Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв


5-р сарын 1
9 цаг 28 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд (2025.04.30) Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр өргөн барилаа.

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тодорхойлсон “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн бодлогын 4 тэргүүлэх чиглэлийг үргэлжлүүлэхээр уг төслийг боловсруулжээ. Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “Эдийн засгийн эрх чөлөөг цогцлоох”-ыг зорьж, төсвийн зардлыг реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлэх бөгөөд тус реформууд нь ядуурлыг бууруулахад чиглэгдэнэ гэдгийг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр онцоллоо.

Тус төлөвлөгөөнд:

Нэг. Бүсчилсэн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд эдийн засгийн эрх чөлөөг бүсийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлнэ.

Хоёр. Хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлнэ.

Гурав. Эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлооно.

Дөрөв. Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хиймэл оюуныг төрийн бүх шатанд нэвтрүүлж, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгоно гэж тусгасан байна.

Дээрх дөрвөн бодлогын тэргүүлэх чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хадгалж, 1 хүнд ногдох ДНБ-ийг 8,090 ам.долларт хүргэж, ядуурлын түвшнийг 5 хувиар бууруулна гэж тооцжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ1 цаг 22 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ДЦС 3-ын нөхцөл байдалтай танилцлаа1 цаг 25 минутын өмнөЭнэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ6 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан6 цаг 30 минутын өмнөЛатвийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ6 цаг 36 минутын өмнөТонга Улсын хаан наадмын мэндчилгээ ирүүллээ6 цаг 37 минутын өмнөАзербайжан Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ6 цаг 39 минутын өмнөБеларусийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ6 цаг 40 минутын өмнөИрландын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ6 цаг 40 минутын өмнөЭстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ6 цаг 42 минутын өмнөИспанийн хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ6 цаг 43 минутын өмнөСан Марино Улсын төрийн тэргүүд наадмын мэндчилгээ дэвшүүллээ6 цаг 44 минутын өмнөАрабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ6 цаг 45 минутын өмнөТуркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ6 цаг 46 минутын өмнөШвейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ6 цаг 47 минутын өмнөКуба Улсын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел наадмын мэндчилгээ дэвшүүллээ6 цаг 48 минутын өмнөАрдчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ6 цаг 50 минутын өмнөГэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ ирүүллээ6 цаг 51 минутын өмнөБНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ6 цаг 53 минутын өмнөШведийн Хаан Карл XVI Густаф наадмын мэндчилгээ дэвшүүллээ6 цаг 55 минутын өмнөГуравдугаар Чарльз хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ6 цаг 56 минутын өмнөЧех Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ6 цаг 57 минутын өмнөАвстри Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ6 цаг 59 минутын өмнөБНСУ-ын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 15. 12:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 15. 12:44Гэртээ эзгүй байгаагаа цахим орчинд нийтлэх нь хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдэгчид мэдээлэл өгч буй нэг хэлбэр юм7 сар 15. 12:41Холын замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна7 сар 15. 12:36Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ7 сар 15. 12:32Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ7 сар 15. 12:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ7 сар 15. 12:00
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.