УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн мөнгөнөөс илүү асрах үйлчилгээний бодлого хэрэгтэй


4-р сарын 30
10 цаг 04 минут

       УИХ-ын даргын 2024 оны 100 дугаар захирамжаар байгуулагдсан Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.29) хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдаанаар Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх төслийн удирдлагын нэгжийн танилцуулга, Япон Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, асаргааны даатгал, асаргааны үйлчилгээний талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.

Япон Улсын иргэд 40 наснаасаа эхлэн өөрийгөө асруулах үйлчилгээнд бэлтгэж, улсын даатгалд хамрагддаг бөгөөд 65 нас хүрэхдээ асрамжийн төвд эсвэл гэртээ асруулах үйлчилгээ авах боломжтой болдог байна. Асрах үйлчилгээний төлбөрийн 30 хүртэл хувийг иргэн өөрийн төлсөн даатгалаараа, 70-аас дээш хувийг төр хариуцдаг тогтолцоотой бөгөөд асран хамгаалах шаардлагатай иргэдээ долоон түвшинд үнэлж төр нь хувийн хэвшилтэйгээ хамтран ажилладаг жишээг танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Баясгалан, Япон Улсын өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ нийгэмшүүлж, өдөр тутмын амьдралыг нь гэрэлтүүлдэг даатгалын үйлчилгээг хувийн хэвшилтэйгээ хамтран гүйцэтгэж байгаа жишгийг манай улс хөдөлмөр нь үнэлэгдэхгүй байгаа эмэгтэйчүүдийг дэмжих бодлогодоо тусган хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Манай улс даатгалын тогтолцоогоо боловсронгуй болгож, халамжийн мөнгө өгөхөөс илүүтэйгээр иргэдээ үйлчилгээ үзүүлэн дэмжин хэрэгжүүлэх, үүнд нийгмийн сэтгэл зүйг бэлдэх шаардлагатай. Үүнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам манлайлан ажиллах ёстой хэмээлээ.

Ажлын хэсгийн гишүүн Д.Энхтуяа, С.Эрдэнэбат, А.Ариунзаяа, О.Саранчулуун нар анхдагч хуулийн төслийг боловсруулах ажлыг мэргэжлийн яам хариуцаж ажиллах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн үйлчилгээг үзүүлэхдээ амьдралын чадамжийг нь харгалзан үзэх, асаргааны төрлөөр нь үнэлэх, хүний нөөцдөө анхаарах, төсөв мөнгөтэй холбоотой буюу даатгалтай холбоотой асуудлыг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамтай зөвлөлдөх шаардлагатай гэсэн саналуудыг хэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа1 цаг 3 минутын өмнө“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа1 цаг 7 минутын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ1 цаг 28 минутын өмнө2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч байна2 цаг 25 минутын өмнө“Төрийн банк” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа2 цаг 30 минутын өмнө“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг 5 дугаар сарын 9-нд нээлтээ хийнэ5 цаг 9 минутын өмнөМонгол иргэд Японд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэх нь нэмэгдэж буйг анхааруулав5 цаг 12 минутын өмнөИрэх сарын 1-ний өдөр болох "Хуульчийн Про боно-2025" өдөрлөгт урьж байна5 цаг 17 минутын өмнөН.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна5 цаг 20 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн мөнгөнөөс илүү асрах үйлчилгээний бодлого хэрэгтэй5 цаг 22 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан6 цаг 50 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана4 сар 29. 16:09НББХ:Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжлээ4 сар 29. 14:27Увс нуур цөнгөө түржээ4 сар 29. 14:18Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүллээ4 сар 29. 14:12“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ4 сар 29. 12:48БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочиллоо4 сар 29. 12:45Химийн хорт бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаандаа ашигласан үйлдлүүдийг илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүллээ4 сар 29. 12:391207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна4 сар 29. 11:56Дарга нар нисдэг тэрэг хөлөглөж, аврагчид Богд уулын орой руу явганаар мацжээ4 сар 29. 11:54НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ4 сар 29. 11:49Монголын хоккейчид хоёр дахь хожлоо авлаа4 сар 29. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 29. 9:02Богдхан ууланд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 56 га талбай өртөөд байна4 сар 29. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан4 сар 29. 8:51БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо4 сар 28. 19:11“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байна4 сар 28. 19:08Гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав4 сар 28. 15:39Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна4 сар 28. 15:36“Титаник”-ийн хийл хөгжмийг дуудлагаар худалджээ4 сар 28. 15:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.