Хүний санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр гарч, улмаар айл өрхийн малын саравч, гэр шатаж байна


5-р сарын 1
16 цаг 23 минут
       Энэ оны 04-р сарын 29-ний өдөр 12 цаг 15 минутад Хэнтий аймгийн цагдаагийн газар “Норовлин сумын нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч байна” гэсэн мэдээлэл бүртгэгдсэн.
Аймгийн цагдаагийн газраас түймэр гарсан нутаг дэвсгэрт хүний санаатай болон болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр гарсан эсэх талаар хэргийн газар шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар гал нь тус сумын иргэн А-ийн гэрийн гаднаас эхэлж, түймэр нийт 200га орчим талбайг хамарч, улмаар тус сумын иргэн Д-ийн Монгол гэр, малын саравч шатсан нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 2024 онд “Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэргийн шинжтэй 9 хэрэг бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Эрүүгийн хуульд иргэд гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч, хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
Харин ой, хээрийн түймрийг санаатай тавьсан үйлдэлд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Уг санаатай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон мөн их хэмжээний хохирол учирсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг.
Хаврын хуурайшил их, салхитай энэ цаг үед иргэдийн ил задгай үнс нурам хаях, татсан тамхины ишийг унтраалгүй орхих зэрэг санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлийн улмаас олон мянган га талбай газар шатаж, үүгээр ч зогсохгүй иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас эрсдэлд орж байгаа тул Иргэн бүр хариуцлагатай байцгаая.
 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой өсөлт 2025” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна2 цаг 28 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2 цаг 34 минутын өмнөХот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2 цаг 38 минутын өмнөКазахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 цаг 32 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 58 минутын өмнө“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ8 цаг 23 минутын өмнөБНХАУ-д зорчих Монгол улсын иргэдэд хүргэх мэдээлэл8 цаг 26 минутын өмнөН.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой8 цаг 34 минутын өмнөСэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа8 цаг 36 минутын өмнөЭнхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно8 цаг 48 минутын өмнөЕрөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ8 цаг 50 минутын өмнөХүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа9 цаг 24 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан9 цаг 32 минутын өмнөХүний санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр гарч, улмаар айл өрхийн малын саравч, гэр шатаж байна5 сар 1. 16:23У.Хосжаргал: Төрийн байгууллагуудад төслийн удирдлагын менежментийг цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлнэ5 сар 1. 15:23Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна5 сар 1. 15:21Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг хучих ажил үргэлжилж байна5 сар 1. 15:11Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ5 сар 1. 15:07Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа5 сар 1. 13:05“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно5 сар 1. 12:22АН-ын бүлэгт гурван асуудлаар нэг хоногийн завсарлага өглөө5 сар 1. 10:46УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 01-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 1. 10:42Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ5 сар 1. 9:45Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо5 сар 1. 9:382026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 1. 9:34Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв5 сар 1. 9:28“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа5 сар 1. 9:25Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан, бага зэргийн бороо орно5 сар 1. 8:51Нийслэлийн Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга Т.Батбилэг хуурамч дипломтой гэв үү4 сар 30. 19:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.