Нийслэлийн Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга Т.Батбилэг хуурамч дипломтой гэв үү


4-р сарын 30
19 цаг 09 минут

        Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд цөөнгүй төсөл хөтөлбөрийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа билээ. Үүний хүрээнд Яармагийн гүүр буюу Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 780 метр урт гүүр барих 78,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2022 онд зарласан юм. Энэ тендерт 5 компани өрсөлдсөнөөс “Мотор сервис” ХХК шалгарчээ.

Харин 1,6 жилийн хугацаанд 4 хэсэг бүхий 780 метр урт гүүр барьж хүлээлгэж өгөх ёстой тус компани өнөөдрийн байдлаар 483 метр урт гүүр барьсан бөгөөд дундаас нь 150 метр урт гүүр ор сураггүй алга болчихсон нь хачирхалтай.

Энэхүү зам, гүүрийн барилгын ажилд хяналт тавьж ажиллах ёстой Нийслэлийн замын хөгжлийн газрынхан ч бүхэл бүтэн 150 метр урт гүүр хаашаа алга болчихсоныг тайлбарлаж чадахгүй сууж байна. 150 метр урт гүүрийн төсөвт өртөг нь 17,7 тэрбум төгрөг бөгөөд энэ их мөнгө хэний гараар хаашаа орчихсоныг хариулах хүн байтугай харьяалах эзэн олдохгүй байгаа аж. Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр хоёр трасс давхцсан учраас энэ гүүр хийгдээгүй гэсэн утгагүй тайлбар хэлж сууна. Иймд Нийслэлийн дотоод аудитын албанаас дээрх бүтээн байгуулалттай холбоотой ажилд хяналт шалгалт оруулахад нэлээд олон зөрчил илэрсэн аж. Уг бүтээн байгуулалтын гэрээ болон санхүүжилтийг ажил үүргийн хуваарийн дагуу Нийслэлийн замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Батбилэг, мэргэжилтэн Ч.Батсайхан, нөгөө талаас “Мотор сервис” ХХК-ийн захирал Д.Доржбат нарт холбогдох ноцтой зөрчил илэрчээ. Онц их хэмжээний мөнгө буюу 741,7 сая төгрөгийг төсвөөс давхардуулан олгосон нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон байхад өнөөдрийг хүртэл эдгээр нөхдөд хариуцлага тооцохгүй яваа нь харамсалтай.

Гэтэл бүр ч илүү ноцтой баримтууд илэрсээр байна. Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Батбилэг нь хуурамч дипломтой болох нь илчлэгджээ. Тэрээр ШУТИС-ийг 2008 онд цахилгааны инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй суралцаж төгссөн хэмээн D200828037 дугаар бүхий бакалаврын дипломыг төрийн албанд ажилд орохдоо хавсаргаж өгчээ. Харин энэхүү дипломын дугаараар ШУТИС-ийн төгсөгчдийн нэгдсэн сангаас мэдээллийг нь шалгахад Түмэн-Өлзий овогтой Өрнөх нь гидрогеологи мэргэжлээр суралцаж төгссөн болох нь батлагдаж байна. Энэ талаар ч Т.Өрнөхтэй манай сэтгүүлч холбогдож асуухад “Миний дипломын дугаар мөн байна, цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулж асуусан, хуурамч дипломын асуудлыг цагдаагийнбайгууллага нь шийдээд өгөх байх” гэж хариулсан юм.

Түүнчлэн ШУТИС-ийн Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга Д.Эрдэнэтуяа 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Замын хөгжлийн газарт илгээсэн албан бичигтээ “Төмөрхүүгийн Батбилэг нь D200828037 дугаартай бакалаврын диплом нь тус их сургуулийн төгсөгчдийн нэгдсэнд санд бүртгэлгүй болно” хэмээн тодорхойлж өгсөөр байтал хуурамч дипломтой хулхи нөхрийг өнөөдрийг хүртэл ажлаас нь чөлөөлөхгүй байгаагийн цаана хэн гэгч албан тушаалтан хамгаалж байгаа нь сонирхол татаж байна. Удирдлага дор нь ажиллаж буй этгээд хуурамч дипломтой эсэхийг Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодруулахад “Төрийн албаны зөвлөлөөр шалгагдаад ороод ирсэн хүнийг би яаж мэдэх юм, тэр олон хүний дипломыг би хуурамч эсэхийг би мэдэхгүй” гэж хэгжүүрхсэн билээ. Гэтэл түүнд 2024 оны 9 дүгээр сард ШУТИС-иас албан тоот ирсэн байсан бөгөөд мэдэхийн дээдээр мэдэж байсан нь гарцаагүй. Хуурамч дипломтой Т.Батбилэг болон хулхи хамтрагчаа хаацайлж суудаг Б.Одбаяр нарт хуулийн хариуцлага хэзээ тооцох вэ?

Эх сурвалж: Horiotoi.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга Т.Батбилэг хуурамч дипломтой гэв үү4 цаг 53 минутын өмнөБагануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ7 цаг 55 минутын өмнө2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд 5 дугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулна8 цаг 3 минутын өмнө"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа9 цаг 39 минутын өмнө“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа9 цаг 43 минутын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ4 сар 30. 13:582026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч байна4 сар 30. 13:01“Төрийн банк” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа4 сар 30. 12:56“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг 5 дугаар сарын 9-нд нээлтээ хийнэ4 сар 30. 10:17Монгол иргэд Японд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэх нь нэмэгдэж буйг анхааруулав4 сар 30. 10:14Ирэх сарын 1-ний өдөр болох "Хуульчийн Про боно-2025" өдөрлөгт урьж байна4 сар 30. 10:09Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна4 сар 30. 10:06УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн мөнгөнөөс илүү асрах үйлчилгээний бодлого хэрэгтэй4 сар 30. 10:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан4 сар 30. 8:36Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана4 сар 29. 16:09НББХ:Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжлээ4 сар 29. 14:27Увс нуур цөнгөө түржээ4 сар 29. 14:18Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүллээ4 сар 29. 14:12“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ4 сар 29. 12:48БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочиллоо4 сар 29. 12:45Химийн хорт бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаандаа ашигласан үйлдлүүдийг илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүллээ4 сар 29. 12:391207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна4 сар 29. 11:56Дарга нар нисдэг тэрэг хөлөглөж, аврагчид Богд уулын орой руу явганаар мацжээ4 сар 29. 11:54НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ4 сар 29. 11:49Монголын хоккейчид хоёр дахь хожлоо авлаа4 сар 29. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 29. 9:02Богдхан ууланд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 56 га талбай өртөөд байна4 сар 29. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан4 сар 29. 8:51БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо4 сар 28. 19:11“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байна4 сар 28. 19:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.