Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв


5-р сарын 6
9 цаг 32 минут

      Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны тоон загварчлал судалгааны Хэлтэс 6-8-р сарын урьдчилсан төлөвийг тооцоолжээ.

Урьдчилсан төлөвийг weather.gov.mn цахим хуудсанд сар бүрийн 28-нд шинэчлэн гаргадаг тул хэрэглэгч та бүхэн тухай бүрд нь шинэчилсэн мэдээг ашиглаж байна уу. 

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Улирлын төлөвийн талаар лавлах шаардлагатай бол УЦУОСМХ-ийн 11–326606 утсаар холбогдох болон тус хүрээлэнгийн ЦАОТЗСХ-ээс тодруулах боломжтой.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

6–8 дугаар саруудын уур амьсгал

Агаарын температур зургаадугаар сард  Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр +6…+12°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар +20...+24°С, бусaд нутгaaр +13...+19°С дулаан бaйдаг байна.

Долоодугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +8...+14°С, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар +20...+26°С, бусад нутгаар +14...+20°С, наймдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8...12°C, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар 20...26°C, бусад нутгаар 12...20°C дулаан байдаг.

Хур тунадасны хувьд зургаадугаар сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–70 мм, Их Нуруудын Хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хүртэл хур тунадас ордог.

Долоодугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 70–100 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна. Наймдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–100 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм ордог.

6–8 ДУГААР САРУУДЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Зургаадугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр +6…+12°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар +20...+24°С, бусaд нутгaaр +13...+19°С дулаан бaйдаг байна.

2025 оны 6 дугаар сарын агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төв аймгийн ихэнх хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–70 мм, Их Нуруудын Хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хүртэл хур тунадас ордог байна.

6 дугаар сарын нийлбэр хур тунадас Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун, Хэнтийн нутаг, Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Долоодугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +8...+14°С, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар +20...+26°С, бусад нутгаар +14...+20°С дулаан байдаг.

2025 оны 7 дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 70–100 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна.

7 дугаар сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр ОЖД–аас бага, Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Наймдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8...12°C, Увс, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд, Ховдын баруун хойд, Завханы баруун хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20...26°C, бусад нутгаар 12...20°C дулаан байдаг.

2025 оны 8 дугаар сарын агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. 8 дугаар сарын нийлбэр хур тунадас Өмнөговь, Дундговь, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв аймгийн зүүн хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

8 дугаар сарын нийлбэр хур тунадас Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн ихэнх хэсгээр ОЖД–аас их, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.  

Зөвлөмж

Зуны саруудад агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас VII сард баруун аймгуудын нутгийн зарим хэсгээр дунджаас бага байх хэдий ч VI сард нутгийн зүүн хойд болон баруун өмнөд хэсгээр, VII сард нутгийн зүүн өмнөд хэсгээр, VIII сард нутгийн баруун өмнөд хэсэг буюу Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ОЖД–аас ахиу байх төлөвтэй.

Дулааны улиралд гэнэтийн үер усны аюул тохиолдох, гол мөрний усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг цувралаар танилцуулж байна9 минут 18 секундын өмнөМах, сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрчээ13 минут 15 секундын өмнөНийслэлд тээвэр, логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААН байгууллагын төлөөлөл, холбоодын удирдлагуудын саналыг сонслоо19 минут 12 секундын өмнөГазар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна23 минут 18 секундын өмнөХүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох энэ сарын хуваарь25 минут 38 секундын өмнөНийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна4 цагийн өмнөХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1360 болжээ5 цагийн өмнө“Ахмадын туршлага-Байгууллагын хөгжилд” хэлэлцүүлгийг зохион байгууллаа5 цаг 6 минутын өмнөЗуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв5 цаг 9 минутын өмнөНийслэлийн аварга шалгаруулах “Микро лион робот-2025” тэмцээн боллоо5 цаг 19 минутын өмнөХудалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 цаг 24 минутын өмнө"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ5 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан6 цаг 30 минутын өмнө“Гэгээн муза-18” энэ сарын 16-24-нд болно5 сар 5. 16:55Сурагчдад зориулсан “Нээлттэй тайз” төслийг эхлүүллээ5 сар 5. 16:39Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэргийг шүүхэд шилжүүллээ5 сар 5. 16:37“Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аян үргэлжилж байна5 сар 5. 12:42Гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав5 сар 5. 12:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно5 сар 5. 10:41Ой, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр байна5 сар 5. 9:59Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна5 сар 5. 9:55Тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулах ажлын хүрээнд ААН-үүдийн үйлдвэртэй танилцаж, туршлага судаллаа5 сар 5. 9:51О.Батнайрамдал: Оюутолгой стратегийн ордын хэсэгт гаднын хоёр компани Монголын талын оролцоогүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн нь эмгэнэл5 сар 5. 9:48УИХ-ын дарга Д.Амарбаясгалан авто замын барилгын ажлын явцтай танилцлаа5 сар 5. 8:55Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг эхлүүллээ5 сар 5. 8:30УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 5. 8:27УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.05-05.095 сар 5. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 5. 8:20Эрчим хүчний салбарт тулгарч буй асуудлыг хэлэлцэж, гэр хорооллын дэд бүтцийг шийдэх загварыг танилцууллаа5 сар 4. 13:21Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажлыг эхэллээ5 сар 4. 13:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.