Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэргийг шүүхэд шилжүүллээ


5-р сарын 5
16 цаг 37 минут

      Прокурорын байгууллага 2025 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 46, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 37, Өмчлөх эрхийн эсрэг 35, Авлигын 7, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 4, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг 2, Эдийн засгийн  1 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан О.М нар нь нэр бүхий иргэний эзэмшлийн газрын нэгж талбарыг 455 мкв-аар нэмэгдүүлэх зорилгоор эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Цаг уур орчны шинжилгээний газрын ажилтан С.Э нь тендер сонгон шалгаруулалтад нэр бүхий аж ахуйн нэгж нь зээлийн мэдээллийн сангийн лавлагаа ирүүлээгүй байхад ирүүлсэн мэтээр танилцуулж, улмаар тухайн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, зээлийн мэдээллийн сангийн лавлагааг нөхөн авч тендерийн баримт бичигт хавсаргаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

"Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан З.Б нар нь тус газрын үйл ажиллагааг сайжруулах төслийн хүрээнд техник технологийг шинэчилж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд зарцуулах ёстой төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас төсөвт 61.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Нийслэлийн нэр бүхий дүүрэгт барьсан 240 айлын орон сууцны зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргуулж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн Э.М-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

Иргэн С.Б нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор нийт 1.3 тэрбум төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 134 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Гэгээн муза-18” энэ сарын 16-24-нд болно3 цаг 39 минутын өмнөСурагчдад зориулсан “Нээлттэй тайз” төслийг эхлүүллээ3 цаг 55 минутын өмнөТөсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэргийг шүүхэд шилжүүллээ3 цаг 58 минутын өмнө“Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аян үргэлжилж байна7 цаг 53 минутын өмнөГэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав7 цаг 56 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно9 цаг 54 минутын өмнөОй, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр байна5 сар 5. 9:59Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна5 сар 5. 9:55Тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулах ажлын хүрээнд ААН-үүдийн үйлдвэртэй танилцаж, туршлага судаллаа5 сар 5. 9:51О.Батнайрамдал: Оюутолгой стратегийн ордын хэсэгт гаднын хоёр компани Монголын талын оролцоогүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн нь эмгэнэл5 сар 5. 9:48УИХ-ын дарга Д.Амарбаясгалан авто замын барилгын ажлын явцтай танилцлаа5 сар 5. 8:55Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг эхлүүллээ5 сар 5. 8:30УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 5. 8:27УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.05-05.095 сар 5. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 5. 8:20Эрчим хүчний салбарт тулгарч буй асуудлыг хэлэлцэж, гэр хорооллын дэд бүтцийг шийдэх загварыг танилцууллаа5 сар 4. 13:21Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажлыг эхэллээ5 сар 4. 13:16Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчилнэ5 сар 4. 13:11Нийслэлийн өмчийн 28 объектыг хувьчлах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 13:55Нийслэлийн 24 мега төслийн бүтээн байгуулалтын ажилд “Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциаци” ГҮТББ-тай хамтран ажиллана5 сар 3. 13:53Энэ онд нийслэлийн 10 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна5 сар 3. 13:44УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ дэвшүүллээ5 сар 3. 13:41Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой өсөлт 2025” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна5 сар 2. 15:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 2. 15:48Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 2. 15:44Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 2. 12:50УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 2. 10:25“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ5 сар 2. 9:59БНХАУ-д зорчих Монгол улсын иргэдэд хүргэх мэдээлэл5 сар 2. 9:56Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой5 сар 2. 9:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.