Нийслэлийн аварга шалгаруулах “Микро лион робот-2025” тэмцээн боллоо


5-р сарын 6
9 цаг 21 минут

       Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, техник сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан суралцах чадварыг сайжруулах  зорилгоор зохион байгуулдаг  “Микро лион робот-2025” нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Нийслэлийн Боловсролын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Зохион бүтээгчдийн академи, “Лион робо” ХХК хамтран зохион байгуулдаг “Микро лион робот 2025” тэмцээнд нийслэл, орон нутгийн 37 сургуулийн 160 баг 350 гаруй сурагч оролцож, өөрсдийн зохион бүтээсэн роботоор мэдлэг чадвар, бүтээлч сэтгэлгээ, авхаалж самбаагаа сорилоо.

Уг тэмцээн нь Монгол инженер, залуучуудын зохион бүтээсэн “Лион робот” сургалтын төхөөрөмжийг ашигладгаараа онцлогтой. Энэ жил анх удаа дроны тэмцээн шинээр нэмэгдсэн нь орчин үеийн технологийн хөгжлийг сурагчдын суралцах арга барилтай уялдуулах, оролцоог нэмэх, тэмцээнийг илүү сонирхолтой, өргөн хүрээтэй болгоход чухал түлхэц болжээ. “Микро лион робот 2025” тэмцээнд сурагчид хөл бөмбөг тоглодог робот, сумо робот, лего робот, зураас дагагч робот, шоо цуглуулагч робот, дрон зэрэг 8 төрөлд нас насны ангиллаар өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна.

Лего-Робот хөл бөмбөг (6-9 анги) – 6 баг

Тэргүүн байр: Ховд ЗБА 1 (Ирмүүнсайхан, Азжаргал) - Ховд Зохион бүтээгчдийн академи

Дэд байр: Өндөрт тэмүүл (Мөнх-Эрдэнэ) - 44-р сургууль

Гутгаар байр: Арслан (М.Өлзийдэмбэрэл, А.Баяр) - Ханбогд 2-р сургууль

Тусгай байр: Ханбогд сумо (Ц.Баяржавхлан, Б.Гантиг) - Ханбогд 2-р сургууль

МикроЛион-Робот хөл бөмбөг (2-5 анги) – 24 баг

Тэргүүн байр: Баянгол 38 (А.Мөнхбаатар, С.Баярцогт) - 38-р сургууль

Дэд байр: Найзууд (Цэгц, Гэрэлт-Од) 50-р сургууль

Гутгаар байр: UMES Уудам монгол сургууль

Тусгай байр: 87 бага (Отгонзаяа, Цолмонгэрэл, Ууганбаяр)  87-р сургууль

Тусгай байр: Thunder Boys (Гис-Од, Байдар) 1-р сургууль

МикроЛион Лего (Unknown) (6-9 анги) 15 баг

Тэргүүн байр: Robot (Бумбаяр, Тэлмүүн) 69-р сургууль

Дэд байр: Аваргууд (Б. Төрболд , Б. Чинбаяр) 69-р сургууль

Гутгаар байр: Hitler (Амундра, Тэмүүлэн) Шинэ Санаа Иннова сургууль

Тусгай байр: Rangers (Ухаанзаяа, Одонбат) 69-р сургууль

Шоо цуглуулагч робот (6-12 анги) 11 баг

Тэргүүн байр: SpeedMind (Энх-Учрал, Хулан) 44-р сургууль

Дэд байр: Enforcer (Билгүүнтөгс, Амармэнд) Орхон Хасү сургууль

Гутгаар байр: BTS (Хишигсүрэн) Бага тэнгэр сургууль

Тусгай байр: Niis2 (Золбаяр, Өлзийбадрах, Мандуул) Шинэ Санаа Иннова сургууль

Дрон (6-12 анги) - 21 баг

Тэргүүн байр: Orchlon white chocolate (Баттүшиг, Төгс-Амирлан) Orchlon International School

Дэд байр: 1169 (Насан-Очир, Анар) - Шинэ Санаа Иннова сургууль

Гутгаар байр: Orchlon chocolates (Манлай Оргил, Эрхэмбилэг Жавхлан)  Orchlon

International School

Тусгай байр: Orchlon 44 (Тэнүүн, Тэнгис) Orchlon International School

МикроЛион-Сумо Робот (2-5 анги) - 22 баг

Тэргүүн байр: Багачууд-1 (Төгстөгөлдөр) Ханбогд сургууль

Дэд байр: Sky Thunders (Бишрэлжаргал, Ирмүүн) 1-р сургууль

Гутгаар байр: Багачууд-2 (Б.БатИрээдүй) Ханбогд сургууль

Тусгай байр: GAN ZAM (Ulamdelgerekh, Nasandelgerekh) 20-р сургууль

Лего-Зураас дагагч робот (6-9 анги) 6 баг

Тэргүүн байр: Ханбогд-2 (Б.Бат-Ирээдүй, О. Мичидмаа) Ханбогд 2-р сургууль

Дэд байр: Log-Coders (Т.Энхтамир, Э.Анар, Н.Төгсбаяр) Логарифм сургууль

Гутгаар байр: Ховд ЗБА 3 (Азжаргал, Ерлан) Ховд Зохион бүтээгчдийн академи

Зураас дагагч робот (6-12 анги) -50 баг

Тэргүүн байр: Dominators 1 (Бат-Эрдэнэ, Тэргэл) Ховд Зохион бүтээгчдийн академи

Дэд байр: Орхон хурдан (Тулгатөгөлдөр, Азжаргал) 14-р сургууль

Гутгаар байр: Niis (Ханжигүүр)  Шинэ Санаа Иннова сургууль

Тусгай байр: SpeedMind (Энх-Учрал, Хулан) 44-р сургууль

Тусгай байр: Uteam (Билгүүн-Очир, Баяр) Orchlon International School

Уг тэмцээн нь хүүхэд, багачуудад математик, физик, мэдээлэл зүй, технологи зэрэг хичээлүүдийн суурь мэдлэгийг бодит хэрэглээ болгон амьдралд турших боломжийг олгодгоороо давуу талтай. Тэмцээний үр дүнд сурагчид нь электроник, програмчлалд анхан шатнаас ахисан түвшинд суралцаж цаашлаад дотоодын болон олон улсын тэмцээн уралдаанд оролцож ур чадвараа сайжруулж, ирээдүйн чадварлаг инженерүүд бэлтгэгдэж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна3 цаг 12 минутын өмнөХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1360 болжээ4 цаг 11 минутын өмнө“Ахмадын туршлага-Байгууллагын хөгжилд” хэлэлцүүлгийг зохион байгууллаа4 цаг 18 минутын өмнөЗуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв4 цаг 20 минутын өмнөНийслэлийн аварга шалгаруулах “Микро лион робот-2025” тэмцээн боллоо4 цаг 31 минутын өмнөХудалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно4 цаг 36 минутын өмнө"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ4 цаг 39 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 цаг 42 минутын өмнө“Гэгээн муза-18” энэ сарын 16-24-нд болно5 сар 5. 16:55Сурагчдад зориулсан “Нээлттэй тайз” төслийг эхлүүллээ5 сар 5. 16:39Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэргийг шүүхэд шилжүүллээ5 сар 5. 16:37“Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аян үргэлжилж байна5 сар 5. 12:42Гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав5 сар 5. 12:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно5 сар 5. 10:41Ой, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр байна5 сар 5. 9:59Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна5 сар 5. 9:55Тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулах ажлын хүрээнд ААН-үүдийн үйлдвэртэй танилцаж, туршлага судаллаа5 сар 5. 9:51О.Батнайрамдал: Оюутолгой стратегийн ордын хэсэгт гаднын хоёр компани Монголын талын оролцоогүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн нь эмгэнэл5 сар 5. 9:48УИХ-ын дарга Д.Амарбаясгалан авто замын барилгын ажлын явцтай танилцлаа5 сар 5. 8:55Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг эхлүүллээ5 сар 5. 8:30УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 5. 8:27УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.05-05.095 сар 5. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 5. 8:20Эрчим хүчний салбарт тулгарч буй асуудлыг хэлэлцэж, гэр хорооллын дэд бүтцийг шийдэх загварыг танилцууллаа5 сар 4. 13:21Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажлыг эхэллээ5 сар 4. 13:16Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчилнэ5 сар 4. 13:11Нийслэлийн өмчийн 28 объектыг хувьчлах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 13:55Нийслэлийн 24 мега төслийн бүтээн байгуулалтын ажилд “Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциаци” ГҮТББ-тай хамтран ажиллана5 сар 3. 13:53Энэ онд нийслэлийн 10 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна5 сар 3. 13:44УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ дэвшүүллээ5 сар 3. 13:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.