Эрчим хүчний салбарт тулгарч буй асуудлыг хэлэлцэж, гэр хорооллын дэд бүтцийг шийдэх загварыг танилцууллаа


5-р сарын 4
13 цаг 21 минут

         Эрчим хүчний сайд болон Нийслэлийн засаг даргын хамтарсан тушаалаар нийслэл Улаанбаатар хот орчмын цахилгаан, дулааны хэрэглээний өсөлтийг хангах техникийн шийдэл, дэд бүтцийн төслүүдийн байршлыг нарийвчлан тогтоох, ажлын тоо, хөрөнгө оруулалтын хэмжээг тооцоолох, мэдээлэл харилцан солилцох чиг үүрэг бүхий шуурхай ажлын хэсгийг нэгдүгээр сард байгуулсан. Уг ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн Ахлах шинжээч Б.Баттөмөр болон нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар дулааны сүлжээ, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр нийслэл хотод нэн тэргүүнд тулгамдаад буй эрчим хүч, дулааны асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ. Мөн гэр хорооллын бүсэд, тэр дундаа СБД-ийн 8 дугаар хороонд хэсэгчилсэн инженерийн дэд бүтцийг шийдэх загварыг танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Эрчим хүчний салбар улс орны хөгжилд хамгийн чухал салбар. Уг салбарын хөгжлийг дэмжих зорилгоор ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах, Ѵ дулааны цахилгаан станц болон хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барина. Ийнхүү эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байна. Өнөөдөр бид нийслэл Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хэрэглээний өсөлтийг хангах техникийн шийдэл, инженерийн шугам сүлжээний төлөвлөлтийг боловсруулах, хөрөнгө оруулалтыг тооцоолох, санхүүжилтийг шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж шийдэлд хүрэх зорилгоор санал бодлоо солилцлоо" гэв.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг "Нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэхийн тулд дулааны шугам сүлжээг хамгийн эхэнд сайжруулах шаардлагатай. Ингэснээр бүтээн байгуулалтууд үргэлжлэх таатай нөхцөл бүрдэнэ. Үүнд, мэргэжлийн байгууллагууд, сайн инженерүүд, улс болон нийслэлийн хамтын ажиллагаа ихэд чухал. Хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр ч анхаарч ажиллах нь зүйтэй. Эрчим хүчний бүтээн байгуулалтууд үр өгөөжөө нөхөж өгдөг ашигтай хөрөнгө оруулалт учир томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд цахилгаан, дулааны асуудлаа шийдэх нь чухал юм" гэлээ. 

Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн Ахлах шинжээч Б.Баттөмөр "Улаанбаатар хотод 1.7 сая гаруй иргэн, 465 мянга гаруй айл өрх амьдарч байна. Үүний 205 мянга гаруй айл өрх нь гэр хорооллын бүсэд амьдардаг. Эдгээр айл өрхийг инженерийн дэд бүтцээр хангах зорилтууд үе үеийн Засгийн газар, орон нутгийн удирдлагуудын шийдвэрлэх асуудлуудын нэг байсаар ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл явж ирсэн шийдлээр төвлөрсөн инженерийн дэд бүтцэд холбох гэхээр нэг айл өрхөөс их хэмжээний зардал гарах эрсдэл бий болдог. Иймд, 10 айл нийлж хөршийн холбоо байгуулан, дундаа цахилгаан, дулаан, бохироо бүрэн шийдэх боломжтой инженерийн дэд бүтцийн загварыг бий болгоод байна. Ингэж хамтарснаар нэг айлаас гарах өртөг багасаж, яндангийн тоо эрчимтэй буурна гэж тооцоолж буй" гэсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эрчим хүчний салбарт тулгарч буй асуудлыг хэлэлцэж, гэр хорооллын дэд бүтцийг шийдэх загварыг танилцууллаа8 цаг 23 минутын өмнөГовь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажлыг эхэллээ8 цаг 29 минутын өмнөНийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчилнэ8 цаг 34 минутын өмнөНийслэлийн өмчийн 28 объектыг хувьчлах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 13:55Нийслэлийн 24 мега төслийн бүтээн байгуулалтын ажилд “Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциаци” ГҮТББ-тай хамтран ажиллана5 сар 3. 13:53Энэ онд нийслэлийн 10 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна5 сар 3. 13:44УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ дэвшүүллээ5 сар 3. 13:41Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой өсөлт 2025” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна5 сар 2. 15:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 2. 15:48Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 2. 15:44Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 2. 12:50УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 2. 10:25“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ5 сар 2. 9:59БНХАУ-д зорчих Монгол улсын иргэдэд хүргэх мэдээлэл5 сар 2. 9:56Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой5 сар 2. 9:48Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа5 сар 2. 9:46Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно5 сар 2. 9:34Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ5 сар 2. 9:32Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа5 сар 2. 8:58УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 2. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан5 сар 2. 8:50Хүний санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр гарч, улмаар айл өрхийн малын саравч, гэр шатаж байна5 сар 1. 16:23У.Хосжаргал: Төрийн байгууллагуудад төслийн удирдлагын менежментийг цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлнэ5 сар 1. 15:23Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна5 сар 1. 15:21Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг хучих ажил үргэлжилж байна5 сар 1. 15:11Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ5 сар 1. 15:07Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа5 сар 1. 13:05“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно5 сар 1. 12:22АН-ын бүлэгт гурван асуудлаар нэг хоногийн завсарлага өглөө5 сар 1. 10:46УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 01-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 1. 10:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.