Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй


5-р сарын 7
14 цаг 46 минут

      "Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлт эхлэхэд 18 хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар нийт 6500 орчим хүн гүйхээр бүртгүүлсэн байна. Хагас болон бүтэн марафонд гүйгчдэд зориулан зөвлөгөө мэдээлэл хүргэж байна. 

Холын зайд гүйх үндсэн бэлтгэл:

  • Уралдааны өмнө  тогтмол давтамжтай гүйх төлөвлөгөө гарган бэлтгэл хийгээрэй.
  • Гүйх техникийг зөв эзэмшсэн байвал гэмтлээс сэргийлж, хурд нэмэгдэнэ. Гүйхдээ хөлийн өлмий болон улаар гишгэхгүй аль болох бүтэн гишгэж, зөв алхамтай гүйх нь чухал.
  • Бие махбод сэргэх тохиромжтой хугацаа, өөрийн биеийн онцлогтоо тааруулан гүйлтийн бэлтгэлийн давтамжаа ойртуулаарай.
  • Хөлд эвтэйхэн, туршиж үзсэн гутал, хөлс шингээдэг хувцас хэрэглээрэй. Гүйлтийн өдөр шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх нь чухал. Өмнө нь өмсөж, хэрэглэж байгаагүй хувцас, хэрэгсэл нь биед тухгүй мэдрэмж төрүүлэх, холгох зэрэг эрсдэл дагуулахыг санаарай.

Хооллолт, ус, ундаа:

  • Нүүрс ус ихтэй хоол хүнс хэрэглэж, энерги эрч хүчээ нэмэгдүүлээрэй.
  • Уралдааны өмнө, явцын дунд, дараа нь тогтмол бага багаар ус уух нь чухал. Хөлсөөр гадагшилсан шингэний алдагдлыг ус ууж нөхөх нь зохимжтой.
  • Туршиж үзсэн энерги гель, ундаа хэрэглээрэй. Уралдааны үеэр өмнө нь ууж, идэж үзээгүй зүйл шинээр хэрэглэхээс зайлсхий.

Уралдааны тактик:

  • Өөрийн хэмнэлээр гүйх: Эхлэлд хэт хурдан гүйх нь ядаргаанд хүргэж, амжилт бууруулдаг.
  • Хуваарилалт хийх: Анхны хагасыг хэт хурдан биш, сүүл рүү хурдаа аажмаар нэмэх нь оновчтой.
  • Олон нийтийн дэмжлэг, хамт гүйгчдийн хүч: Сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг зүйлсээ тооцоол.

Сэргэлт, сэтгэлзүй:

  • Уралдааны өмнө сайн амрах, бүтэн нойр авах нь гүйлтийн туршид таны эрч хүчийг хадгалах гол түлхүүр байх болно.
  •  Ядрах, шантрах үедээ даван туулах сэтгэлзүйн хандлага өөртөө суулгах нь бариандаа саадгүй ороход тань тусална.
  •  Бэлтгэлийн дараа сунгалтын дасгал хийж, шөрмөс булчингаа уян хатан байлгахад анхаараарай. Мөн урт зам туулж гүйж ирээд уралдааны хувцсаа сольж өмсөх нь зохимжтой.

Хэрэв зүрх судас, уушгины архаг өвчтэй, гүйлт болохоос 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовуурь илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, өндөр настан бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, холын зайн гүйлтэд оролцохоос татгалзах нь зүйтэй юм. Манай эриний өмнөх 490 оны тэртээ дайн дууссан тухай баярт мэдээг ард түмэндээ хүргэхээр 42 км, 195 м газар гүйсэн грек цэргийн тэсвэр хатуужлын илэрхийлэл болгож марафон гүйлтийн төрөл үүссэн түүхтэй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 цаг 31 минутын өмнөТолгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулж, ил тод болгож байна5 сар 7. 10:12“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ахмадууд хэрхэн бүртгүүлэх вэ5 сар 7. 9:22“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 7. 9:15УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 7. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан5 сар 7. 9:08Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг цувралаар танилцуулж байна5 сар 6. 14:31Мах, сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрчээ5 сар 6. 14:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.