Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ


5-р сарын 1
15 цаг 07 минут

      УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, О.Саранчулуун, А.Ариунзаяа, Д.Энхтуяа нар Олон улсын хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах энэ өдөр /2025.05.01/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, “Туршлага бол хүч” уриан дор ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж буйг албан ёсоор мэдэгдлээ.

Тус хөтөлбөрийг санаачлагч, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Монгол Улсын 10 хүн тутмын нэг нь тэтгэврийн насныхан байгаа бөгөөд энэ тоо цаашдаа өсөх төлөвтэй байгааг тодотгосон. Ахмадуудын нийгмийн идэвх оролцоог өндөр байлгаж, залуу үетэйгээ харилцаатай байх нь маш чухал тул УИХ-ын гишүүдийн хамтаар “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэх болсон гэж байлаа.

Хэвлэлийн бага хуралд оролцсон УИХ-ын гишүүд Ахмад настны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинээр хэрэгжиж буй зохицуулалтууд болон тэтгэврийн насны хүмүүсийн амьдралын идэвх, нийгмийн оролцоо, сэтгэл зүйн асуудлаарх зарим статистик, хэрэгцээ шаардлагын талаар сэтгүүлчдэд танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүн төвтэй үзэл санаа бүхий нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” санаачилгыг дэвшүүлсэн. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд “Олон ургалч үзэл бүхий дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлнэ” хэмээн тусгасан. Энэ хүрээнд ахмадын нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад УИХ манлайлж, эерэг нөлөө үзүүлэх, үе хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх залгамж холбоог чухалчлан мэдлэг, туршлага бүхий ахмадуудыг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд татан оролцуулах, Улсын Их Хурлын гишүүдэд мэдлэг, туршлагаа хуваалцах, бодлогын шийдвэр гаргахад тэдний оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж “Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон аж.

Тус хөтөлбөрт улс төр, нийгэм, шинжлэх ухааны салбарт удирдах, зөвлөх албан тушаал хашиж байсан 55 наснаас дээш эмэгтэй, 60 наснаас дээш эрэгтэйг хамруулах бөгөөд сонгогдсон ахмад настнууд Улсын Их Хурлын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналт шалгалт хийх үйл ажиллагааг олон нийт, ахмад настны төлөөлөлд таниулж, мэдлэг ойлголт өгөхөөс гадна өөрийн мэдлэг туршлагаараа Улсын Их Хурлын гишүүдэд зөвлөх юм.

Хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагчаар УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, УИХ дахь Ахмадын оролцоог дэмжих бүлэг тус тус ажиллах юм.

“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой ахмадууд 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд гишүүнчлэлтэй ахмадын холбоо, клубээр дамжуулж мэдээллээ илгээх, www.parliament.mn вэб хуудасны цахим парламент цэсээс Ахмадын хөтөлбөрт бүртгүүлэх сонголтыг хийж бүртгүүлэх боломжтой.

Зохион байгуулагчид хөтөлбөрт хамрагдах хүсэлт ирүүлсэн ахмад экспертүүдийн бүртгэлийн санг үүсгэж, УИХ-ын гишүүдэд мэдээллийг хүргүүлэх бөгөөд гишүүдээс 2025 онд хамтран ажиллаж, зөвлөгөө авч ажиллахаар сонгосон 30 хүртлэх оролцогчдыг эрэмбэлж, санал гаргасан гишүүдийн алба хамтран ажиллах цагийн хуваарь, хөдөлмөрийн хөлс зэргийг хариуцаж, сонгогдсон ахмад эксперттэй зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажиллах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой өсөлт 2025” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна1 цаг 54 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна1 цаг 59 минутын өмнөХот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2 цаг 4 минутын өмнөКазахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа4 цаг 58 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 23 минутын өмнө“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ7 цаг 49 минутын өмнөБНХАУ-д зорчих Монгол улсын иргэдэд хүргэх мэдээлэл7 цаг 52 минутын өмнөН.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой8 цагийн өмнөСэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа8 цаг 2 минутын өмнөЭнхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно8 цаг 14 минутын өмнөЕрөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ8 цаг 16 минутын өмнөХүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа8 цаг 50 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан8 цаг 58 минутын өмнөХүний санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр гарч, улмаар айл өрхийн малын саравч, гэр шатаж байна5 сар 1. 16:23У.Хосжаргал: Төрийн байгууллагуудад төслийн удирдлагын менежментийг цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлнэ5 сар 1. 15:23Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна5 сар 1. 15:21Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг хучих ажил үргэлжилж байна5 сар 1. 15:11Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ5 сар 1. 15:07Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа5 сар 1. 13:05“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно5 сар 1. 12:22АН-ын бүлэгт гурван асуудлаар нэг хоногийн завсарлага өглөө5 сар 1. 10:46УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 01-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 1. 10:42Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ5 сар 1. 9:45Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо5 сар 1. 9:382026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 1. 9:34Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв5 сар 1. 9:28“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа5 сар 1. 9:25Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан, бага зэргийн бороо орно5 сар 1. 8:51Нийслэлийн Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга Т.Батбилэг хуурамч дипломтой гэв үү4 сар 30. 19:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.