2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч байна


4-р сарын 30
13 цаг 01 минут

         2026 оны Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд нийслэлийн 9 дүүргийн 204 хорооны иргэдээс санал авч эхэллээ. Иргэдийн саналыг ирэх 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл авах бөгөөд саналаа “ОНХС” гар утасны аппликейшн, “Е-mongolia” аппликейшн болон https://onhs.mof.gov.mn цахим хуудаснаас өгөх боломжтой.

2025 онд ОНХС-гаас нийслэлд 60.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилагдаж, үүний 60 хувь буюу 36.2 тэрбум төгрөгийг дүүргүүд рүү дахин хуваарилсан бөгөөд үлдсэн 40 хувь нь нийслэлийн хөрөнгө оруулалтад төлөвлөгдсөн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт саналаа өгснөөр амьдарч буй дүүрэг, хорооны бүтээн байгуулалтыг илүү тохижуулан, хүүхдэд ээлтэй, цэвэр цэмцгэр байлгах боломжтой юм. 2024 оны санал асуулгаар 204 хорооны 18-аас дээш насны иргэдийн 40 хувь нь санал өгч, тэдний саналаар ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр батлагдсан. 2025 онд ОНХС-ийн хөрөнгөөр нийслэлд 24.1 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт, их засварын ажлыг хийхээр төлөвлөн, хэрэгжүүлж ажиллаж байна.

Ташрамд, орон нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд зөвхөн иргэдийн санал дээр үндэслэн төлөвлөдөг төсвүүдийн нэг нь Орон нутгийн хөгжлийн сан юм. Орон нутгийн хөгжлийн сан нь иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлт, төслийн эрэмбэ, төслийн хэрэгжилт болон худалдан авах ажиллагаа, хяналт шинжилгээ үнэлгээ, хөрөнгийн удирдлага гэсэн үндсэн 5 үе шаттай бөгөөд бүх үе шатуудад иргэд оролцох боломжтой. Тус сангийн эх үүсвэр нь дотоодын нэмэгдсэн өртгийн албан татвар, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ23 минут 22 секундын өмнө2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд 5 дугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулна31 минут 27 секундын өмнө"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа2 цаг 8 минутын өмнө“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа2 цаг 12 минутын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ2 цаг 33 минутын өмнө2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч байна3 цаг 30 минутын өмнө“Төрийн банк” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа3 цаг 35 минутын өмнө“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг 5 дугаар сарын 9-нд нээлтээ хийнэ6 цаг 14 минутын өмнөМонгол иргэд Японд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэх нь нэмэгдэж буйг анхааруулав6 цаг 17 минутын өмнөИрэх сарын 1-ний өдөр болох "Хуульчийн Про боно-2025" өдөрлөгт урьж байна6 цаг 22 минутын өмнөН.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна6 цаг 25 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн мөнгөнөөс илүү асрах үйлчилгээний бодлого хэрэгтэй6 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан7 цаг 55 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана4 сар 29. 16:09НББХ:Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжлээ4 сар 29. 14:27Увс нуур цөнгөө түржээ4 сар 29. 14:18Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүллээ4 сар 29. 14:12“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ4 сар 29. 12:48БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочиллоо4 сар 29. 12:45Химийн хорт бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаандаа ашигласан үйлдлүүдийг илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүллээ4 сар 29. 12:391207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна4 сар 29. 11:56Дарга нар нисдэг тэрэг хөлөглөж, аврагчид Богд уулын орой руу явганаар мацжээ4 сар 29. 11:54НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ4 сар 29. 11:49Монголын хоккейчид хоёр дахь хожлоо авлаа4 сар 29. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 29. 9:02Богдхан ууланд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 56 га талбай өртөөд байна4 сар 29. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан4 сар 29. 8:51БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо4 сар 28. 19:11“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байна4 сар 28. 19:08Гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав4 сар 28. 15:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.