Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажлыг эхэллээ


5-р сарын 4
13 цаг 16 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар өнөөдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр суманд ажиллаж, тус сумдын авто замын барилгын ажлыг эхлүүллээ.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум буюу Алтай хотын хатуу хучилттай авто замын үргэлжлэл 15.6 км авто замын төсвийг энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдсэнээр ийнхүү өнөөдөр барилга угсралтын ажил эхэлж байна.

Тус авто зам нь аймгийн төвийн шинэ суурьшлын бүсийн хөгжлийг дэмжих бөгөөд 2026 оны 8 дугаар сард ашиглалтад орох юм. Есөнбулаг сум доторх хатуу хучилттай авто зам нь 6 багийг хамарсан ба ашиглалтад орсноор сумын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг шинэ шатанд гаргах боломж бүрдүүлнэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.

Шинэ замаар иргэдийн эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээнд хүрэх боломж сайжирч, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг салбарууд ч сэргэх юм. УИХ-ын дарга уг авто зам нь зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах бус ирээдүйн хөгжлийн гарц, бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн хөрөнгө оруулалт гэдгийг тодотгов.

Ирэх жилүүдэд Говь-Алтай аймгийн сумдыг аймгийн төвтэй холбох ажлын хүрээнд Алтай-Бургастай чиглэлийн авто замын зураг төслийг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ажил амжилттай болсон байна.

Уг зам ашиглалтад орсноор Шарга, Бугат, Цээл, Алтай сумд аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбогдох юм. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийг эрчим хүчний төв болгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Говь-Алтай аймагт сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв барих ажил ирэх жилүүдэд эхэлнэ. Ингэснээр Говь-Алтай аймаг авто зам, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн салбар хөгжих боломж нээгдэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эрчим хүчний салбарт тулгарч буй асуудлыг хэлэлцэж, гэр хорооллын дэд бүтцийг шийдэх загварыг танилцууллаа7 цаг 46 минутын өмнөГовь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажлыг эхэллээ7 цаг 51 минутын өмнөНийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчилнэ7 цаг 56 минутын өмнөНийслэлийн өмчийн 28 объектыг хувьчлах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 13:55Нийслэлийн 24 мега төслийн бүтээн байгуулалтын ажилд “Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциаци” ГҮТББ-тай хамтран ажиллана5 сар 3. 13:53Энэ онд нийслэлийн 10 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна5 сар 3. 13:44УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ дэвшүүллээ5 сар 3. 13:41Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой өсөлт 2025” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна5 сар 2. 15:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 2. 15:48Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 2. 15:44Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 2. 12:50УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 2. 10:25“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ5 сар 2. 9:59БНХАУ-д зорчих Монгол улсын иргэдэд хүргэх мэдээлэл5 сар 2. 9:56Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой5 сар 2. 9:48Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа5 сар 2. 9:46Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно5 сар 2. 9:34Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ5 сар 2. 9:32Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа5 сар 2. 8:58УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 2. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан5 сар 2. 8:50Хүний санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр гарч, улмаар айл өрхийн малын саравч, гэр шатаж байна5 сар 1. 16:23У.Хосжаргал: Төрийн байгууллагуудад төслийн удирдлагын менежментийг цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлнэ5 сар 1. 15:23Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна5 сар 1. 15:21Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг хучих ажил үргэлжилж байна5 сар 1. 15:11Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ5 сар 1. 15:07Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа5 сар 1. 13:05“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно5 сар 1. 12:22АН-ын бүлэгт гурван асуудлаар нэг хоногийн завсарлага өглөө5 сар 1. 10:46УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 01-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 1. 10:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.