“Ахмадын туршлага-Байгууллагын хөгжилд” хэлэлцүүлгийг зохион байгууллаа


5-р сарын 6
9 цаг 35 минут

      Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Төрийн албаны нийслэл дэх салбар зөвлөлөөс “Ахмадын туршлага-Байгууллагын хөгжилд” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр ахмад ажилтны зөвлөх үйлчилгээний ач холбогдол, үр нөлөө, Монгол Улсад ахмад ажилтны зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх боломж, тулгарч буй сорилтууд, байгууллагын хүний нөөцийн бодлогод ахмад ажилтны зөвлөх үйлчилгээг хэрхэн тусгах талаар хэлэлцсэн юм. 

Хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн ЗДТГ-уудын хүний нөөцийн ажилтнууд, ахмадын хороо болон хувийн байгууллагын төлөөлөл оролцлоо. 

Энэ талаар НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд “Аливаа төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч нарын хувьд залуу, дунд, ахмад үеийн гурван төлөөлөл мөр зэрэгцэн ажилладаг. Ахмад үеийн төлөөллийн ажлын арга барил, туршлагыг залуучууддаа зааж сургах нь чухал. Уг хэлэлцүүлгээс зөвлөмж гарган бүх шатны байгууллагуудад хүргэн ажиллана” гэв.

Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн гишүүн асан С.Цэдэндамба “Ахмад үеийг туршлага, нөөц, баялаг гэж үзэх хандлага дэлхий дахинд бий болсон байна. Өнөөгийн ахмадууд цаг үеэ даган орчин үеийн мэдлэг мэдээлэл, туршлагыг мөн хуримтлуулсан. Энэ ч утгаараа ахмад үеийн нөөцийг залуу үедээ өвлүүлэн, бэхжүүлэх нь зүй ёсны хэрэг юм” гэлээ.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүний нөөц, ёс зүйн асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн Б.Нандин-Од “Тавдугаар сарыг сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх сар болгон зарласан. Өнөөдрийн зохион байгуулж буй хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон сайн туршлага болж байна. Ахмад үеийн төлөөллийн онол болон практикт хуримтлуулсан туршлагыг залуу үеийнхэн бид суралцах нь чухал” хэмээв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна2 цаг 9 минутын өмнөХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1360 болжээ3 цаг 9 минутын өмнө“Ахмадын туршлага-Байгууллагын хөгжилд” хэлэлцүүлгийг зохион байгууллаа3 цаг 15 минутын өмнөЗуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв3 цаг 18 минутын өмнөНийслэлийн аварга шалгаруулах “Микро лион робот-2025” тэмцээн боллоо3 цаг 29 минутын өмнөХудалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно3 цаг 33 минутын өмнө"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ3 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан4 цаг 39 минутын өмнө“Гэгээн муза-18” энэ сарын 16-24-нд болно5 сар 5. 16:55Сурагчдад зориулсан “Нээлттэй тайз” төслийг эхлүүллээ5 сар 5. 16:39Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэргийг шүүхэд шилжүүллээ5 сар 5. 16:37“Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аян үргэлжилж байна5 сар 5. 12:42Гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав5 сар 5. 12:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно5 сар 5. 10:41Ой, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр байна5 сар 5. 9:59Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна5 сар 5. 9:55Тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулах ажлын хүрээнд ААН-үүдийн үйлдвэртэй танилцаж, туршлага судаллаа5 сар 5. 9:51О.Батнайрамдал: Оюутолгой стратегийн ордын хэсэгт гаднын хоёр компани Монголын талын оролцоогүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн нь эмгэнэл5 сар 5. 9:48УИХ-ын дарга Д.Амарбаясгалан авто замын барилгын ажлын явцтай танилцлаа5 сар 5. 8:55Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг эхлүүллээ5 сар 5. 8:30УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 5. 8:27УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.05-05.095 сар 5. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 5. 8:20Эрчим хүчний салбарт тулгарч буй асуудлыг хэлэлцэж, гэр хорооллын дэд бүтцийг шийдэх загварыг танилцууллаа5 сар 4. 13:21Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажлыг эхэллээ5 сар 4. 13:16Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчилнэ5 сар 4. 13:11Нийслэлийн өмчийн 28 объектыг хувьчлах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 13:55Нийслэлийн 24 мега төслийн бүтээн байгуулалтын ажилд “Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциаци” ГҮТББ-тай хамтран ажиллана5 сар 3. 13:53Энэ онд нийслэлийн 10 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна5 сар 3. 13:44УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ дэвшүүллээ5 сар 3. 13:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.