 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа даргалсан.

Энэ өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцлээ.

Нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх тайланг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дахь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилж болно гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129-131 дүгээр зүйлийг баримтлан Нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа сонсголыг даргалж, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Ж.Баясгалан, Б.Бейсен, Х.Болормаа, Х.Булгантуяа, Д.Ганмаа, М.Ганхүлэг, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, Ж.Чинбүрэн, Б.Энхнасан, С.Эрдэнэбат нар оролцсоныг дурдлаа.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны ерөнхийлөгч Баяраагийн Рагчааг Улсын Их Хуралд санал болгосон. 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.8 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшсэн гишүүний мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Л.Хоролсүрэнг хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 саналаар томилсон. Хараат бус шинжээч нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг, ганцаарчилсан ярилцлага хийсний үр дүнд нэр дэвшигч Б.Рагчааг мэргэшлийн хувьд шалгуур хангахгүй ч мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүйн хувьд шалгуур хангаж байгаа талаарх дүгнэлтээ сонсголд танилцуулсан. Нэр дэвшигчийн танилцуулга, шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан сонсголд оролцсон гишүүд болон урьдчилан асуулт асууж, үг хэлэхээр бүртгүүлсэн иргэдийн төлөөлөл асуулт асууж, хариулт авсныг тайлангийн танилцуулгад дурдсан байв. 

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор хуралдаанд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар нэр дэвшигч Б.Рагчааг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн дэмжсэнийг А.Ариунзаяа гишүүн танилцуулгадаа онцоллоо.

Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен асуулт асуув. Тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт нь уг салбарын тулгамдсан асуудал болсныг онцлоод тус зөвлөлөөс гаргасан шийдвэрээр нийслэл, аймаг, дүүргийн томоохон нэгдсэн эмнэлгүүдийн санхүүжилтийн 30-40, хувийн эмнэлгүүдийнхийг 40-50 хувийг хассанаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ цалгардах нөхцөл байдал үүссэнийг дурдав. Иймд зөвлөлийн гишүүнээр томилогдвол иргэд, даатгуулагчийн эрхийг хамгаалахад хэрхэн анхаарч ажиллахыг тодруулсан. Нэр дэвшигч Б.Рагчаа, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилогдсон нөхцөлд эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд гарч буй асуудалд онцгой анхаарч ажиллахын зэрэгцээ, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн нэн тэргүүнд хөндөж тавих нэлээдгүй асуудал байна хэмээн хариулсан.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нар үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан нэр дэвшигчийг томилох саналыг дэмжиж, итгэл хүлээлгэж буйгаа илэрхийлээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс оношийн төрлөөс хамааруулан эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг олгож буй асуудлаар өөр өөр шатлалын эмнэлгийнхэнтэй уулзахад, олон талын саналыг хэлсэн. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээс оношийн төрлөөс хамааруулан зарим өвчний тусламж, үйлчилгээнд үзүүлэх зардал хасагдсан. Энэ нь эмнэлгийн байгууллагууд зардалдаа тааруулан тухайн өвчнөөр өвдсөн хүнийг хүлээн авахгүй эсвэл цалингийн төсөв нь хүрэхгүй болсон тул даатгалд хамрагдаж буй эмчилгээ, үйлчилгээнд илүүтэй анхаарах зэрэг асуудлууд  үүсэж болзошгүйд анхаарах шаардлагатай гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлж буй сувилал, уламжлалт болон сэргээн засах тусламж, үйлчилгээний үнэлгээ, уялдаа холбоог нэн түрүүнд ялгаж, салгах шаардлагатай байгааг дурдахын зэрэгцээ даатгалын үйлчилгээг нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөртэй уялдуулмаар байна. Тодруулбал, нэг өвчин тусахад хоёр дахь эрсдэл бий болдогт анхаарч, хагалгаанд орсон, хавдрын дараах эмчилгээ, чихрийн шижин өвчтэй хүмүүсийн яах вэ гэдэг нь хоёр дахь урьдчилан сэргийлэлт мөн. Үүнийг цэгцлэх нь чухал гэж байлаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг группт оруулахын тулд үзлэг, оношилгоонд оруулсан талаарх мэдээллийг эргэж ашигладаг болох нь чухал тул энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг захив.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдоод жил гаруйн хугацаанд ажиллаж байсан хүний хувьд, холбогдох хууль тогтоомжид үндэслэн шийдвэр гаргахаас өмнө даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахын тулд эрүүл мэндийн шатлалын эмнэлгүүдээр явж, бодит байдалтай танилцаж, санаачилгатай ажиллахыг хүсэв. Нөгөөтээгүүр, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн хувьд чадалтай эмч нарын багаас гадна, сайн менежерүүдийг ажиллуулах, улмаар эмнэлгүүдийн даатгалын санхүүжилт, зарцуулалт, хуваарилалтад хяналт тавихад онцгойлойн анхаарах шаардлагатай гэв. Мөн өнгөрсөн оны төсвийг хэлэлцэх үед Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг 300 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн хэдий ч эмнэлгүүд энэ төсвийг олгоогүй, хассан зэрэг асуудлыг тавьж буйд анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, хэвтрийн хүнд өвчтэй, хөнгөвчлөх үйлчилгээний заалттай иргэдэд өрхийн эмнэлгүүдээс гэрээр үзүүлсэн тусламж, үйлчилгээг дүгнэхдээ урамшууллыг нэмэгдүүлэх зэргээр асрахуйн үйлчилгээнд даатгалын шинэчлэлийг хийх шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа.  

Ингээд Б.Рагчааг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилохыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.3 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Трамп, Путин нар Аляскад ирэх долоо хоногт уулзана8 сар 9. 11:45Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ8 сар 9. 11:42СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна8 сар 9. 11:33Энэ намар баруун болон зүүн бүсийн нутгуудаар сэрүүхэн, олон жилийн дунджаас хүйтэн байна8 сар 9. 11:27С.Хулан: Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдэдээ “Сурагч боллоо, том болсон шүү” гэж хэлэх нь түгшүүр, айдас төрүүлдэг8 сар 8. 12:18Хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас худалдаалж байгаа байршлууд8 сар 8. 12:11Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглов8 сар 8. 12:08“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа эхэлжээ8 сар 8. 10:19Улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ8 сар 8. 10:14Ази тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байна8 сар 8. 9:27Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна8 сар 8. 9:18Дэлхийн спортын наадам Чэндү хотноо эхэллээ8 сар 8. 9:14Ноён солиотын “салхитай намтар”8 сар 8. 9:07УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 8. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 8. 8:442026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа8 сар 1. 12:05Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ7 сар 31. 18:43Авто замын хажуугийн моддыг сүйтгэсэн “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулахаар ажиллаж байна7 сар 31. 18:39Хилийн боомтуудын наймдугаар сард ажиллах хуваарь7 сар 31. 18:35Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгуулж байна7 сар 31. 18:28Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна7 сар 31. 18:26Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ7 сар 31. 18:24Энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ7 сар 31. 18:18320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 31. 18:13БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг: Монгол Улсын “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийг хэвийн байдалд ороход нь анхаарч ажиллаж байна7 сар 31. 12:47Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана7 сар 31. 12:44Багшийн дээдийн уулзвараас Цэцэг төв хүртэлх явган хүний замыг шинэчилж байна7 сар 31. 10:13НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ7 сар 31. 10:08Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлттэй тендерийг зарлалаа7 сар 31. 9:56Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ7 сар 31. 9:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.