Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ


5-р сарын 1
9 цаг 45 минут

        Нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийн системд 2025 онд хийхээр төлөвлөсөн дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Техник технологийн хэлтсийн дарга Б. Эрдэнэбаяраас тодрууллаа.“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас энэ онд нийт 23 байршилд ф300-800 мм голчтой 14 км  дулааны шугам, тоноглолыг өргөтгөх, шинэчлэн солих болон шинээр угсарна. Тодруулбал, “УБДС” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар 6 байршилд, Дэлхийн банкны санхүүжилтээр 8 байршилд, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр 1 байршилд, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 5 байршилд, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 байршилд дулааны шугам сүлжээг шинэчилж, өргөтгөх юм.

Тухайлбал, “УБДС” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар 11е магистралийн дх1113– дх-1118 цэгийн хооронд 2ф800 мм голчтой 197 метр хос шугамыг хэсэгчлэн шинэчлэн солино. Тус шугамыг 1986 онд ашиглалтад оруулсан бөгөөд 2017-2021 онуудад гулсах тулгуур цөмрөх, гагнуурт гэмтэл гарч засварлаж байжээ. 2020, 2021 онд ЭХХТ-ийн металл шинжилгээний лабораторид хийсэн дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй гэж гарсан. Тиймээс энэ жил шинэчилнэ. Тус шугамыг шинэчлэн сольсноор гэнэтийн аваар саатал гарч хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр таслах, ус буулгах, дүүргэх буюу их хэмжээний дулааны энергийн үргүй зардал гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Техник технологийн хэлтсийн дарга Б. Эрдэнэбаяр хэлж байв.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас шинэчлэх 14 км шугам сүлжээнийн мэдээллийг хүргэж байна.

 

1.    11е магистраль. ДХ1113 - ДХ1118 цэгийн хооронд хэсэгчлэн шинэчлэн солих ажил. /"ӨЭЭЭ" ХХК шинэчлэн сольсноос "Одкон холдинг" ХХК хүртэл/

 

2.    12б магистраль. ДХ-1227 цэгээс ДХ-1229 цэгийн хооронд 2Ф700мм голчтой 128 хос метр шугам шинэчлэн солих ажил.

 

3.    12б магистраль. ДХ-1229 цэгээс ДХ-1233 цэгийн хооронд 2Ф700мм голчтой 245 хос метр хэсэгчлэн шинэчлэн солих засварын ажил.

 

4.    11д-6а магистралийн холбоос ДХ611 цэгээс ДХ1186 цэг хооронд 2Ф500мм голчтой 30 хос метр шугамыг шинэчлэн солих засварын ажил.

 

5.    9ж магистраль ДХ9107 цэгээс ДХ9109 цэгийн хооронд 2Ф300мм голчтой 101 хос метр шугамыг хэсэгчлэн солих засварын ажил.

 

6.    5ж магистраль ДХ5168 цэгт дулааны худаг шинээр хийж, тоноглол угсрах ажил.

7.    Нарлаг худалдааны төвийн зүүн талаас Бичил 6-р хороолол буюу 28-р сургуулийн баруун хойд тал хүртэл шинээр барих дулааны шугам УДДТөв -ийн барилгын ажил

8.    Соломон (и-март) худалдааны төвийн урд талаас эхлэн ОСНААУГ-ын ДДТ№95 хүртэл шинээр төлөвлөж буй 0.6 хос.км 2ф400 мм-ийн голчтой дулааны шугамын барилга угсралтын ажил

9.    2д магистраль  ДХ264 цэгээс ДХ269 цэг хүртэл   2ф250 мм голчтой  0.282 хос.км шугамыг 2ф400 мм голчтой болгон өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажил

10.  1а магистраль ДХ-116-А6 цэгээс ДХ-116-А16 цэг хүртэл 2Ф400мм-ийн голчтой 0.578 хос км, ДХ116-А1 цэгээс ДХ116-А2 цэг хүртэл 2Ф400мм-ийн голчтой 0.150 хос км нийт 0.730 хос.км шугамыг шинэчлэн сольж,  төвшин өндөрлөх барилга угсралтын ажил /Хүйтэн усны шугамын хамт/

11.  1а магистралийн ДХ110 цэгээс ДХ110-17 цэг хүртэлх Зайсан орчмын хэрэглэгчдийг дулаанаар хангах 2Ф400мм-ийн 550 хос.м шугамыг 2Ф600мм болгон өргөтгөн шинэчлэх ажил

12.  1а магистралийн ДХ110-14 дугаар цэгээс Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хангах 2Ф400мм-ийн голчтой шугам татах барилга угсралтын ажил

13.  Дулааны 2А магистраль, ДХ-212 цэгээс ДХ-215 цэг хүртэлх 2Ф350 мм-ийн голчтой 0.120 хос.км шугамыг 2Ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөх барилга угсралтын ажил

14.  Даралт өргөх насос станц №3-ын буцах талын 6кВ-ын тогтмол хурдны насосыг хувьсах хурдны насосоор шинэчлэн солих ажил

15.  СХД 2,20-р хороо. Толгойт, цэргийн хотхон орчмын дахин төлөвлөлтийн байршлыг хангах дулааны шугам шинээр татах ажил

16.  3в магистраль. ДХ327 - ДХ338 хооронд 2Ф500мм-ийн шугамыг хэсэгчлэн солих засварын ажил

ДХ332 - ДХ332-1 хооронд 2Ф200мм-ийн голчтой 116 хос метр шугамыг хэсэгчлэн солих засварын ажил

17.  ДЦС4 -өөс Яармаг гэр хороолол хүртэлхи 2Ф600-2Ф700 мм-ийн голчтой дулааны шугамын өөрчлөлтийн зураг. ф600/1256 у/м, ф700/187 у/м

18.  Насос станц №9 -ийг өгөх болон буцах шугамын даралтыг өргөхөөр өөрчлөн өргөтгөн шинэчлэх ажил.

19.  Цэргийн хотхон орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн "А", "Б" блокийн дулаан хангамжийн шугам угсралтын ажил

20.  Дулааны 9б магистраль. Цэвэрлэх салаа ДХ935-ДХ935-9 хүртэлх 2Ф300-ийн 745 хос метр шугамыг 2Ф400/500 болгон өргөтгөх шинэчлэх ажил

21.  9а,б магистраль. Цэвэрлэх салаа ДХ935-9-ДХ935-19 2Ф300-1100 хос метр шугамыг 2Ф400мм болгон өргөтгөн шинэчлэх ажил

22.  Залуус-1 орон сууцны хороолол гадна шугам сүлжээний угсралтын ажил

23.  Даралт өргөх насос станц №7-д тогтмол хурдны насосуудыг шинэчилж өргөтгөх ажил (NSL-300-415 насос 3ш)



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа11 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 минут 11 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан7 минут 40 секундын өмнөХүний санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр гарч, улмаар айл өрхийн малын саравч, гэр шатаж байна5 сар 1. 16:23У.Хосжаргал: Төрийн байгууллагуудад төслийн удирдлагын менежментийг цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлнэ5 сар 1. 15:23Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна5 сар 1. 15:21Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг хучих ажил үргэлжилж байна5 сар 1. 15:11Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ5 сар 1. 15:07Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа5 сар 1. 13:05“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно5 сар 1. 12:22АН-ын бүлэгт гурван асуудлаар нэг хоногийн завсарлага өглөө5 сар 1. 10:46УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 01-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 1. 10:42Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ5 сар 1. 9:45Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо5 сар 1. 9:382026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 1. 9:34Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв5 сар 1. 9:28“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа5 сар 1. 9:25Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан, бага зэргийн бороо орно5 сар 1. 8:51Нийслэлийн Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга Т.Батбилэг хуурамч дипломтой гэв үү4 сар 30. 19:09Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ4 сар 30. 16:072025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд 5 дугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулна4 сар 30. 15:59"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа4 сар 30. 14:23“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа4 сар 30. 14:19НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ4 сар 30. 13:582026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч байна4 сар 30. 13:01“Төрийн банк” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа4 сар 30. 12:56“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг 5 дугаар сарын 9-нд нээлтээ хийнэ4 сар 30. 10:17Монгол иргэд Японд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэх нь нэмэгдэж буйг анхааруулав4 сар 30. 10:14Ирэх сарын 1-ний өдөр болох "Хуульчийн Про боно-2025" өдөрлөгт урьж байна4 сар 30. 10:09Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна4 сар 30. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.