БНХАУ-д зорчих Монгол улсын иргэдэд хүргэх мэдээлэл


5-р сарын 2
9 цаг 56 минут
        БНХАУ гадаадын иргэдийн тус улсад хийсэн худалдан авалтын татварын буцаан олголтын үйл ажиллагааг 2015 оноос эхлүүлээд байна. 4 дүгээр сарын 26-ны өдөр тус улсын холбогдох байгууллагууд хамтран Хятад улсад зорчиж буй гадаадын жуулчдад зориулсан татварын буцаан олголтын “худалдан аваад шууд буцаалтаа ав” гэсэн үйлчилгээг орон даяар нэвтрүүлж эхэлсэн байна. Ингэснээр Хятад улсад аялж, худалдан авалт хийсэн гадаадын иргэд татварын буцаан олголтоор авсан мөнгөөрөө дахин худалдан авалт хийх боломжтой болж байгаа ба уг үйлчилгээг Бээжин, Шанхай, Шэнжэн, Гуанжоу зэрэг хотуудад туршиж байгаа аж.
Жуулчид татварын буцаан олголтын тэмдэг бүхий дэлгүүрээс тохирох бараа худалдан авч НӨАТ-ын падаан, татварын буцаан олголтын өргөдлийн маягт, паспортыг тус дэлгүүрийн буцаан олголтын тасагт үзүүлж буцаан олголтыг авах аж.
Томоохон худалдааны төв, худалдааны гудамж, аялал жуулчлал, амралт, соёл урлагийн газрууд болон нисэх онгоцны буудал, зорчигчийн боомт, зочид буудлуудад буцаан олголт хийх дэлгүүрийн тоог нэмэгдүүлж, хамрах барааны нэр төрлийг олшруулан, Хятадын нэр хүндтэй өргөн хэрэглээний бараа, ухаалаг төхөөрөмж, биет бус соёлын өв, гар урлал, төрөлжсөн бүтээгдэхүүнүүдийг багтаах юм байна. Үнийн дүнгийн доод хязгаарыг 500 юань буюу 68.6 ам.доллараас бууруулан 200 юань болгож, бэлэн мөнгөний буцаан олголтын дээд хязгаарыг 10 мянган юаниас 20 мянган юань болгон хоёр дахин нэмэгдүүлсэн байна.
Тухайлбал, гадаадын жуулчин Huawei Mate XT утсыг татварыг нь оруулаад 23999 юань буюу 3299 ам.доллараар худалдаж авбал дэлгүүрээс 360 орчим ам.доллартай тэнцэх хэмжээний буцаан олголт авах боломжтой аж.
Өнөөдрийн байдлаар Бээжин хотод 16 дэлгүүр худалдан авсны дараах татварын буцаан олголтын үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд тэдгээрийн олонх нь хиймэл оюун ухаантай орчуулгын дэлгэцээр тоноглогдсон байна. Бараа бүтээгдэхүүний тухайд Хятадын уламжлалт эмийн Tун Рэнтан /Tongrentang/, торго, даавууны дэлгүүр Руйфусян /Ruifuxiang/ зэрэг алдартай брэнд багтсан бөгөөд жагсаалт зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй юм байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно12 сар 12. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ12 сар 12. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн12 сар 12. 9:14Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ12 сар 11. 16:01Монголбанк: Тэтгэврийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй ч хугацааг сунгах боломжтой боллоо12 сар 11. 14:12АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 11. 14:06Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ12 сар 11. 14:02Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү12 сар 11. 12:112025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ12 сар 11. 12:0634 хувь эзэмшилгүйгээр бүх татвараа авахад 80 хувийн ашигтай байна гэдгийг хэлж байжээ12 сар 11. 10:52УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа12 сар 11. 9:47Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө12 сар 11. 9:37“Би чадлаа” гэсэн мэдрэмж хүүхдийн дотоод ертөнцийг хүчтэй болгодог”12 сар 11. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.