У.Хосжаргал: Төрийн байгууллагуудад төслийн удирдлагын менежментийг цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлнэ


5-р сарын 1
15 цаг 23 минут

       Монгол Улсын Их Хурлын 2024-2028 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлэхийн тулд Улсын Их Хурлын Тамгын газарт "Төслийн удирдлагын тогтолцоо"-г нэвтрүүлж эхэллээ. Энэ талаар Төслийн удирдлагын нэгжийн зөвлөх У.Хосжаргалаас тодрууллаа.

-Төслийн удирдлагын тогтолцоог бүрдүүлнэ гэлээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Манай улс анх удаа 126 гишүүнтэй шинэ парламентыг байгуулж, 2024 оны арваннэгдүгээр сард Улсын Их Хурал стратеги төлөвлөгөөгөө баталсан. Үндсэн 5 зорилгын хамгийн эхний зорилго нь төрийн үйлчилгээ иргэн төвтэй байх үзэл баримтлалыг тусгаж өгснөөрөө онцлог юм.

Дэлхийн олон улсууд төслийн удирдлагын арга зүйг төрийн байгууллагууд хэрэгжүүлдэг сайн туршлагуудыг судалж үзсэний үндсэн дээр Тамгын газрын үйл ажиллагааг сайжруулж, хууль санаачлах  үйл явцыг  олон улсын жишигт нийцүүлэхээр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачлагаар  төслийн удирдлагын нэгжийг байгуулсан.

Төслийн удирдлага гэдэг нь ажлаа нарийн төлөвлөх тухай юм. Энэ ажлыг хийхэд хэн, ямар үүрэгтэйгээр оролцох, шаардагдах нөөц, тухайн төслөөс хүлээгдэж буй үр дүн нийгэм болон эдийн засагт хэрхэн нөлөөлөх гэдгийг  тооцоолж, одоогийн нөхцөл байдлаа сайтар судалж, тоо болон чанарын хэмжүүрээр хэмжиж өөрчлөлт хийх тухай юм. Хэмжиж чадахгүй бол сайжруулж чадахгүй.

-Үр дүнг нь хүртэл урьдчилж тооцоолно гэсэн үг үү?

-Төсөл бүхэн зорилготой байдаг. Юуг биелүүлэх, ямар зүйлийг авчрах, хэзээ эхлэх, хэзээ дуусах, ямар үр дүнгүүд гарсан байх вэ зэрэг нь тодорхой байх юм. 

Оролцогч тал буюу энэ хуулийн төслөөс ямар үр дүн гарах, хэн үр ашиг хүртэх вэ зэргийг маш тодорхой төлөвлөж, аль болох эрсдэл бага байхаар төслийн удирдлагыг хэрэгжүүлдэг. Ингэхдээ төслийн удирдлагын эцсийн үр дүн, нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийг анхнаас нь тусгаж, бүгдийг төлөвлөнө. Хэн яаж ажиллах, эхний зорилгоо хэзээ биелүүлэх вэ гэх мэт. Хууль санаачилж, УИХ-аар батлуулах нь бидний нэг зорилго байлаа гэхэд хэрэгжиж эхлээд нийгэмд зөв, сайн сайхан зүйлийг авчирч байгаа нь зорилгын биелэлт юм. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан зарим ажлын хэсгүүд үйл ажиллагаагаа илүү зохион байгуулалттай болгож, гол нь хүрэх үр дүнгээ хэмжигдэхүйц болгож байгаа нь төслийн менежментийн үр дүн юм.

-Энэ төслийн менежментийг хэрэгжүүлснээр бүтээмж дээшлэх үү?

-Тамгын газраас мэргэжлийн хүмүүстэй хамтран олон улсын стандартын дагуу бичиг баримтуудыг боловсруулж, төслийг хэрэгжүүлэх нөхцөлөө бүрдүүлснээс гадна эрх үүргүүдийг тодорхойлох журам гаргасан. Гурван сарын хугацаанд бэлтгэлээ хангасан. Хувийн хэвшил болон олон улсын байгууллагууд төслийн удирдлагын менежментийг нэвтрүүлээд 5-10 жил болж байна. Төрийн байгууллага дээр бид цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүдийн удирдаж байгаа 12 төслөөс ажлаа эхлүүлсэн. Тэдгээрийн нийгэмд үзүүлэх нөлөө, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байна. Тодруулбал, эрүүл мэнд, боловсролын салбар, нийгмийн ялгаварлан гадуурхалтын чиглэлээр ажлын хэсгүүд байгуулагдсан. Энэ төслүүд дээр бид төслийн удирдлагын менежментийн дэмжлэг үзүүлж, процессын үйл ажиллагаанд аль болох эрсдэлгүй, цаг тухайд нь чанартай дуусгахаар ажиллаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой өсөлт 2025” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна1 цаг 1 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна1 цаг 6 минутын өмнөХот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ1 цаг 10 минутын өмнөКазахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа4 цаг 4 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 30 минутын өмнө“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ6 цаг 55 минутын өмнөБНХАУ-д зорчих Монгол улсын иргэдэд хүргэх мэдээлэл6 цаг 58 минутын өмнөН.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой7 цаг 6 минутын өмнөСэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа7 цаг 9 минутын өмнөЭнхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно7 цаг 21 минутын өмнөЕрөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ7 цаг 23 минутын өмнөХүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа7 цаг 57 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан8 цаг 4 минутын өмнөХүний санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр гарч, улмаар айл өрхийн малын саравч, гэр шатаж байна5 сар 1. 16:23У.Хосжаргал: Төрийн байгууллагуудад төслийн удирдлагын менежментийг цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлнэ5 сар 1. 15:23Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна5 сар 1. 15:21Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг хучих ажил үргэлжилж байна5 сар 1. 15:11Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ5 сар 1. 15:07Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа5 сар 1. 13:05“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно5 сар 1. 12:22АН-ын бүлэгт гурван асуудлаар нэг хоногийн завсарлага өглөө5 сар 1. 10:46УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 01-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 1. 10:42Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ5 сар 1. 9:45Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо5 сар 1. 9:382026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 1. 9:34Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв5 сар 1. 9:28“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа5 сар 1. 9:25Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан, бага зэргийн бороо орно5 сар 1. 8:51Нийслэлийн Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга Т.Батбилэг хуурамч дипломтой гэв үү4 сар 30. 19:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.