Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна


5-р сарын 6
14 цаг 17 минут

      Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 120 дугаар тогтоолыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2025 оны А/365 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ оны тавдугаар сарын 21-ний өдөр 10:00 цагт Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор байрны Б блокийн 201 тоот хурлын танхимд танхим хэлбэрээр зохион байгуулна.

НГЗБА-ны Газрын бирж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт хариуцсан мэргэжилтэн Б.Намхай "Дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хааж, дуудлага худалдаа эхлэх цаг болмогц лацыг шалган оролцогчдын өмнө задлах бөгөөд дуудлага худалдаанд оролцогчдын бичиг баримтын үнэн зөв эсэх болон дэнчин төлсөн байдлыг шалгаж, ирсэн хүсэлтүүдийг оролцогч тус бүрээр нь ялган тавьж бүртгэнэ. Бүртгэлийн хайрцагт хийсэн материалаас ташаа мэдээлэл илэрсэн, эсхүл тухайн дуудлага худалдаанд оролцох хүсэлт биш тохиолдолд холбогдох этгээдийг дуудлага худалдаанд оролцуулахгүй болно" гэв.

Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх

Иргэн, хуулийн этгээд дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ 2025 оны тавдугаар сарын 16, 19, 20-ны өдрүүдийн 09:00-17:00 цагийн хооронд болон дуудлага худалдаа явагдах тавдугаар сарын 21-ний өдрийн 09:30 минут хүртэл тусгайлан бэлтгэн битүүмжилсэн лацтай бүртгэлийн хайрцагт хийж бүртгүүлнэ.

Дуудлага худалдаанд оролцогч дуудлага худалдаанд оролцох хүсэлтдээ дараах материалыг хавсаргаж, бүртгэлийн хайрцагт хийнэ.

  1. Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 1, 2 дугаар хавсралтад заасан маягтыг үнэн зөв бөглөх;
  2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Дэнчин 10% болон тэмдэгтийн хураамж 12'500 төгрөг төлсөн баримт;
  4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл

Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049
  • IBAN: MN660090100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код

Дуудлага худалдааны ялагч шалгаруулах

Дуудлага худалдаанд оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал хэлсэн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болно. Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна.

Дэлгэрэнгүй мэдээлэл

ГЗБТ-ний дугаар

Газрын биржийн зарын код

Дүүрэг

Зориулалт

Газрын хэмжээ /м.кв/

Дуудлага худалдааны анхны үнэ, ₮

Дэнчингийн үнэ, ₮

1 2.3.66

#2025-00013

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруугийн гудамж

Үйлчилгээтэй орон сууц

3150

443,520,000

44,352,000

НИЙТ ДҮН

3150

443,520,000

44,352,000

Газрын байршлын талаарх болон бусад мэдээллийг WWW.MLE.MN болон WWW.LAND.UB.GOV.MN цахим сайтаас авах боломжтой. Уг байршилд АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН ДААЛГАВАР батлагдсан болно.

Жич: Дуудлага худалдаанд оролцогч нэг зөвлөхийн хамт оролцож болох бөгөөд уг зөвлөх нь пайз өргөх болон үнэ дуудах эрх эдлэхгүй болно. Өөр иргэн, хуулийн этгээдийг дотогш нэвтрүүлэхгүй болохыг сануулъя.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг цувралаар танилцуулж байна2 цаг 43 минутын өмнөМах, сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрчээ2 цаг 47 минутын өмнөНийслэлд тээвэр, логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААН байгууллагын төлөөлөл, холбоодын удирдлагуудын саналыг сонслоо2 цаг 53 минутын өмнөГазар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна2 цаг 57 минутын өмнөХүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох энэ сарын хуваарь3 цагийн өмнөНийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна6 цаг 33 минутын өмнөХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1360 болжээ7 цаг 33 минутын өмнө“Ахмадын туршлага-Байгууллагын хөгжилд” хэлэлцүүлгийг зохион байгууллаа7 цаг 39 минутын өмнөЗуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв7 цаг 42 минутын өмнөНийслэлийн аварга шалгаруулах “Микро лион робот-2025” тэмцээн боллоо7 цаг 53 минутын өмнөХудалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно7 цаг 57 минутын өмнө"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ8 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 цаг 3 минутын өмнө“Гэгээн муза-18” энэ сарын 16-24-нд болно5 сар 5. 16:55Сурагчдад зориулсан “Нээлттэй тайз” төслийг эхлүүллээ5 сар 5. 16:39Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэргийг шүүхэд шилжүүллээ5 сар 5. 16:37“Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аян үргэлжилж байна5 сар 5. 12:42Гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав5 сар 5. 12:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно5 сар 5. 10:41Ой, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр байна5 сар 5. 9:59Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна5 сар 5. 9:55Тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулах ажлын хүрээнд ААН-үүдийн үйлдвэртэй танилцаж, туршлага судаллаа5 сар 5. 9:51О.Батнайрамдал: Оюутолгой стратегийн ордын хэсэгт гаднын хоёр компани Монголын талын оролцоогүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн нь эмгэнэл5 сар 5. 9:48УИХ-ын дарга Д.Амарбаясгалан авто замын барилгын ажлын явцтай танилцлаа5 сар 5. 8:55Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг эхлүүллээ5 сар 5. 8:30УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 5. 8:27УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.05-05.095 сар 5. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 5. 8:20Эрчим хүчний салбарт тулгарч буй асуудлыг хэлэлцэж, гэр хорооллын дэд бүтцийг шийдэх загварыг танилцууллаа5 сар 4. 13:21Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажлыг эхэллээ5 сар 4. 13:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.